Томилолт: Ухаа худагтай хамт эхэлсэн Цогтцэцийн шинэ түүх
Ухаа худагийн нүүрсний уурхайн орон нутгийн нөлөөллийн тухай сурвалжилга
Ухаа худагийн нүүрсний уурхайн орон нутгийн нөлөөллийн тухай сурвалжилга
“Когон дүүргийн эртний мөргөлийн газар: Хожа Кабул Ахбор Валийн мөргөлийн газар” нийтлэлд Бухарын мужийн Когон дүүргийн Сиёзи-поён тосгонд байрлах Хожа Кабул Ахбор Валийн мөргөлийн газрын тухай өгүүлдэг. Нийтлэлд тус мөргөлийн газрын түүх, оюун санааны ач холбогдол, Бухарын баян бүрдийн эртний мөргөлийн уламжлалтай холбоотой байдал болон Когон дүүргийн соёлын өвд эзлэх байр суурийг онцлон тэмдэглэсэн байна. Мөн энэхүү ариун дагшин газрын мөргөлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёлын өвийг хамгаалан хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оруулах хувь нэмрийн талаар өгүүлжээ.
Хүн бүрийн үзэл бодол өөр, өөр. Хэлбэр хөөх, хэт их дөвийлгөх эсвэл магтах зэргээр хэн нэгнийг даган дуурайх үзэгдэл нэгэн хэвийн.
Энэ жил ашиг орлогоороо цойлсон, Obsession инди хоррор киноны ревью
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайханы “Хууль бүтээх ажиллагаа ба парламентын хуралдааны дэг” лекцийн сонин хачинг дуулгая. Хуулийн төслийн эх баригчдад зориулсан энэ лекцэд дэг тойрсон олон учиг хөвөрч байна лээ.
Наадмын өдрүүдэд Силвиа Платыг уншсан маань намайг дэн дун болгож орхив. Энд хүч, бяр ханхлуулсан хагас нүцгэн эрчүүд нэгийгээ үзэж байхад, тэнд нэг өсвөр насны галзуу охин үе үе өөрийгөө “нухчих” гээд амар заяа үзүүлсэнгүй.
Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн “олимп” Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээний улсын рекордыг шинэчлэн тогтоосон түүхэн амжилтын эзэн, ахлах ахлагч Сувдаагийн Төрбатыг энэ удаагийн nematimes булан онцолж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг. Онцгой байдлын байгууллагын залуу алба хаагчийн төлөөлөл тэрбээр Гал унтраах техник спортын ОУХМ цолтой. Түүний ажилласан жил, хичээллэсэн спортын хугацаа богинохон ч гаргасан амжилт нь түүхийн хуудсыг шинээр эхлүүлсэн юм.
Монгол Улсад бүтээн байгуулалт идэвхтэй өрнөж байгаа нь өнгөц харахад хөгжил дэвшил мэт боловч хөдөлмөрийн аюулгүй байдал дахь хүний эрхийн асуудал руу өнгийвөл алганы нөгөө тал мэт өөр дүр зураг харагдаж байна.
ОХУ болон Беларусь Улсын тамирчид ирэх 2026-2027 оны улиралд бүх төрлийн тэшүүрийн олон улсын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
AUSTIN REAVES гэх 28 настай залуу дэлхий дээрх хамгийн алдартай багийн нэг Los Angeles Lakers багтайгаа 4 жилийн $185,000,000 гэрээг баталгаажууллаа.
Энэхүү нийтлэлд Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн амьдрал, уран бүтээлийн замналыг хүүрнэн өгүүлэв. Түүний хүүхэд нас, дуулах авьяас хэрхэн эрт тодорсон, хөгжмийн боловсрол эзэмшсэн түүх, хөгжмийн зохиолчоор төлөвшсөн замнал, 300 гаруй дуу болон 400 гаруй хөгжмийн бүтээл туурвисан уран бүтээлийн өвийг тоймлолоо. Мөн түүний бүтээлүүд хэрхэн төрсөн, хамтран ажилласан уран бүтээлчдийн дурсамж, сайн дуу төрөхөд ая, шүлэг, дуучин гурвын зохицол хамгийн чухал гэж үздэг байсан уран бүтээлийн үзэл баримтлалыг онцлон хүргэхийг зорив.
Олон улсын парламентын өдөр “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье!” хөтөлбөрийн оролцогчид Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд батламж гардаж авсан юм.