logo

Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Уншигчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

Плюма Медиа ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Уншигч (“Та” эсхүл “Уншигч”)-ийг www.pluma.media мэдээллийн нэгдсэн платформ (“Pluma”)-д бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Та “Pluma”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.

Уншигч нь “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, харгалзуулсан хэсгийг дарж, идэвхжүүлснээр “Pluma”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.

  1. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

  2. Мэдээлэл хариуцагч Уншигчаас олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

  3. Pluma”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, мэргэшсэн сэтгүүлзүйн нэгдсэн платформыг бий болгох замаар Уншигчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий, баталгаат эх сурвалжтай мэдээллийн платформын үйлчилгээг санал болгох зорилгоор Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

  4. Уншигчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.

  5. Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

    1. “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
    2. “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Уншигчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
    3. “Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;
  1. Мэдээлэл хариуцагч нь Уншигчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.

  2. Уншигч өөрийн хувийн мэдээллийн үнэн зөвийг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.

  3. Мэдээлэл хариуцагчийн холбоо барих мэдээлэл

  4. Мэдээлэл хариуцагч Плюма Медиа ХХК байна.

  5. Уншигч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар hello@pluma.media болон 976-94584443 дугаараар холбогдож, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.

  6. Цуглуулж, боловсруулж, ашиглах мэдээллийн жагсаалт

  7. Мэдээлэл хариуцагч “Pluma”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Уншигчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

    1. Таны овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, банк дахь дансны дугаар зэрэг Уншигчийг таньж, тодорхойлох, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бусад мэдээллүүд;
    2. Төлбөр төлсөн мэдээллүүд;
    3. Уншигчийн “Pluma” дэх мэдээнүүдэд хандсан түүх;
    4. Уншигчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;
  8. Мэдээлэл хариуцагч “Pluma”-ийн программ хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:

    1. IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “Pluma”-д нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
    2. Уншигчийн цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд;
    3. Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;
  1. Уншигчийн мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа

  2. Мэдээлэл хариуцагч Таны мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Уншигчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно Үүнд:

    1. Уншигчийг танин, баталгаажуулах үед;
    2. Бүртгэлтэй цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;
    3. Уншигчаас ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;
    4. Бүтээгдэхүүний үнийн санал боловсруулах;
    5. Pluma”-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хяналтыг сайжруулах, түүнд холбогдох тест хийх;
    6. Pluma”-д программ хангамжийн хөгжүүлэлт хийж, түүнийг тестлэх ажиллагаанд;
    7. Pluma”-д нэвтрүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн болон модуль хөгжүүлэлтэд тест хийх;
    8. Техникийн засвар хийх үед;
    9. Pluma” бүртгэлтэй уншигчийн мэдээллийн сан, мета дата үүсгэн явцад уншигчдын судалгаа, хяналтад зориулж;
    10. Уншигчийг холбох, мэдээллийг хүргэх зориулалтаар;
  1. Мэдээлэл хариуцагч Уншигчийг “Pluma”-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.

  2. Мэдээлэл хариуцагч Уншигчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.

  3. Мэдээлэл хариуцагч Уншигчийн “Pluma”-д оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Та нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

  4. Нэвтрэх эрх, нууц үг, хувийн мэдээллээ бусдад алдсанаас үүдэлтэй Уншигчийн хуудаст үүссэн аливаа гэм хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч Уншигчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.

  5. Бид өөрсдийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Pluma”-ийн лавлах утсанд холбогдсон дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.

  6. Уншигчийн мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл

    1. Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Уншигчийн мэдээллийг нийтэд ил болгоно.
    2. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогын 5.1-т зааснаас бусад тохиолдолд Уншигчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
  1. Уншигчийн мэдээллийг дамжуулах журам

    1. Мэдээлэл хариуцагч нь Уншигчийн мэдээллийг “Pluma”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Уншигчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг зөвхөн пратформ хөгжүүлэгч компанид дамжуулна. Үүнд:
      1. Таны овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, банк дахь дансны дугаар зэрэг Уншигчийг таньж, тодорхойлох, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бусад мэдээллүүд;
      2. Уншигчийн төлбөр төлсөн мэдээллүүд;
      3. Уншигчийн “Pluma” дэх мэдээнүүдэд хандсан түүх;
      4. Уншигчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;
      5. IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “Pluma”-д нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
      6. Уншигчийн цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд;
    2. Мэдээлэл хариуцагч Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
    3. Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.
  1. Уншигчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт

  2. Уншигч “Pluma” дэх мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй.

  3. Уншигч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг hello@pluma.media хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.

  4. Уншигч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд “Pluma”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.

  5. Уншигчийн гаргасан цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор судалж, “Pluma”-аас бүртгэл, мэдээллийг устгаад хариу мэдэгдэх болно.

  6. Уншигчийн хүсэлтээр цахим зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд “Pluma” мэдээллийн нэгдсэн платформыг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болно.

  7. Уншигчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.

  8. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.

  9. Нууцлалын бодлогын нэмэлт, өөрчлөлт

  10. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.pluma.media сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Уншигч танилцах үүрэг хүлээнэ.