logo

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн огноо: 2025 оны 03-р сарын 30-ны өдөр

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  1. “Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв” НҮТББ болон “Фаро Фаундэйшн”-ын нэгдсэн Плюма Медиа ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн “Pluma Media” нь мэдээний ухаалаг шийдэл бүхий мэргэшсэн сэтгүүлзүйн нэгдсэн платформыг бий болгож, уншигчдад мэргэжлийн сэтгүүлчийн баталгаатай эх сурвалжаас бэлтгэсэн мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг хүргэнэ.
    1. Үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд албан ёсны эх сурвалжаас авч бэлтгэсэн мэдээллийг уншигчид хүргэхтэй холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
    2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
      1. Мэдээний ухаалаг шийдэл (News intelligence solutions)” гэж албан ёсны эх сурвалжаас мэдээлэл оруулах, сэтгүүлч нь эх сурвалжийн байршуулсан мэдээллийг ашиглан цахим ажлын талбарт мэдээ бэлтгэж, уншигчдад хүргэх нөхцөлийг бүрдүүлж буй www.pluma.media албан цахим хуудсыг (цаашид “Pluma” гэх);
      2. Уншигч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Pluma”-т уншигчаар бүртгүүлэн хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
      3. Мэдээ” гэж сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд бий болж буй мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага зэрэг бүтээл, эх сурвалжаас дата санд байршуулж буй мэдээлэл, зар, хэвлэлийн мэдээ зэргийг;
      4. Цахим гарын үсэг” гэж уншигчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үFг, бусад нэгтгэсэн цахим өгөгдлийг;
    3. Уншигч нь “Pluma”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, харгалзуулсан хэсгийг чагталснаар уншигчийг зөвшөөрсөн гэж үзнэ.
    4. “Pluma” нь баталгаатай эх сурвалжаас бэлтгэсэн мэдээллийг шуурхай авах боломжийг уншигчид олгоно.
    5. Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Плюма Медиа ХХК болон уншигч нар нь хамтран хяналт тавина.

ХОЁР. УНШИГЧИЙГ БҮРТГЭХ

  1. Уншигчаар бүртгүүлэхдээ **“Pluma”-**ийн Нэвтрэх хэсэгт байрлах “Бүртгүүлэх” сонголтыг сонгож өөрийн Хувийн мэдээлэл (овог, нэр, мэйл хаяг)-ийг үнэн зөвөөр оруулан Таныг танин баталгаажуулах цахим гарын үсэг буюу нууц үгийг оруулснаар уншигч болно.
    1. Pluma-д уншигчаар бүртгүүлснээр уншигчийн буланг ашиглах эрх үүснэ.
    2. Уншигч нь “Pluma”-д нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг уншигч өөрөө бүрэн хариуцна.
    3. Уншигч нь өөрийн хувийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
    4. **“Pluma”-**н хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг Плюма Медиа ХХК бүрэн хариуцна.

ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

  1.  “Pluma” нь байнгын буюу 24/7 цагийн хугацаанд уншигч ашиглах боломжтой байна.  
                        
    1. Уншигч нь “Pluma”-ээр дамжуулан баталгаатай эх сурвалжаас бэлтгэсэн, үнэн зөв, бодитой, цаг үетэйгээ нийцсэн мэдээллийг авна.
    2. Уншигч нь “Pluma”-ийн санал болгож буй дараах багцын үйлчилгээнээс сонгон ашиглах эрхтэй. Үүнд:
      1. Төлбөргүй багцын үйлчилгээ: Уншигч нь “Pluma”-т байршсан зар сурталчилгаатай танилцсанаар тус багцыг үнэ төлбөргүй хэрэглэх эрхтэй. Багцад сард төлбөртэй нийтлэлүүдээс 5 мэдээ үнэгүй унших, мөн 10 удаагийн зар сурталчилгаа бүтэн үзсэнээр 1 төлбөртэй нийтлэл унших эрх дагалдана.
      2. Төлбөртэй багцын үйлчилгээ: Уншигч нь тус багцыг 1 сараар, улирлаар, жилээр сонгон үйлчилгээ авах боломжтой.
    3. Уншигч нь Ажлын өдрүүдэд ажлын цагаар 09:00-17:00 цагийн хооронд 91012903 дугаарт холбогдож мэдээлэл авах, тодруулга авах бүрэн боломжтой.

ДӨРӨВ. УНШИГЧИЙН НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ

  1. Уншигч нь “Pluma”-ийг Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зэрэг бусад хууль тогтоомжийн хүрээнд ашиглана.
    1. Уншигч нь “Pluma”-ийг ашиглах болон мэдээний доор сэтгэгдэл үлдээх зэрэг үйлдэл хийхдээ бусдын эрх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, оюуны өмчийг хүндэлнэ.

ТАВ. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

  1. Уншигч “Pluma”-ээс тогтоосон багцын үйлчилгээг авснаар мэдээ, мэдээлэлд нэвтэрч үзэх эрхтэй.
    1. Pluma” нь 2 төрлийн багцын үйлчилгээтэй байх ба уншигч төлбөртэй багцын төлбөрийг 1 сараар, улирлаар, жилээр төлснөөр багцад хамаарах үйлчилгээг авна.
    2. Байгууллага уншигч багц авах тохиолдолд уншигчийн тооноос (30-аас дээш) хамаарч “Хамт олны хөнгөлөлт” эдэлж болно. “Хамт олны хөнгөлөлт” нь улирлаар болон жилээр төлөх төлөлтөд хөнгөлөлт үзүүлнэ.
    3. Гэр бүл, найз нөхдөөрөө 5-аас уншигч багц авах тохиолдолд “Гэр бүлийн хөнгөлөлт” эдэлж болно. “Гэр бүлийн хөнгөлөлт” нь 1 сарын төлөх төлөлтөд хөнгөлөлт үзүүлнэ.
    4. Уншигч нь сэтгүүлчийн олгосон купоноор багцын төлбөрөөс хөнгөлөлт эдэлж болно.
    5. Pluma” нь багцын үнийг тухайн үеийн бүтээгдэхүүний үнэлгээ, хөдөлмөрийн хөлсний дундаж цалин хөлс, төгрөгийн ханш болон инфляц, эдийн бусад нөхцөл байдлаас хамааран өөрчлөх (бууруулах эсхүл нэмэх) эрхтэй байна. Энэ тохиолдолд Плюма Медиа ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан тухай бүр www.Pluma Media сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд уншигч нь танилцах үүрэг хүлээнэ.
    6. Багцын хураамж төлөлт эцсийнх бөгөөд төлбөрийн бүтэн болон хэсэгчлэн буцаан олгохгүй болно.

ЗУРГАА. ОЮУНЫ ӨМЧ

  1. Уншигч нь “Pluma” дэх мэдээг өөрчилж, ашиг олох зорилгоор нийтлэх, нийтэд түгээх, хувилан тараах, худалдан борлуулах, мөн энэхүү арга замаар өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх үүрэгтэй.
    1. Уншигч бүтээлийг судалгаа, эрдэм шинжилгээний зорилгоор ашиглахдаа эшлэл, зүүлт авах зэргээр эх сурвалжийг заан зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр, зүй ёсоор ашиглана.

ДОЛОО. ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА БА ЁС ЗҮЙ

  1. Уншигч нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад учирсан аливаа гэм хорыг “Pluma” хариуцахгүй болно.
    1. Уншигч энэхүү нөхцөлд заасан үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд “Pluma” өөрийн санаачилгаар тухайн уншигчийн нэвтрэх эрхийг хасаж, уншигчийн бүртгэлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
    2. Сэтгүүлчийн нийтэлсэн мэдээ нь “Pluma”-ийн үзэл бодол, байр суурийг илэрхийлэхгүй бөгөөд “Pluma” нь уншигчийн үзэл бодол, байр суурийн төлөө аливаа хариуцлага хүлээхгүй.
    3. Уншигч холбогдох хууль тогтоомж болон энэ нөхцөлд заасан хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс бусдад учруулсан хохирлыг өөрөө хариуцна.
    4. Мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг “Pluma” хариуцахгүй.

НАЙМ. УНШИГЧИЙН ГОМДОЛ, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

  1. Уншигч нь “**Pluma”-**н үйл ажиллагаанд холбогдуулж гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг утсаар, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.
    1. Уншигч нь гомдол гаргах хэлбэрээс хамааран дараах утасны дугаар, хаягт хандана. Үүнд:
      1. Аман хэлбэрээр гаргах гомдлыг 91012903 дугаараар ажлын өдрүүдэд ажлын цагаар холбогдож тэмдэглүүлэх;
      2. Цахим хэлбэрээр гаргах гомдлыг Компанийн hello@Pluma Media цахим шуудангаар дамжуулан ирүүлэх;
    2. “Pluma”-ээс уншигчийн ирүүлсэн гомдлыг хянаж, үйл ажиллагааны сайжруулалт, өөрчлөлт, шинэчлэлтэд хийх шийдвэрийг гаргана.
    3. Pluma” нь уншигчийн гомдлыг ажлын 10 хоногийн дотор судалж, зохих хариу гомдол гаргасан хэлбэрийн дагуу уншигчид мэдэгдэнэ. “Pluma” нь таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд Та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.

ЕС. БУСАД

  1. Плюма Медиа ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.pluma.media сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд уншигч нь танилцах үүрэг хүлээнэ.
    1. Үйлчилгээний нөхцөл, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нийтэлсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.