logo

УИХ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд “За” гэж хэлэх үү?

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юу, хүний нэр төр алдар хүнд илүү чухал уу хэмээх сэдэв тойрсон хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Аль аль нь чухал бас яруухан сонсогдох ч… нэр төр алдар хүндэд нь халдсан хэмээн шүүхдэх улстөрчид, эсрэг талд нь шүүх цагдаад дуудагдах сэтгүүлчид болон сошиалд элдэв пост оруулснаасаа болоод шийтгүүлэхдээ тулсан иргэдийг төсөөлбөл энэ бүхэн философын хээнцэр маргаан биш.

Саяхан сэтгүүлчид болон энэ чиглэлээр ажилладаг хуульчдаас бүрдсэн арван иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж ялалт байгуулсан. Цэцэд хандсан иргэдийн нэг хуульч, судлаач Л.Галбаатараас Цэцийн дүгнэлтийн дараах нөхцөл байдлын талаар тодруулав.

Л.Галбаатар: Цэцийн дүгнэлтээр энэ заалт хүчингүй болсон нь нэр төр алдар хүндийг хамгаалалтгүй орхисон хэрэг биш


-Цэцийн дүгнэлтийн дараа цахим орчинд гүтгэлэг, доромжлолыг хуулийн байгууллага хариуцлага тооцох боломжгүй боллоо гэсэн шүүмжлэл яригдсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан. Эрүүгийн хуулийн 13.14-ийг хүчингүй болгох нь УИХ-ын үүрэг юм. Тэр заалтаа хүчингүй болгочихоод үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан өөр заалт оруулаад ирэх вий гэсэн болгоомжлол байна. УИХ ингэх ёсгүй. Цэцийн дүгнэлтээр энэ заалт хүчингүй болсон нь нэр төр алдар хүндийг хамгаалалтгүй орхисон хэрэг биш. Иргэний хуульд гурван ч заалт бий. Таны дурддаг цахим тролл худал мэдээлэл тараах үйлдэл зохицуулалтгүй орхигдож байгаа биш. Эрүүгийн хуулийг тухайн зорилго заасан хэмжээнд нь хэрэглэх ёстой. Цахим тролл, худал мэдээлэлтэй тэмцэх гэдэг санаа зорилго байгаа бол түүнийгээ өөр холбогдох зүйл заалтаараа шийдэх ёстой л доо. Нийгэмд аюул учруулах, улс орныг донсолгох хэмжээний илт худал санаа зорилготой мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ч юм уу холбогдох хэсэгт сайжруулах шаардлага бий. Хоёр хүний нэг нь нэр төр алдар хүндийг гутаасан асуудлаарх заалтыг шууд өөр заалттай хамаатуулж хэрэглэх нь зохисгүй. Цаашдаа цахим троллтой тэмцэх асуудлаа Эрүүгийн хуульдаа холбогдох зүйлээр оруулж ирэх талаар ажиллах шаардлага байгаа. Хууль тогтоогчид энэ заалтаа оруулж ирээд батлах боломж нь нээлттэй байгаа юм.

-Цэц ийм шийдвэр гаргана гэсэн хүлээлт байсан уу?

- Мэдээлэл гаргасан хүмүүсийн хувьд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээсэй гэдэг зорилгоор л Цэцэд хандсан. Мэтгэлцээний явцад ч үүнийгээ хэлж байсан. Хуулийг боловсронгуй болгох асуудлаар ҮХЦ дүгнэлт гаргах эрсдэл бас байсан л даа. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ч хуулийг боловсронгуй болгох шаардлага бий гэсэн байр сууриа нэлээд ярьж байсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болно. Гэхдээ хязгаарлахад баримтлах дөрвөн шалгуур байдаг. Ерөнхий шаардлага тусгай шалгуураар авч үзэхэд шалгуур хангахгүй байна гэж Цэцийн дүгнэлт хэсэгт тодорхой дурдсан. Цэцийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Хуулийг боловсронгуй болгох гэдэг нь тухайн зүйл заалт байх ёстой, гэхдээ сайжруулах ёстой гэсэн агуулга. Цэц бол энэ заалтыг байх ёсгүй гэсэн агуулга гаргасан. Боловсронгуй болгох шаардлага байсан юм гээд УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтийн эсрэг зүйл заалт оруулж ирэх вий гэсэн болгоомжлол бас байна хэмээн ярив.

Энэ яриа “Үндсэн хууль: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь” хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн юм. Үндсэн хуулийн өдөр (2026.01.13) болсон уг арга хэмжээг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Глоб интернэшнл ТББ, Хэвлэл, мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо хамтран зохион байгууллаа.

Хуульч, судлаач Л.Галбаатарын болгоомжлол үндэслэлтэй байсан нь хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлсэн А.Ариунзаяа гишүүний үгийг сонсоход ч илэрхий болов.

А.Ариунзаяа: Өөрсдөө өртдөг хүмүүс энэ шийдвэрийг гаргаж байгаа нь нэг талтай байж магадгүй


УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Цэцийн шийдвэрийг хүлээж авах талаар чуулганы явцад нэлээд маргаан үүссэн. Хууль зүйн байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зохисгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Цэцийн дунд суудлын энэ шийдвэрийг хүлээж авахгүй байх нь эргээд их суудлаараа шийдээд явчихдаг учраас гэм хортой. Боломж байгаа дээр заалтаа өөрчлөх, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тэр нөхцөлийг арилгах, ажлын хэсэг ажиллаж, энэ заалтаа УИХ өөрсдөө өөрчлөх ёстой гэдэг үндэслэлээр чуулганы хуралдааныг даргалж байгаа Н.Учрал даргын хувьд миний бие болон Л.Мөнхбаясгалан гишүүн зэрэг хэд хэдэн гишүүд хэлсний үндсэн дээр шийдвэрийг хүлээж авсан.

Хамгийн ихээр гүтгүүлдэг, доромжлуулдаг хүмүүс нь УИХ-ын гишүүд өөрсдөө. Өөрсдөө өртдөг хүмүүс энэ шийдвэрийг гаргаж байгаа нь нэг талтай байж магадгүй.

Би ч байнга хэл үгэнд өртөж явдаг. Миний хувьд гомдол гаргаж байсан удаагүй. Гэхдээ чи улстөрд явж байгаа бол матрын арьстай бай. Улстөрч бол угаасаа шүүмжлүүлдэг гэцгээдэг.

Үнэхээр доромжлуулах, гүтгүүлэх ёстой юм уу. Яагаад Үндсэн хуулиар олгогдсон миний нэр төрөө хамгаалах, нэр төртэй байх үндсэн эрх маань хангагдахгүй байгаа юм бэ гэдэг асуудал нөгөө талдаа гарч ирэх ёстой.

Тийм учраас магадгүй Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хоёр талтай. Огт хүчингүй болгосон асуудал биш. Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад хэвлэл мэдээллийн салбарынхан маань “Бид нар ялчихлаа, ҮХЦ зөв шийдвэр гаргалаа, үг хэлэх эрх чөлөө хангагдлаа” гэж ярьж байгаа боловч нөгөө талдаа зүйл заалтаа тодорхой болгоорой, хэн нэгнийг бүү хэлмэгдүүлээрэй. Нэг ийм шийдвэр уг нь гарсан шүү гэдгийг тодорхой хэлэхгүй бол ажлын хэсэг ажиллаад УИХ-аар хуулийн заалтаа ярилцахад эргээд ажлын хэсэг рүүгээ дайрах, энэ заалтыг бүүр байхгүй болго гэсэн яасан бэ гэх мэт асуултууд ирэх болов уу гэж бодож байна.

Хэвлэл мэдээллийн салбарынхан маань өөрсдөө хүн гүтгэж доромжлох нь ховор. Улстөрчид хоорондын зодооноо нэгнийгээ намнах гутаан доромжлох хэрэгсэл болгож, захиалгат мэдээ мэдээлэл дайралтуудыг хийлгэдэг мөнгө төлдөг. Гүйцэтгэсэн сэтгүүлч ял хүлээх ёстой юу. Захиалагч нь хариуцлага хүлээх ёстой юу гэдгийг ч ялгамжтай хандах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн өөрийгөө зохицуулах зөвлөл байгаа. Худал мэдээллийг нь худал юм шүү гэдгийг мэдээлэх, хэм хэмжээ тогтоох механизм илүү сайн ажиллаасай. Худал мэдээлэл Эрүүгийн хуулиар биш гэхэд заавал зохицуулалттай байх ёстой юм шүү гэж хөндөж ярьж байгааг талархаж хүлээж авч байна хэмээв.

Хуульч Т.Сумъяабазар: Шүүмжлэх эрхийг хязгаарласан зохицуулалт гэж ҮХЦ дүгнэлтдээ дурдсан

Хуульч Т.Сумъяабазар:Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хэт ерөнхий байдлаар хязгаарлалт тогтоож байна гэж үзсэн учраас ҮХЦ-д хандаж мэдээлэл гаргасан юм. ҮХЦ одоо байгаа хууль дээр бичсэн үг үсэг өгүүлбэр Үндсэн хууль зөрчсөн үү гэдэгт хяналт тавьдаг. Цаашид яах вэ гэдэг хууль тогтоогчийн Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал. Гэхдээ ҮХЦ-ийн дүгнэлт маш өргөн хүрээнд хамарсан. Эрхүүдийг тайлбарлаж байгаа. Яаж зөрчөөд байгааг хэд хэдэн онол зарчим, шалгуураар тайлбарлаж байгаа. Гэтэл Цэцийн дүгнэлтийн нэг цогцолборын нэг өгүүлбэрийг аваад дахиад өөрөөр биччихвэл болчихно гэсэн агуулгаар тайлбарлаж болохгүй л дээ. ҮХЦ-ийн дүгнэлтийг харвал одоо байгаа буюу Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэг зохицуулалтыг бүхэлд нь хөндсөн. Mis (ташаа), dis (хуурамч) information (мэдээлэл) гэдгийг ялгаж зохицуулаагүй буюу гэмт хэргийн субьектив талыг нь хуульчлаагүй байгаа учраас хэнийг ч энэ гэмт хэргээр шалгах эрсдэл үүсгэж байна гэж үзсэн. Би магадгүй ташаа мэдээлэл тараасан, мэргэжлийн алдаа гаргасан эсвэл хуульчид хууль зүйн тодорхой асуудлаар эрх зүйн шүүмж бичихэд худал мэдээлэл тараасан болдог ийм байдал руу орох гээд байна. Хүн төрөлхтөн мэдээж, дэлхий бөөрөнхий, хавтгай гээд ярьж л байсан. Гэтэл үүнийг зөв, буруу гэж ялгаад, шүүх шийдээд байгаа нь асуудал үүсгээд байдаг. Эрүүгийн хуулийн энэ заалт эрх зүйн хэм хэмжээ тодорхой байх зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа юм.

Мөн төрийн албан тушаалтныг шүүмжлэхэд хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Шүүмжлэл зөв, буруу эсэхээс үл хамаараад, шүүмжлэх эрхийг хязгаарласан зохицуулалт болж байна гэдэг байдлаар ҮХЦ дүгнэлтдээ дурдсан.

Төрийн байгууллагын ажил хэргийн нэр хүнд гэж ойлголт байна. Эх газрын эрх зүйн тогтолцоотой улсын хувьд хүний эрхэмсэг оршихуйн асуудал ярьж байж, юун төрийн байгууллагын эрхэмсэг оршихуйг яриад байгаа юм бэ.

Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай нийцэхгүй гэдэг байдлаар үзсэн.

Иргэний эрх зүйгээр үү Эрүүгийн эрх зүйгээр шийдэх үү гэдэг маргаан дагуулаад байна л даа. Ямар тохиолдолд иргэний маргаан ямар тохиолдолд эрүүгийн маргаан болоод байгаа нь тодорхойгүй. Тодорхой арга аргачлал байхгүй. Эрх зүйн нэг маргааныг хоёр үзүүртэй зүү шиг хоёр талаас нь харж байгаад шийдэх шаардлагагүй.

Мэдээлэгчээ нуух эрх давхар яригдана. Магадгүй энэ хэргийг Эрүүгийн журмаар шалгаад байгаагийн цаана энэ мэдээллийг хэн өгсөн бэ гэдэг эх сурвалжийг олж авах зорилготой гэж үзэх магадлал өндөр. Үүний цаана хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний мэдэх эрхийн асуудал хөндөгдөж байдаг хэмээн тайлбарласан юм.

Хуульч Л.Галбаатар: Ажлын хэсэг 13.14-ийг хүчингүй болгох гэдэг заалтаас өөр зүйл заалт боловсруулах өргөн барих боломжгүй

УИХ-ын ажлын хэсэг ажлаа буруу хийчих вий гэсэн болгоомжлол байна. Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад цаашид яах вэ гэдэг хоёр хувилбар бий. УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль дээр Цэц энэ заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бол Үндсэн хуульд нийцэхгүй байгаа хуулийн заалтаа оруулж ирээд хүчингүй болгох заалт бий. Түүнээс биш өөр зүйл заалт батлуулах санаачлахыг Дэгийн тухай хуулиар зөвшөөрөхгүй. Өөр зүйл заалт оруулж ирлээ гэхэд ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь сэргээгээд, дүрийг нь хувиргаад, өөрөөр оруулаад ирвэл Цэцийн гишүүн өөрийн санаачилгаар хүчингүй болгодог үндэслэл байдаг.

Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ажлын хэсэг бол 13.14-ийг хүчингүй болгох гэдэг заалтаас өөр зүйл заалт боловсруулах өргөн барих боломжгүй гэдгийг сануулмаар байна гэв.

Хэлэлцүүлгийн үеэр болсон энэ маргаан цаашид УИХ-ын танхимд ч өрнөх юм.

З.Боргилмаа: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар цэц анх удаагаа маргаан үүсгэж хэлэлцсэн тохиолдол энэ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа хэлэлцүүлгийн зорилгыг тодорхойлж сэтгүүлчдэд ярихдаа:

-Гучин жилийн хугацаанд иргэд Цэцэд олон удаагийн гомдол гаргаж байсан боловч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар Цэц анх удаагаа маргаан үүсгэж хэлэлцсэн тохиолдол энэ болж байгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн маргааныг хүлээж авсан цэцийн гишүүн Л.Өлзийсайхан болон дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн эр зориг, академик ур чадвараар шийдэгдсэн энэ маргаан нь Эрүүгийн хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байгаа гэсэн анхны дүгнэлт. Хуульчдын дунд ч энэ шийдвэр маргаан дагуулж байгаа юм. Үндсэн хуулийн өдөр Үндсэн хуулиар иргэнд олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, эрх зүйн орчинд баталгаажуулах ёстой гэдгийг ярьж байгаа бол нөгөө талын үзэл бодлыг ч бас сонсох учиртай. Нэр төрийг бас хамгаалах ёстой. Хэвлэл мэдээллийн салбарынхан бас ёс зүйгээ баримтлах ёстой. Хариуцлагатай байх ёстой гэдэг асуудлыг ч бид өнөөдөр ярьж байна хэмээн онцолсон билээ.



Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.10
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь үг хэлэх эрх чөлөө ба нэр төрөө хамгаалахын тэнцвэрийн талаарх хууль, улс төрийн хэлэлцүүлгийг албан ёсны, тэнцвэртэй өнгө аясаар хүргэж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь үг хэлэх эрх чөлөөнд эерэг нөлөөтэй ч, УИХ-ын дараагийн алхам болон нэр төрийг хамгаалах талаар болгоомжлол илэрхийлэгдсэн. Уншигчдыг мэдээлэлтэй болгож, бодолд автуулна. Сэтгүүл зүйн хувьд объектив байдлыг хадгалсан.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Б.Янжмаа

Jan 15, 2026

УИХ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд “За” гэж хэлэх үү?

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юу, хүний нэр төр алдар хүнд илүү чухал уу хэмээх сэдэв тойрсон хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Аль аль нь чухал бас яруухан сонсогдох ч…

News Image
Author Image

Б.Янжмаа

Jan 14, 2026

Баабарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл ч үзмэр болж үлджээ

Энд нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг харав. Зөвхөн Баабар ч бус олон хүн Үндсэн хуулийн төсөл боловсруулж, туг, сүлдний загвар гаргаж байсан гэхээр үнэхээр бадрангуй үе байж.

News Image
Author Image

Б.Янжмаа

Oct 15, 2025

Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай

Дэлхийн банкинд есөн жил ажилласан Э.Ганзул хэмээх монгол бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийгээс Ази руу Азиас Монголоо зорьсон нүүдэл хийж буй. Бага нас, хүсэл мөрөөдөл, алсын хараа энд багтсан. Улс орнуудын удирдагч нарт зөвлөдөг хүн Монголоо хэрхэн дүгнэдэг бол?

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Bolor News

Dec 8, 2025

Юмсын интернэт амьдралд ямар хэрэгтэй гээч

4G хэрэглэж байсан би одоо 5G хэрэглэдэг. 5G технологи интернэтийн хурдыг л нэмдэг гэж андуурч явсан би юмсын интернэт гэх орчин үеийн шийдэлтэй ийн нүүр тулж, 5G байхгүй бол юмсын интернэт байхгүйг ойлгосон юм даа. Өөрийнхөө ойлгосон зүйлээ одоо та нарт хэлж өгье. 4G сүлжээгээр бид гар утас, зурагт, компьютер, таблет, цаг ашиглаж чаддаг. Гэхдээ нэг холболтоор нэг л зүйлтэй харьцана. Түүнийг алсаас удирдаж чаддаггүй. Урд нь суугаад, гартаа бариад л ашиглах боломжтой. Тэгвэл эд юмсыг хооронд нь интернэтээр холбох, алсаас удирдах боломжйг LoT болон 5G хоршин олгож байна.

bookmark more
News Image
Author Image

Densmaa

Jun 24, 2025

ХОРИН МИНУТЫН ХОТ ХОРИН МИНУТЫН БОРООНД УСАНД АВТЛАА

Энэ зун 16 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна.

News Image
Author Image

Цэнд

Jul 24, 2025

Үг урсаад, хайрын тухай баримтууд уншаад л ....

Хайр гэж атганд баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй хэрнээ сэтгэл дүүргэдэг шидтэн. Аав, ээжийн, ахан, дүүсийн, амраг ханийн, анд, найзын, ажлын хамт олны гээд ангилаад байвал урсаад л байхаар... Бүгд өөр, өөрийн өнгө, мэдрэмж, бодролыг бий болгож, тэр хэрээр өвдөлтийг өгдөг “хор” гэж тодорхойлмоор ч юм шиг. Сонин ертөнц шүү.

News Image
Author Image

Adiya Ajv

Nov 7, 2025

Тaobao 11.11 – Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!

Жил бүрийн 11 сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү? Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн 11.11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу 11.11 Олон улсын худалдааны баярын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ мэдээг хуваалцаарай.

bookmark more