Шүүх танхимаас №1: Алх цохихын өмнөх арван хором
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
4 мин уншина
Хэн ч хэрэгтэн болохыг хүсдэггүй. Гэхдээ яагаад хэрэг хийчхээд байдаг юм бол...Энэ асуултад хариулт хайн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг зорилоо.
Тус шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны А танхимд А.О гэгч эмэгтэйд холбогдох шүүх хурал болов. Түүнд Эрүүгийн хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм бурууг нь хэлэлцэж буй нь энэ. Улаан футболкны гадуур жийнсэн яак өмсөж, доогуураа кэт углаж түүн дээгүүр бариун жийнсэн өмд өмсөж зохистой хувцасласан залуу үеийн төлөөлөл болох бүсгүй шүүх танхимд хамгийн түрүүнд орж ирэн “Шүүгдэгч” гэсэн бичигтэй ширээний ард суулаа. Түүнтэй хамт 30 орчим насны эмэгтэй бас найз нь гэмээр үеийн бололтой хоёр бүсгүй орж ирэн арын сандалд суув.
Шүүгчийг орж иртэл шүүгдэгч бүсгүйн нүд тогтож ядан гүйлгэнэн, өмгөөлөгч өөдөө итгэл тээсэн харцаар байсхийгээд л ширтэх аж. Түүний харцнаас “Арай ч ачигдчихгүй байх” гэсэн итгэл байгаа нь ажиглагдана.
Шүүгч орж ирлээ. “Санал хүсэлт байна уу” гэсэн асуултаар хурал эхэллээ.Энэ асуултад шүүгдэгч “Байхгүй” гэж хариулсан. Ерөөс шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэл шүүгдэгч эмэгтэй шүүгчийн асуулт бүрд босож зогсоод “Байхгүй” гэсээр хурлыг дуусгасан. Тэр найзуудтайгаа уулзаж, овоо хэдэн шар айраг уусандаа зориг орсон уу, гар утсаараа хэн нэгэнтэй хууч хөөрөн ганцаар алхаж явсан эмэгтэйг далан руу түлхэж унагаад, гар утсыг нь булаагаад зугтжээ. “Samsung S6” маркийн, 279 мянган төгрөгийн үнэтэй гар утас булаан зугтаасан бодлогогүй үйлдэл нь түүнийг өнөөдөр шүүхийн өмнө зогсоход хүргэв.
Гэмшиж, шүүхийн шийдвэр хэрхэн гарах бол гэхээс эмээж буй нь байн байн доод уруулаа хазлан шал ширтэж буйгаас нь анзаарагдана. Тэр одоо 21 настай. Нэг охинтой. Охин нь одоо 2 ой гурван сартай аж. Гэхдээ бяцхан охины аав нь хамт амьдардаггүй болохыг бүсгүйн шүүхийн мэдүүлгээс ойлгов. Мөн харамсалтай нь охины эмээ тун саяхан бурхны оронд морджээ. Охинд одоо аав, эмээ үгүй. Ээж нь ч эзгүй байж мэдэх нь.
Шүүгч шийдвэрээ гаргахаар хурал завсарлахад коридорт шүүгдэгчийн ар гэрээс ирсэн гурван бүсгүй түүнийг загнаж байна. “Охиныг чинь хэн харах болж байна. Эвий минь жаахан шүү дээ. Арчаагүй юм аа чи нээрээ” хэмээн нас ойролцоо нэг охин нь сүрхий загнах. Арай ахимаг настай бүсгүй “Хүүхдийг минь харах хүнгүй” гээд уйлаад ч болтугай гуйх нь яав аа. Тэнэг юм шиг хэлэх юм байхгүй гээд л зогсох юм” гэж ширүүлэв. Шүүгдэгч эмэгтэй дув дуугүй дэмий л цамцныхаа ханцуйг эмэрч зогстол завсарлага дуусаж, шүүх хуралдаан эхэллээ.
Хуулийн дагуу түүнд 2-8 жилийн ял оноох журамтай.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл. Дээрэмдэх
2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Гэхдээ шүүхээс шүүгдэгчийг анх удаа хэрэгт холбогдсон, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлыг бүрэн барагдуулсан, цаашид засарч хүмүүжин “зөв” амьдрах зорилготой, бага насны хүүхэдтэй зэрэг амьдралын нөхцөлийг нь харгалзан үзэж хорих ялыг нэг жил болгож “зөөллөв”. Шүүгч шийдвэрээ танилцуулаад ойлгосон эсэхийг асуухад “Байхгүй” хэмээн дуулгавартай хариулж байсан шүүгдэгч эмэгтэй энэ удаад юу ч хэлэлгүй дэмий л толгой дохив.
Хацар нь түнтийтлээ улайж, чих нь “хөлдөөсөн” мэт хүрэнтэж, царай нь барайв. Яг энэ мөчид тэр юу бодож зогссон бол...Ямартай ч түүний царайнаас гэмшил цөхрөл, ард үлдэж буй охиндоо санаа зовж буй нь илт мэдрэгдсэн. Шүүх хуралдааны төгсгөлд шүүгч “Насанд хүрээгүй охиных нь харгалзагчийг тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгоно” гэв. Ээжийн эзгүйд тэр хэнийг бараадах бол...
Улсын яллагч, цагдаа нар шүүгдэгч эмэгтэйг аваад гарлаа. Ард үлдсэн ар гэрийнх нь гурван хүний хоёр нь өмгөөлөгчтэйгээ уулзан хэрхэн уулзаж, эргэх талаар лавласаар хаалга зүглэсэн бол “Хүүхдийг чинь хэн харах юм бэ” хэмээн цухалдаж байсан залуу бүсгүй уйлсаар гарч одов.
Ял сонссон бүсгүйгээс шүүгч яагаад дээрэм хийх болсныг асуухад “Нийтийн байрны төлбөрөө төлөх гээд” гэсэн. Санаатай, санаандгүй алдааны ард ямархан хувь тохиол хүлээж байдгийг ухааруулахыг, ахиад олон залуус ааг омогтоо багтаж ядахдаа алдах вий гэхээс сэргийлэхэд энэхүү шүүх танхимын тэмдэглэлийн зорилго оршив.
Үргэлжлэл бий…
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Нийтлэлийн өнгө аяс нь хүнд, эмгэнэлтэй бөгөөд уншигчдад өрөвдөх, харамсах сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь гэмт хэрэг, түүний харамсалтай үр дагавар, гэр бүлийн эмгэнэлийг ("гэмшил", "цөхрөл", "ял") тод харуулсан хүний хувь заяаны тухай тэмдэглэл юм. Нэг буруу үйлдэл хэрхэн амьдралыг сүйрүүлж буйг харуулсан тул сөрөг үнэлгээ өгөв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Г.Тэгшсүрэн
0 followers
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
Шүүх танхимаас №3: “Хүүхэд чинь том болоод үүнийг мэдвэл тэр үед та юу гэж хэлэх вэ”
Чихэндээ шаргал ээмэг зүүсэн, гялгар ботинк, гар цүнх барьсан, хүн харахад хүүхдээ хаячих сэтгэлгүй л байрын 30 гаруй насны эмэгтэй шүүх хуралд оролцохоор ээжийгээ хань татаж иржээ.
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
Шүүх танхимаас №2: Орц, гарцаа булаалдсан цөс ихтэй эрчүүд
Үнэт эдлэлийн дэлгүүрт ойролцоо лангуу түрээсэлдэг дээрх хоёр орох, гарах гарцаа “булаалдаж” маргаан дэгдээжээ. Маргаан нь зодоон болж харилцан бие биеэ цохилцоод авч. Зодоон ширүүсэж шүүх, цагдаад ч тулж.
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
Шүүх танхимаас №1: Алх цохихын өмнөх арван хором
Шүүгч бүсгүйгээс яагаад дээрэм хийх болсныг асуухад “Нийтийн байрны төлбөрөө төлөх гээд” гэсэн.
Pluma -с санал болгосон
Б.Янжмаа
Mar 5, 2026
Л.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой
Германы анхны Канцлер Отто фон Бисмарк “Хууль яг зайдас шиг. Түүнийг хэрхэн хийж байгааг хараагүй нь дээр” гэж хэлсэн байдаг. Харин орчин үед эсрэгээр “гэдэс дотрыг” нь ч уудлах шахдаг болсон.
Пүрэвзол
Dec 10, 2025
5G сүлжээ бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй юу?
5G сүлжээг үүрэн телефоны операторууд Монголд оруулж ирсэн нь технологийн дэвшил, өөрчлөлт болж байна. Гэхдээ 5G сүлжээний яг үндсэн хэрэглээ юу юм бол?
bayaraa tsend
Jul 21, 2025
Ц.Онон: Хувцсаа дүрмийн дагуу өмсөөд, гутлаа тосолж, үсээ жимбийтэл нь боогоод алхах сайхан
Эмх цэгцтэй, өөртөө итгэлтэй, эрхэмсэг хэрнээ энгийн даруухан байдлыг Онцгой бүсгүйчүүд илтгэдэг. Чимээгүйхэн хөдөлмөрлөсөн он цагийн товчоон хийсэн ажлыг нь “ярьж”, чимэгтэй нандин дурсамжууд эзнээ тодотгон өгүүлэх нь бахдалтай. Ийм л олон бүсгүйчүүдийн төлөөлөл болох ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын даатгал болон хувцас хэрэглэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Ононг танилцуулж байна.
bayaraa tsend
Sep 15, 2025
Монгол Улсын газар нутгийн 75 гаруй хувь нь хөрсний доройтолд өртсөн
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид 197 улс нэгдэн орсон бөгөөд энэ нь цөлжилт, газрын болон гангийн доройтолд өртсөн бүс нутгийг сэргээх, хамгаалах, нэмж доройтохоос сэргийлэхэд чиглэсэн олон улсын конценц.