Сэдэв: гэмтхэрэг
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХҮНДЭВТЭР ХОХИРОЛД ТОРГОХ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООХ НЬ ХУУЛЬ БУС УУ?
Хүмүүс хоорондын зөрчил, маргаанаас үүдэлтэй зодооны бичлэг, мэдээлэл цахим орчинд 1-2 долоо хоног тутам элбэг тархах болсон. Энэ төрлийн хэрэг олон нийтэд хэдий чинээ хүрнэ төдий чинээ тухайн хэргийн явц, цаашлаад шүүхийн шийдвэр гарах хүртэл иргэд хяналт тавьж, анхаарч байна. Нэг талаас иргэд шүүх хурлын мэдээллийг нээлттэй авдаг болж, энэ хэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдлэг, ойлголттой болж байгаа нь эерэг жишээ. Харин өөр нэг өнцгөөс харвал, мэдээллийн тэнцвэртэй байдал алдагдах, гуйвуулах, хэт туйлшрах, хүний эрх зөрчигдөх болон шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах сөрөг нөлөөтэй. Мэдээллийн хоосон орон зайд худал мэдээлэл, таамаг, гүтгэлэг тархах эрсдэлтэй тул нийтлэг үйлдэгддэг гэмт хэргийн шийдвэрлэлт, ял шийтгэлийн тухай тоо баримт, албаны эх сурвалжийн ярианд тулгуурлан хүргэе.
Шүүх танхимаас №2: Орц, гарцаа булаалдсан цөс ихтэй эрчүүд
Үнэт эдлэлийн дэлгүүрт ойролцоо лангуу түрээсэлдэг дээрх хоёр орох, гарах гарцаа “булаалдаж” маргаан дэгдээжээ. Маргаан нь зодоон болж харилцан бие биеэ цохилцоод авч. Зодоон ширүүсэж шүүх, цагдаад ч тулж.