logo

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХҮНДЭВТЭР ХОХИРОЛД ТОРГОХ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООХ НЬ ХУУЛЬ БУС УУ?

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох зонхилох шалтгаан нь зодоонтой холбоотой байна

Нэг жилд үйлдэгдэж байгаа таван гэмт хэрэг тутмын 1 нь хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол санаатай болон болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг эзэлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх шалтгаан нь үл ялиг маргаан болон түргэн уур уцаараас үүдэж байгааг тоо баримт нотолж байна. Тэгвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэргийг шийдвэрлэх процесс хэрхэн явагддаг вэ?

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн ял шийтгэлийг гэмтэл, хохирлын зэргээс хамааран оногдуулдаг. Тодруулбал, Шинжээч холбогдох журамд заасны дагуу гэмтэл, хохирлын зэргийг тогтоож дүгнэлт гаргана. Уг дүгнэлтэд прокурор хяналт тавьж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлдэг. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хуулийн зохицуулалттай.

Б.БАЛЖИДМАА ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ

- Хүний эрүүл мэндийн халдрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг харж байгаад гэмт хэргийг үйлдсэн шинж чанар нь тохируулан ял шийтгэлийг оногдуулдаг. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлүүлсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, торгох шийтгэл оногдуулах эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялыг хугацаа болон газар нутгийг зааж оногдуулдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид зөвшөөрөхгүй бол хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах эрх хэргийн оролцогч бүрд нээлттэй байдаг.

ШШЕГ: 2024 онд улсын хэмжээнд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох 27 мянга гаруй шинжилгээ хийсэн

Текст: Шүүх шинжилгээний байгууллагад 2024 онд улсын хэмжээнд 69 мянга орчим шинжилгээ хийжээ. Үүний 43 мянга орчим шинжилгээ буюу 62 хувь нь шүүх анагаах ухааны шинжилгээ эзэлж байна. Задлан харвал, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох 27,226 шинжилгээ байгаагаас хүнд хохирол 1408, хүндэвтэр 3080, хөнгөн хохирол 12,121 бүртгэгджээ.

Анх 1966 онд Биеийн гэмтлийг тогтоох зааврыг гаргасан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын суурь эхлэл болсон. Үүнээс хойш нийт 8 удаа өөрчлөлт орсон байна. Хамгийн сүүлд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан 2024 онд ХЗДХ-ийн сайд, ЭМ-ийн сайд, УЕП-ын хамтарсан тушаалаар “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам” гаргасан байдаг. Энэ журмын 4.1-т Амь насанд аюултай, хүний эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлд хамаарах гэмтлийн жагсаалт гэхэд 26 төрөл байна. Журамд заасны дагуу 4 шинжийг харгалзан эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоодог гэдгийг ШШЕГ-ын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч С.Эрдэнэцэцэг хэллээ.

1. Амь насанд аюултай байдал үүссэн эсэх

2. Эрүүл мэнд сарниулсан хугацаа

3. Гэмтлээс үүссэн үлдэц, уршиг

4. Хөдөлмөрийн чадвар алдалт зэргийг үндэслэн гаргана.

Хүнд гэмтэлд амь насанд аюултай буюу хүний биеийн олон ясны хугарал, өөрийн эд эрхтнийг дахин нөхөх боломжгүй гэмтлүүд багтдаг. Харин хүндэвтэр гэмтэлд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах гэмтлүүдийг багтаан авч үзнэ. Товчхондоо мэс засалд ороод эдгэрэх боломжтой, нөхөн сэргээх боломжтой ясны хугарлуудыг хүндэвтэр гэмтэл гэж үздэг.

Текст: Шүүх анагаахухааны шинжилгээний газрын мэдээллээс харвал хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох шинжилгээ хийлгэсэн зонхилох шалтгаан зодоон болон зам тээврийн осол багтаж байна. Зодоонд холбогдсон шинжлүүлэгчийг насны ангиллаар харвал 30-34 насныхан хамгийн их буюу 2466, дараагаар нь 25-29 нас 2346, 35-39 нас 2244, 20-24 насныхан 2030 байгаа юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг тэр дундаа хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн тухай бодит жишээг иш татъя.

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолын хэсгээс:
  2. 2025 оны 9 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд шүүгдэгч Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй, Б овогт Э нь хохирогч У.Н-ы гэрт найз болох Э, Д, Э, Г нарын хамт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас маргалдаж У.Н-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ. Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр "..У.Н-н биед эрүү ясны хугарал, 1 шүдний булгаралт, зүүн бугалга, зүүн гуяны шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг гэж шинжээч үзжээ. Иймд шүүгдэгч Б овогт Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Мөн Хохирогч У.Н нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,543,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдсон тул тухайн зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Э-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэв. Шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэжээ. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тусгажээ. Хэрэв давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд тэмдэглэжээ.

Шүүхийн шийдвэрийн тоймыг бүрэн эхээр нь унших холбоос: https://shuukh.mn/single_case/132121?daterange=2026-01-01%20-%202026-03-05&id=1&court_cat=2&bb=1


Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.10
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хууль эрх зүйн зохицуулалт, ял шийтгэлийг тайлбарласан албан ёсны, объектив мэдээлэл өгөх зорилготой. Гэмт хэргийн сэдэв хэдий ч, баримт, статистик, хуулийн тайлбарт тулгуурласан тул уншигчдад хуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, сэтгэл хөдлөл багатай. "гэмт хэрэг", "хохирол" зэрэг үгс нь сөрөг утгатай ч, хууль, нийгмийн асуудлыг тайлбарласан нь төвийг сахисан байдлыг харуулна.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХҮНДЭВТЭР ХОХИРОЛД ТОРГОХ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООХ НЬ ХУУЛЬ БУС УУ?

Хүмүүс хоорондын зөрчил, маргаанаас үүдэлтэй зодооны бичлэг, мэдээлэл цахим орчинд 1-2 долоо хоног тутам элбэг тархах болсон. Энэ төрлийн хэрэг олон нийтэд хэдий чинээ хүрнэ төдий чинээ тухайн хэргийн явц, цаашлаад шүүхийн шийдвэр гарах хүртэл иргэд хяналт тавьж, анхаарч байна. Нэг талаас иргэд шүүх хурлын мэдээллийг нээлттэй авдаг болж, энэ хэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдлэг, ойлголттой болж байгаа нь эерэг жишээ. Харин өөр нэг өнцгөөс харвал, мэдээллийн тэнцвэртэй байдал алдагдах, гуйвуулах, хэт туйлшрах, хүний эрх зөрчигдөх болон шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах сөрөг нөлөөтэй. Мэдээллийн хоосон орон зайд худал мэдээлэл, таамаг, гүтгэлэг тархах эрсдэлтэй тул нийтлэг үйлдэгддэг гэмт хэргийн шийдвэрлэлт, ял шийтгэлийн тухай тоо баримт, албаны эх сурвалжийн ярианд тулгуурлан хүргэе.

News Image

Түргэн уур, түргэн үр дагавар

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохиолдлоос харахад ихэвчлэн ямар нэгэн маргааны үед нэгнээ ялах гэсэн хандлагаас болж нэг нь хохирч, нөгөө нь гэмт хэрэгтэн болон үлдэж байна.

News Image

"Малчин удам" тасрах уу?

Мал маллаж, хөдөө амьдрах хүсэлтэй эмэгтэйчүүд ховордож байна. Нөгөө талдаа ганц бие эрэгтэй малчдын тоо жил ирэх бүр өсөж байна. Огт гэрлээгүй 18-34 насны малчдын 87 хувь нь эрэгтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос тогтоожээ. Иймд залуу малчдын гэр бүлийн асуудлыг хөндөж, гарц шийдэл хайж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Батцэцэг

Jun 19, 2025

“Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж буй” гэх судалгааг зөвлөх үйлчилгээний компаниас зохион байгуулалттай түгээсэн шинжтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт УИХ-аас итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй үед Sancrox Political Advisory гэх Их Британид бүртгэлтэй улс төрийн зөвлөх үйлчилгээний компаниас хийсэн

News Image
Author Image

Цэнд

Sep 10, 2025

Т.Оюунсүх: Олон улсад үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаанууд албандаа зүтгэх тэвчээр, хатуужил, зоригийг өгсөн

Хүн бүрийн мөрөөдөлд хүрсэн алхам өөр хэдий ч хүсвэл, зорьвол бүтдэггүй, болдоггүй зүйл гэж байдаггүй. Оч мэт гялалзаж, орд мэт нэг л өдөр “сүндэрлэдэг” онцлогтой. Хувь хүний хөдөлмөр, тэсвэр, тэвчээр, ур чадвар гээд цагийн аясаар бүх зүйл түүний амжилтыг тодотгодог. Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх хугацаандаа олон улсын аврах ажиллагаанд хоёр ч удаа оролцож, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн үйлчилгээг хариуцаж ажилладаг нь түүний ажлын онцлог. Тиймээс ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн эмч, хошууч Т.Оюунсүхийг танилцуулж байна.

News Image
Author Image

Бүжинлхам

Dec 10, 2025

Цахим орчинд хамгийн өргөн тархсан, технологитой холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл

Технологийн хөгжил бол боломж. Харин төөрөгдүүлсэн мэдээлэл нь энэ боломжийг эрсдэл болгон хувиргадаг.

bookmark more
News Image
Author Image

Г.Тэгшсүрэн

Jun 25, 2025

Шүүх танхимаас №3: “Хүүхэд чинь том болоод үүнийг мэдвэл тэр үед та юу гэж хэлэх вэ”

Чихэндээ шаргал ээмэг зүүсэн, гялгар ботинк, гар цүнх барьсан, хүн харахад хүүхдээ хаячих сэтгэлгүй л байрын 30 гаруй насны эмэгтэй шүүх хуралд оролцохоор ээжийгээ хань татаж иржээ.