Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног дахь хүнд хаяглагдсан “мессеж”
Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн “үлгэр” ярихын оронд “Хүний хөгжлийн мега төсөл” ярьсан нь арай л бодитой юм даа. Хүний хөгжил ярьсан Ерөнхий сайд хүндээ хандсан юу хийсэн бол гэдгийг Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн босгон дээр эргэцүүлэв.
100 хоногийн дотор олон ажил хийж амжихгүй ч хандлага бол харагдана.
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг УИХ-д танилцуулахдаа “Хүний хөгжлийн мега төсөл” гэдэг үгээ давтахыг бодвол мартаагүй бололтой юм.
Шууд иш татвал “2026 оны төсөв бол тоо бус чанар, мөнгө бус хүн, хэлбэр бус агуулгыг эрхэмлэсэн хүний хөгжлийн мега төслийн үндэс юм” гэсэн л дээ.
Энэ удаагийн төсвийн бас нэг “чимэг” нь“240 мянган иргэний санал зөвлөмжөөр баяжсан” хэмээх тодотгол юм. Анх удаа л төсвийн төсөл хэлэлцүүлэхээс өмнө иргэдийг оролцохыг албан ёсоор урьсан хэрэг.
Ингэхэд иргэд юу санал болгосон бол?
“Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчинд илүү их хөрөнгө оруулах, хавтгайрсан халамжийг хязгаарлах, татвар, хураамжийн ачаалал, дарамтыг хөнгөлөх.
Энэ гурван чиглэлд монголчууд ам нэгтэй байна гэлээ.
Тийм ч учраас 2026 оны төсөв “Татвар хураамжийн ачааллыг 3–4 их наяд төгрөгөөр бууруулах эхлэл” хэмээн Ерөнхий сайд айлдсан.
Татварын шинэчлэлийн багц хуулийн төсөл D-Parliament цахим системд ил тод байршсан. Хүссэн хэн бүхэн гар утаснаасаа санал өгч, хэлэлцүүлэгт оролцох боломжтой ажээ.
“Нийгмийн захиалга”-тай нийцүүлж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэхээр зэхжээ.
Эрүүл мэнд, боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалт нь дараах байдлаар ажил хэрэг болох төлөвтэй.
“Хавдар судлалын үндэсний төв-II, Зүрх–судасны үндэсний төвийг шинээр барьж эхлүүлэх болжээ. Гэмтэл согогийн үндэсний төвийг өргөтгөнө.
17 аймгийн яаралтай болон эрчимт эмчилгээний тасгийг иж бүрнээр шинэчлэх гэнэ.
Харин боловсролын салбарын хөрөнгө оруулалт нь шинэ сургууль, цэцэрлэгт зарцуулагдах юм. Нийслэлд 117 шинэ сургууль, 73 цэцэрлэг, 32 дотуур байр барихаар төлөвлөжээ.
Цалингаа нэмүүлэхээр тэмцэж байгаа багш нарыг ч дурдахгүй орхисонгүй. “Багш бүр хийснийхээ хэрээр цалинжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ” хэмээн Ерөнхий сайд илтгэсэн билээ.

Энэ хүн ер нь зөвлөлдөх, зөвшилцөх дуртай юм.
Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа “Төрийн үйл хэрэгт ард иргэдийн санал, оролцоог хангах шинэ хэлбэрийг нэвтрүүлж, хэрэгжүүлсэн” хэмээн зарим судлаач дүгнэдэг. “Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөлдөх санал асуулга явуулсан нь Монгол Улсад анх удаа хэрэглэгдсэн зөвлөлдөх ардчиллын дэвшилтэт арга” хэмээн үнэлэгддэг.
Тэрбээр 2016 онд АНУ-ын Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллахдаа зөвлөлдөх ардчиллын механизмыг судалсан юм билээ. Үүнийхээ үр дүнд иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль”-ийг санаачлан батлуулсан гэнэ.
Энэ хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын өмнө Зөвлөлдөх санал асуулгууд 2017 он болон 2023 онд зохион байгуулж, ард түмний санал бодлыг тусгасан нь “Иргэдийн оролцоонд тулгуурласан эрх зүйн шинэчлэлийн жишиг болсон” байна.
Г.Занданшатарын парламентын шинэчлэлийн нэг онцлог нь “Иргэнд эрх мэдэл өгөх” хэмээн тодорхойлж болохоор байсан. Гол үр дүн нь 100 000 түүнээс дээш иргэний гарын үсгээр дэмжигдсэн цахим өргөдлийг УИХ-аар хэлэлцэх болсон юм.
УИХ 2023 оны аравдугаар сарын 17-нд “D өргөдөл“ систем ашиглалтад оруулсан. Анхны нийтийн цахим өргөдлийг Г.Занданшатар иргэний хувиар гаргасныг хүмүүс санаж байгаа биз ээ. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэмэгдүүлж, 5 хувь болгох санал гаргасан. Одоо ч тэрбээр Ерөнхий сайдын хувьд энэ саналаа ажил хэрэг болгохоор хичээж буй.
“Иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ” хэмээн ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна лээ.
· Энэ маягаар арван монгол хүн тутмын наймынх нь халаасанд 2.5 дахин их мөнгө үлдэнэ хэмээн тооцжээ. Өмнө нь зөвхөн УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байсан бол иргэд 100 мянгуулаа нийлж саналаа УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болсон. 100 000 иргэний гарын үсэг цуглуулах босго давсан иргэдийн эхний өргөдлүүдийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хэлэлцэж эхэлсэн байна лээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Дордуулсан 7 өөрчлөлтийг засах”-аас гадна парламентын хянан шалгах чиг үүргийг тодотгож, шинэ шатанд гаргасан гэж судлаачид үздэг. Үр дүнд нь Хянан шалгах хорооны нээлттэй сонсголуудаар ард түмний мэдэх эрх хэрэгжсэн. УИХ бодит байдлыг илчилсэн.
“Нүүрсний”, “Ногоон автобусны”, “Хөгжлийн банкны” гэх мэт олон асуудал, авлига хулгайн талаар бодит мэдээлэл иргэдийн чихэнд хүрч, төрд үзүүлэх шаардлага шахалтууд чангарч ирсэн билээ.
Иргэнд эрх мэдэл өгөх Г.Занданшатарын санаачилга өдгөө Засгийн газрын түвшинд хэрэгжих болж байна.
Цэгцрэх хөдөлгөөний тухай тэр ярьдаг. Эдийн засгийн хямрал, ядуурал, ажилгүйдэл цэгцрээсэй билээ.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл Г.Занданшатарын Засгийн газрын "Хүний хөгжлийн мега төсөл", иргэдийн оролцоо, татварын хөнгөлөлт, эрүүл мэнд, боловсролын хөрөнгө оруулалтыг онцолж, эерэг өнгө аястай. Уншигчдад найдвар, эрх мэдэл төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн, мэдээлэл өгөх зорилготой. "Бодитой", "чимэг", "баяжсан", "нэмэгдүүлсэн" зэрэг үгс эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт эерэг нөлөөтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Б.Янжмаа
Mar 5, 2026
Л.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой
Германы анхны Канцлер Отто фон Бисмарк “Хууль яг зайдас шиг. Түүнийг хэрхэн хийж байгааг хараагүй нь дээр” гэж хэлсэн байдаг. Харин орчин үед эсрэгээр “гэдэс дотрыг” нь ч уудлах шахдаг болсон.
Б.Янжмаа
Feb 26, 2026
Л.Өлзийсайхан: Хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох ч хангалттай үндэслэл, нотолгоогоор зөвтгөгдсөн байх учиртай
Хүний эрхийг хязгаарлахад тодорхой зарчим, шалгуур тавигддаг байна. Хуулийн төсөл боловсруулагчдын хувьд ч шинэхэн уг агуулгыг иргэд мэдэж авбал хууль тогтоогчдод илүү хэрсүү шаардлагууд тавих боломжтой юм билээ.
Б.Янжмаа
Feb 19, 2026
Цагаан сараар Цагаанзам “Жангар” хайллаа
Цагаан сарын өмнөхөн Тусгаар тогтнолын ордонд болсон “Жангар хайлах ёслол” биднийг эсгий гэрт маань аваачиж, туульчийн баргил хоолой, товшуур хөгжим, хөг аялгуу, хархираа хөөмий хаанаас эхтэйг маань сануулах шиг.
Pluma -с санал болгосон
Бүжинлхам
Dec 10, 2025
Цахим орчинд хамгийн өргөн тархсан, технологитой холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл
Технологийн хөгжил бол боломж. Харин төөрөгдүүлсэн мэдээлэл нь энэ боломжийг эрсдэл болгон хувиргадаг.
Ц.Санчирмаа
Jun 24, 2025
ДУРСАМЖ ХЭЗЭЭ Ч СААРАЛ БАЙДАГГҮЙ
Одоогоос 4 жилийн өмнө эхэлсэн Орос, Украины хооронд үүссэн зөрчил мөргөлдөөн улам хурцадсаар буй өнөө цаг үед хоёр улсын хилийн бүсэд амьдардаг жирийн ард иргэдийн амьдрал ахуй хэрхэн хэлмэгдэн доройтож байгааг энэ номын үйл явдлаас харж болно.
Цэнд
Sep 10, 2025
С.Ганбат:Онцгой байдлын байгууллага бол залуучууд бидний бахархал, гэр бүл, нэр төр
Мөрөөдлөөрөө жигүүрлэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж, амжилтыг “бүтээсэн” олон залуус үе, үеийнхэндээ үлгэр дууриалал болж байдаг онцлогтой. Залуу үеэ сургах, залгамж, халаагаа бэлтгэх нь олон жил ажилласан туршлагаас гадна хийсэн ажил бүрийн онцлог, сурсан мэдлэг бүрийн тэнцлээр бий болдог гэж боддог. Энэ удаад Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбатыг онцолж байна.
БЯМБАЛХАГВА
Mar 5, 2026
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХҮНДЭВТЭР ХОХИРОЛД ТОРГОХ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООХ НЬ ХУУЛЬ БУС УУ?
Хүмүүс хоорондын зөрчил, маргаанаас үүдэлтэй зодооны бичлэг, мэдээлэл цахим орчинд 1-2 долоо хоног тутам элбэг тархах болсон. Энэ төрлийн хэрэг олон нийтэд хэдий чинээ хүрнэ төдий чинээ тухайн хэргийн явц, цаашлаад шүүхийн шийдвэр гарах хүртэл иргэд хяналт тавьж, анхаарч байна. Нэг талаас иргэд шүүх хурлын мэдээллийг нээлттэй авдаг болж, энэ хэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдлэг, ойлголттой болж байгаа нь эерэг жишээ. Харин өөр нэг өнцгөөс харвал, мэдээллийн тэнцвэртэй байдал алдагдах, гуйвуулах, хэт туйлшрах, хүний эрх зөрчигдөх болон шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах сөрөг нөлөөтэй. Мэдээллийн хоосон орон зайд худал мэдээлэл, таамаг, гүтгэлэг тархах эрсдэлтэй тул нийтлэг үйлдэгддэг гэмт хэргийн шийдвэрлэлт, ял шийтгэлийн тухай тоо баримт, албаны эх сурвалжийн ярианд тулгуурлан хүргэе.