logo

Технологи хүйсээр ялгаварладаг уу?

Зарим хүмүүс эмэгтэй инженерүүдийг эрэгтэйчүүдээс дутуу гэж хардаг нь нууц биш шүү дээ. Үе үе үүнийг мэдэрдэг. Миний найз нарын нэг технологийн компанид ажилладаг юм. Саяхан надтай уулзахдаа эмэгтэй инженерүүдийн анкет хүлээж авдаг ч ярилцлагад дууддаггүй талаар ярьсан юм. Ер нь шулуухан хэлэхэд, эрэгтэй хүнийг илүү чадварлаг, бүтээмжтэй ажилладаг гэж эндүүрдэг тал бий. Гэтэл цаана нь чадварлаг эмэгтэй инженерүүд зөндөө байдаг. Миний бодлоор эмэгтэйчүүд илүү нягт нямбай, тэсвэр хатуужилтай санагддаг” гэж ярих инженерийг А.Оюундарь гэдэг. Тэрбээр ДДЭШ /DDish /компанийн технологи төлөвлөлтийн инженерээр ажилладаг ба технологийн салбарт ажиллаж буй цөөхөн эмэгтэй инженерийн нэг юм. Түүний ажлын байранд тулгарч буй хүйсээс шалтгаалсан ялгаатай хандлага зөвхөн түүний асуудал биш. Дэлхий даяар технологийн салбар дахь тэгш бус байдал анхаарал татаж буй. Технологийн салбарт тууштай ажиллан карьер хөөх эрмэлзэлтэй олон эмэгтэйчүүд байдаг ч энэ салбар аль хэдийн эрчүүдийн “хаант улс” болсон гэхэд хилсдэхгүй.

Учир нь технологийн салбарын топ 15 компанийн ажилчдын хүйсийн харьцаанд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоогоор ердөө 30% байна. Харин Европ дахь технологийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн хүйсийн харьцаа 10% ч хүрэхгүй. ЦХИХХ яам салбарын хүний нөөцийн 35,8%- ийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйг 2022 оны судалгаанд дурджээ. Ковид 19 цар тахлын дараа зарим улсад технологийн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн тоо өссөн байна. Жишээлбэл, АНУ-д 2019-2023 оны хооронд 31-35% болж эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн нь программ хангамж, кибер аюулгүй байдлын хэрэгцээ нэмэгдэж, зэрэг эрэлт үүссэнтэй холбоотой гэж тус нийтлэлд тэмдэглэсэн байна. Энэ нь АНУ-д эмэгтэйчүүдийн оролцоо өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг дүгнэжээ. Технологийн салбарын зайнаас ажиллах, ажлын уян хатан цаг дэлхийд төдийгүй манай улсын ээжүүд гэрээсээ хүүхдээ асрангаа ажиллах боломжийг хангаж байна.

Source: Women in tech 2020

Дээрх хүснэгтээс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд эзлэх хувь эрчүүдийнхээс харьцангуй зөрүүтэй ч сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж буйг харж болно. Эрэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа нь тэр хэрээрээ компаниуд эрэгтэй ажилчдаа илүү үнэлж буйг илтгэнэ. Уг ялгааг тухайн компанийн ажилчдын хүйсийн харьцаанаас гадна, цалин хөлсийн үнэлэмж, албан тушаалын ялгаатай байдлаас харж болно. Source: STEM in the Asia Pacific

Дээрх хүснэгтэд Ази, Номхон далайн бүс нутгийн шинжлэх ухаан, технологи, инжнерчлэл, математикийн чиглэлээр (STEM) ажилладаг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтйн талаар 2024 онд хийсэн судалгаагаанд тус таван улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин хөлсийн зөрүүг харуулав. Үүнээс хамгийн их зөрүүтэй байгаа Мальдив эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 25%-аар бага цалин авдаг бол Монголд энэ зөрүү 20,6%-тай байна. Энэ нь Монгол эмэгтэйчүүд ижил чадвар, туршлагатай ч салбар харгалзахгүйгээр эрэгтэйчүүдээс 20-25% бага цалин авдаг гэсэн үг юм.

Манай улсын хувьд технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа шалтгаан нь охид эмч сувилагч, хөвгүүд инженер техникч болдог гэх хэвшмэл ойлголттой холбоотой юм. Мөн эмэгтэйчүүд ээж болсноор ажлаас завсарддаг, гэр бүлдээ анхаарч ажилдаа бүрэн төвлөрөх боломж хомсддог зэрэг шалтгаанууд эрэгтэй ажилчдын үнэлэмжийг өсгөх гол шалтгаануудын нэг болдог аж. Эдгээр асуудлууд хэдий бодитой ч байгалийн, жам ёсны зүйлсээс болж эмэгтэйчүүдэд ижил боломж олгохгүй байх нь шударга бус юм. Технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн шударга ёсны асуудал төдийгүй, бизнесийн амжилт, нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй. Технологийн компаниуд, бодлого боловсруулагчид эмэгтэй инженерүүдийг дэмжих, гэр бүл, ажил амьдралын тэнцвэрийг хангах бодлого хэрэгжүүлснээр салбарын тэгш байдал, инновацийн чадвар нэмэгдэж, зах зээл илүү тэнцвэртэй болох юм.

Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо -0.70
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь технологийн салбар дахь хүйсийн ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдлыг шүүмжилсэн, дүн шинжилгээний өнгө аястай. Уншигчдад шударга бус байдлыг мэдрүүлж, санаа зовооно. Сэтгүүл зүйн хувьд баримт, судалгаанд тулгуурласан, асуудал дэвшүүлсэн. "Ялгаварладаг", "тэгш бус байдал", "цалингийн зөрүү" зэрэг үгс сөрөг утгыг илтгэнэ. Нийгмийн асуудал, технологийн салбарын тэгш бус байдлыг хөндсөн.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Ariuntuya Enkh

Dec 5, 2025

Технологи хүйсээр ялгаварладаг уу?

Дэлхий даяар технологийн салбар дахь ажилчидын жендерийн тэгш бус байдал анхаарал татаж буй бөгөөд технологийн салбарын топ 15 компанийн ажилчдын эмэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоогоор ердөө 30% бол Европт энэ дүн 10% ч хүрдэггүй байна.

News Image
bookmark more
Author Image

Ariuntuya Enkh

Nov 29, 2025

Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайжирсан

Ирэх оны улсын төсөв улс төр, нийгмийн хүнд нөхцөлд арай гэж хугацаандаа багтан энэ сарын 12-нд батлагдсан билээ. Иргэд, мэргэжилтнүүд цахим орчинд “урьд өмнө батлагдаагүй маш муу төсөв” гэх мэтээр шүүмжлэлттэй хандаж байгаа юм. Төсвийн онцлог, бодлогын зорилт, эдийн засгийн өсөлт, таамаглалын талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

News Image
bookmark more

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Г.Тэгшсүрэн

Jun 25, 2025

Шүүх танхимаас №2: Орц, гарцаа булаалдсан цөс ихтэй эрчүүд

Үнэт эдлэлийн дэлгүүрт ойролцоо лангуу түрээсэлдэг дээрх хоёр орох, гарах гарцаа “булаалдаж” маргаан дэгдээжээ. Маргаан нь зодоон болж харилцан бие биеэ цохилцоод авч. Зодоон ширүүсэж шүүх, цагдаад ч тулж.

News Image
Author Image

Цэнд

Sep 10, 2025

С.Ганбат:Онцгой байдлын байгууллага бол залуучууд бидний бахархал, гэр бүл, нэр төр

Мөрөөдлөөрөө жигүүрлэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж, амжилтыг “бүтээсэн” олон залуус үе, үеийнхэндээ үлгэр дууриалал болж байдаг онцлогтой. Залуу үеэ сургах, залгамж, халаагаа бэлтгэх нь олон жил ажилласан туршлагаас гадна хийсэн ажил бүрийн онцлог, сурсан мэдлэг бүрийн тэнцлээр бий болдог гэж боддог. Энэ удаад Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбатыг онцолж байна.

News Image
Author Image

Б.Янжмаа

Oct 15, 2025

Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай

Дэлхийн банкинд есөн жил ажилласан Э.Ганзул хэмээх монгол бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийгээс Ази руу Азиас Монголоо зорьсон нүүдэл хийж буй. Бага нас, хүсэл мөрөөдөл, алсын хараа энд багтсан. Улс орнуудын удирдагч нарт зөвлөдөг хүн Монголоо хэрхэн дүгнэдэг бол?

News Image
Author Image

Батцэцэг

Jun 25, 2025

“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй

Төрийн шийдвэрээр зааварчилгаагүй албадан тулгасан түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх ёстой