...”Миний фейсбүүк хаягнаас хэн нэгэн мөнгө гуйсан чат бичвэл би биш шүү”, “фейсбүүк хаяг руугаа нэвтэрч чадахгүй байна” гэдэг үгсийг байнгын л сонсож байдаг. Зарим нь энэ төрлийн халдлагад өртөж, хохирогч болсон ч байж магадгүй. Танил сэдэв ч юм шиг, бас үгүй ч юм шиг…
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж.
Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.

Кибер аюулгүй байдал гэдэг нь хамгийн энгийнээр мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, гаднаас хяналт хийхээс хамгаалахыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл кибер аюулгүй байдал гэдэг нь кибер гэмт хэргээс систем, сүлжээ, өгөгдлийг хамгаалахад зориулагдсан технологи, үйл явц, арга хэмжээнээс бүрддэг аж. Монгол Улсад Кибер аюулгүй байдлын чиглэлээр Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, Кибер аюулгүй байдлын нийтлэг журмыг баталж, мөрдлөг болгон ажиллаж байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6-д “Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн” гэж заасан байдаг.
Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байгаа бөгөөд хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан байгууллага руу чиглэсэн рансомвэйр халдлага түгээмэл байгаа бол Botnet халдлага ч бүртгэгджээ.
Түгээмэл тохиолддог кибер аюул заналууд
Харилцан адилгүй зорилго, харилцан адилгүй арга техник бүхий олон төрлийн кибер аюул заналууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ч дараах төрлийн кибер халдлага, аюул заналууд түгээмэл тохиолддог байна. Үүнд:
Хортой код (Malware): Энэ нь таны компьютер, ухаалаг утас болон бусад төхөөрөмжид халдварладаг дижитал вирус юм, яг л хүний биед халдварладаг вирустэй адил. Хортой программ нь цахим шуудангийн хавсралт, халдвар авсан веб сайтууд зэрэг олон арга замаар дамжин тархдаг. Хортой программ нь таны төхөөрөмжид халдварласан тохиолдолд таны хувийн мэдээллийг хулгайлах, файлуудыг тань эвдэх, бүр цаашлаад хакеруудад таны төхөөрөмжийг хянах боломжийг олгодог.
Фишинг (Phishing): Энэ нь кибер гэмт хэрэгтнүүд таны нууц үг, зээлийн картын дугаар, хувийн мэдээлэл зэрэг таны эмзэг, нууц мэдээллийг олж авахын тулд итгэмжлэгдсэн байгууллага эсвэл таны найз мэт дүр эсгэдэг нэгэн төрлийн дижитал залилан юм. Энэхүү халдлагыг ихэвчлэн хуурамч и-мэйл, мессеж, эсвэл жинхэнэ мэт харагдах веб сайтуудаар дамжуулан үйлддэг.
Рансомвэр (Ransomware): Энэ нь таны файл, өгөгдлийг барьцаалах дижитал барьцаалагчтай адил юм. Өөрөөр хэлбэл таны чухал баримт бичиг, зураг, тэр ч байтугай таны компьютерыг бүхэлд нь шифрлэж, хандах боломжгүй болгодог нэгэн төрлийн хортой программ юм. Халдлагыг хийж буй кибер гэмт хэрэгтнүүд таны файл, өгөгдөл мэдээллийн шифрийг тайлах түлхүүрийг өгөхийн тулд ихэвчлэн криптовалют зэрэг барьцааг шаарддаг. Харамсалтай нь та тэрхүү барьцааг нь төлсөн ч өгөгдөл мэдээллээ урьдын адил хандаж, ашиглах боломжтой болно гэдэг нь баталгаагүй байдаг.
Нууц үгийн халдлага (Password Attacks): Халдлага үйлдэгчид таны онлайн систем, программ руу нэвтрэхийн тулд таны нэвтрэх нууц үгийг таах эсвэл хулгайлахыг оролддог ба дижитал орчин дахь хулгай гэж ойлгож болно. Халдлага үйлдэгчид нь таны нууц үгийг олж авахын тулд түгээмэл нууц үгсийг турших, алдагдсан нууц үсгийг ашиглах, нууц үгийг үүсгэх төрөл бүрийн хослолуудыг автоматаар программ хангамж ашиглах зэрэг янз бүрийн арга техникийг ашиглаж болно.
Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь эрх зүй, программ хангамж, тоног төхөөрөмжийн хувьд 20 хувь хангагддаг бол үлдсэн 80 хувь нь хувь хүний ёс зүй, хандлага, мэдлэг чадвараас шууд хамаардаг байна.
Тиймээс мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын мэдлэг чадвараа тогтмол нэмэгдүүлж, улмаар өөрийн аюулгүй байдлаа хангах нь иргэн бүрийн хариуцлага гэдгийг харуулж байгааг тодотгоё.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь кибер аюулгүй байдлын талаар албан ёсны, мэдээлэл өгөх, анхааруулах аястай. Уншигчдад болгоомжлол, санаа зовох мэдрэмж төрүүлж, кибер халдлагын эрсдэлийг ойлгуулна. "Хохирогч", "халдлага", "гэмт хэрэг", "аюул занал", "хортой код", "хулгайлах", "залилан" зэрэг сөрөг утгатай үгс нь гол үзүүлэлт болсон. Технологи, олон нийтийн аюулгүй байдлын сэдэвтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
bayaraa tsend
2 followers
bayaraa tsend
Mar 30, 2026
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, алдаагаа дэнсэлж, ахин тэмүүлэх зориг гээд олон төрлийн “араншин” түүнийг тодотгодог нь бахархмаар... Ийм л замаар өнөөдөр бид амьдарч бас ажиллаж байна. Энэ удаад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.
bayaraa tsend
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
bayaraa tsend
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Pluma -с санал болгосон
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
Шүүх танхимаас №3: “Хүүхэд чинь том болоод үүнийг мэдвэл тэр үед та юу гэж хэлэх вэ”
Чихэндээ шаргал ээмэг зүүсэн, гялгар ботинк, гар цүнх барьсан, хүн харахад хүүхдээ хаячих сэтгэлгүй л байрын 30 гаруй насны эмэгтэй шүүх хуралд оролцохоор ээжийгээ хань татаж иржээ.
Н.Саруулдөл
Dec 15, 2025
Game of Thrones цувралын ТОП ГУРВАН plot twist
Эхлэхийнхээ өмнө энэхүү нийтлэлд киноны талаар хэт дэлгэрэнгүй бичсэн тул киногоо үзэж амжаагүй, үзэхээр төлөвлөж буй хүмүүсийг уншихгүй байхыг зөвлөе.
Б.Янжмаа
Feb 19, 2026
Цагаан сараар Цагаанзам “Жангар” хайллаа
Цагаан сарын өмнөхөн Тусгаар тогтнолын ордонд болсон “Жангар хайлах ёслол” биднийг эсгий гэрт маань аваачиж, туульчийн баргил хоолой, товшуур хөгжим, хөг аялгуу, хархираа хөөмий хаанаас эхтэйг маань сануулах шиг.
Densmaa
Jun 24, 2025
МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ.