Цахим орчинд хамгийн өргөн тархсан, технологитой холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл
Өнөөдөр 5G технологи, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологиуд аюул биш, харин бид эдгээрийг хэрхэн ухаалгаар, хариуцлагатай ашиглаж сурах нь хамгийн чухал юм.
Дэлгэрэнгүй тайлбарыг доорх бичлэгээр хүргэж байна.
“Технологийн хөгжил бол боломж. Харин төөрөгдүүлсэн мэдээлэл нь энэ боломжийг эрсдэл болгон хувиргадаг”
Тэгвэл би танд цахим орчинд хамгийн өргөн тархсан, технологитой холбоотой төөрөгдүүлсэн мэдээллийн жишээнээс хуваалцъя.
- “TESLA ухаалаг утасны салбарт тэсрэлт хийснээ албан ёсоор зарлалаа” гэсэн хуурамч мэдээллийг 2022 оноос хойш жил бүр түгээж, өндөр хандалт авдаг.
Тэгвэл Элон Маск “Тесла утас бүтээхгүй” гэдгээ олон удаа илэрхийлсэн байдаг. Тухайлбал, 2024 оны 10 дугаар сарын 18-нд АНУ-ын Пеннсилвани мужид болсон ерөнхийлөгч Доналд Трампын кампанит ажлын үеэр утас бүтээх тухай сэдэвт “Маш их ажил болно. Утас бүтээх тухай санааг бодохоор үхмээр санагдаж байна. Хэрвээ бид утас хийх шаардлагатай бол хийнэ гэхдээ бид утас бүтээх сонирхолгүй байна” хэмээн мэдэгдсэн байдаг.
- “5G нь COVID-19 вирусыг тараадаг, “5G хүний дархлааг сулруулж өвчин үүсгэдэг” зэрэг худал мэдээллийг 5G технологи олон улсад нэвтэрснээс хойш цахим орчинд ихээр түгээсэн.
Харин 5G технологи нь 4G технологиос 10–100 дахин хурдан хурдтайгаас гадна олон тооны төхөөрөмжийг нэгэн зэрэг өндөр тогтвортой холбох чадвараараа онцлог юм. Энэ нь уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, ухаалаг хотын шийдлүүдэд шинэ боломжийг олгож байгаа.
Харин одоо бид хиймэл оюун ухаанаас айх биш, зөв ашиглаж сурах нь энэ цаг үеийн хамгийн чухал чадвар болж байна. 1950-аад онд телевиз өргөн хэрэглээнд нэвтэрч эхлэхэд олон хүн “нийгэмд сөрөг нөлөө үзүүлнэ, ёс суртахууны доройтолд орно” хэмээн айдаст автаж байсан нь өнөөдрийн хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой айдастай тун адилхан.
Тухайн үед ч шинэ технологи нь аюул биш, харин түүнийг хэрхэн ашиглах нь жинхэнэ эрсдэл байсныг цаг хугацаа харуулсан. Үүнтэй адил өнөөдөр хиймэл оюун ухааны шинэ технологи аюул биш, харин бид өөрсдөө түүнийг ухаалгаар ашиглаж сурах эсэх нь хамгийн чухал асуудал юм.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэхүү мэдээлэл нь технологийн талаарх ташаа ойлголтыг залруулж, 5G, хиймэл оюун ухаан аюул биш, харин хариуцлагатай ашиглах нь чухал гэдгийг онцолсон. Уншигчдад итгэл төрүүлж, эерэг хандлага өгөх зорилготой. Сэтгүүл зүйн хувьд объектив, боловсролын шинжтэй. "Аюул биш", "ухаалгаар, хариуцлагатай ашиглах" гэсэн үгс нь гол үзүүлэлт юм. Технологи, олон нийтийн боловсролын чиглэлтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Бүжинлхам
Dec 10, 2025
Цахим орчинд хамгийн өргөн тархсан, технологитой холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл
Технологийн хөгжил бол боломж. Харин төөрөгдүүлсэн мэдээлэл нь энэ боломжийг эрсдэл болгон хувиргадаг.
Pluma -с санал болгосон
Adiya Ajv
Nov 7, 2025
Тaobao 11.11 – Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
Жил бүрийн 11 сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү? Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн 11.11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу 11.11 Олон улсын худалдааны баярын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ мэдээг хуваалцаарай.
Б.Янжмаа
Feb 19, 2026
Цагаан сараар Цагаанзам “Жангар” хайллаа
Цагаан сарын өмнөхөн Тусгаар тогтнолын ордонд болсон “Жангар хайлах ёслол” биднийг эсгий гэрт маань аваачиж, туульчийн баргил хоолой, товшуур хөгжим, хөг аялгуу, хархираа хөөмий хаанаас эхтэйг маань сануулах шиг.
bayaraa tsend
Sep 10, 2025
С.Ганбат:Онцгой байдлын байгууллага бол залуучууд бидний бахархал, гэр бүл, нэр төр
Мөрөөдлөөрөө жигүүрлэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж, амжилтыг “бүтээсэн” олон залуус үе, үеийнхэндээ үлгэр дууриалал болж байдаг онцлогтой. Залуу үеэ сургах, залгамж, халаагаа бэлтгэх нь олон жил ажилласан туршлагаас гадна хийсэн ажил бүрийн онцлог, сурсан мэдлэг бүрийн тэнцлээр бий болдог гэж боддог. Энэ удаад Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбатыг онцолж байна.
Пүрэв
Jun 23, 2025
МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН БАГУУД ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЛАА.
Монгол улсын The Mongolz баг АНУ-д болсон Blast Major 2025 тэмцээнд дэд байр, Alpha Gaming баг Казахстан улсад болсон PUBG Mobile super league 2025 тэмцээнд тэргүүн байрыг эзэллээ.