$4.8 их наяд болж тэлэх AI-ийн зах зээлд Монгол бэлэн үү?
Р.Оюунцэцэг
Jun 26, 2025
3 мин уншина
Зургийн эх сурвалж: UNDP
Хүн төрөлхтний хөгжлийн хурдасгуур болсон олон нээлтээс хамгийн хурдацтай бөгөөд орвонгоор нь эргүүлж байгаа хүч бол технологийн хөгжил. Хажууд нь зүүгдээд хэдэн цагаар ч хамаагүй хүссэн үедээ холбогдон ярих боломжийг анх бий болгосноор нь суурин утсыг дэлхий нийтээрээ шагшиж байсан үе хэдийн мартагджээ. Холыг ойртуулах суурин утасны тэрхүү шинэ хэрэглээг дэлхийн 100 сая хүнд хүргэхэд бүтэн 75 жил зарцуулсан бол гар утас 16 жилийн дотор энэ амжилтыг эвдэж байж. Тэгвэл интернэт ердөө долоон жилийн дотор 100 сая хэрэглэгчтэй болж, Apple хоёр жил зарцуулсан бол ChatGPT хоёрхон сарын дотор энэ хэмжээний хэрэглэгчид хүрсэн гэсэн Дэлхийн банкны сонирхолтой судалгаа байна.
Энэ бол технологи ямар хурдацтайгаар хөгжиж, бидний амьдралд нэвтэрч байгаагийн маш тод жишээ. Яг өнөөдрийн байдлаар технологийн хөгжлийг хиймэл оюун ухаан буюу AI тодорхойлж байна. 10 жилийн өмнө энэ тухай олон улсад яригдаж байхад “машин бодож, сэтгэнэ” гэж бидний ой тойнд ч буухгүй байсан тэр хөгжил өдөр тутмын амьдралд ийнхүү эрчимтэй нэвтрэв.
Технологийн энэ хөгжил бүтээмжийг нэмэгдүүлж, шийдвэр гаргалтад тусалж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг шинэ шатанд гаргаж байна. Тиймдээ ч улс орнууд энэ салбарт хөрөнгө хаяж буй. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн (UNCTAD) 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан шинэ тайланд дурдсанаар 2023 онд 189 тэрбум ам.доллар байсан дэлхийн хиймэл оюун ухааны зах зээл 2033 он гэхэд 4.8 их наяд ам.доллар болж өсөхөөр байна. Арван жилийн дотор 25 дахин өсөх төсөөлөл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан ирээдүй болох нь тодорхой болов.
AI технологийн ноёрхол 2033 он гэхэд 4 дахи нэмэгдэнэ

Харин үүнд Монгол Улс хэр бэлтгэлтэй байгаа вэ?
Дэлхийн 70 гаруй улс хиймэл оюун ухааны талаарх бодлогоо тодорхойлж, стратегиа танилцуулжээ. Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааны салбарт гол тоглогч байх уу, хэрэглэгч байгаад үр ашгийг нь хүртэх үү гэдэг сонголт бий. Тухайлсан яамтай болсны хувьд манай улс Төв Азид хиймэл оюуны хөгжлөөр түүчээлж, өөрийн гэсэн бүтээгдэхүүн, технологийг экспортлох амбицтайгаар үндэсний стратегиа боловсруулсныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны экс сайд Ц.Баатархүү “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” анхдугаар чуулганаар зарласан. Үндэслэл нь, Монгол Улс хэдий олон үзүүлэлтээр дэлхийд 100 орчимд бичигддэг ч цахим засаглалаараа 46 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь нөөц боломж байхгүй биш, байгааг илтгэнэ. 2024 оны байдлаар Монгол Улс AI бэлэн байдлын индексээр 188 улсаас 98 дугаарт эрэмбэлэгдсэнийг мөн дурдах хэрэгтэй. Энэ нь 2023 онтой харьцуулахад 11 байр урагшилсан үзүүлэлт ажээ.
Бид технологийн дэвшлийг хэрэглэхээс гадна бүтээдэг, экспортолдог улс болно гэсэн том зорилтыг стратегидаа тусгасны хувьд дата мэдээллүүдээ эргэлтэд оруулахаас эхлээд эрчим хүчний найдвартай, тогтвортой эх үүсвэр, шилэн кабелийг өргөжүүлэх, орон зайнаас үл хамаарах өндөр хурдны интернэтэд холбогдох боломжийг бүрдүүлэх гээд олон том хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Хамгийн гол хөрөнгө оруулалт боловсон хүчин, иргэдээ бэлдэх юм. Өдөр тутамдаа зөв ашиглах AI боловсролыг олгохоос энэ ажил эхэлж таарна. Цаашлаад бэлдсэн хүний нөөцөө тогтоон барьж, авч үлдэх бодлого шаардлагатай. Учир нь өндөр хөгжилтэй орнуудад хүний нөөц төвлөрөх дүр зураг ажиглагдаж байгааг UNCTAD тайланд сануулсан байна. 2022 оны байдлаар АНУ, Хятадад голчлон 100 гаруй компани хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) 40 хувийг эзэлж, энэ хоёр улс хиймэл оюун ухааны патентын 60 хувийг эзэмшиж байсныг дурджээ. Ийм хэмжээнд хүрэх хол ч хоцрохгүй байхын тулд их хүчин чармайлт төрийн зүгээс шаардлагатайг эдгээр тоо харуулж байгаа юм.
Монгол Улс хиймэл оюун хөгжүүлэх бэлэн байдлын судалгаагаар хөрөнгө оруулагчдын хувьд төрөөс дэмжиж байгаагаа илэрхийлж, түүнийгээ эрх зүйн зохицуулалтаар баталгаажуулах, эрчим хүчний хувьд найдвартай орон гэдэг баталгааг гаргаж өгөх хэрэгтэй гэжээ. Ингэж байж технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлж, бүхий л салбарт бүтээмжийг үйлдвэрлэх ба ёс зүйтэй хэрэглэгчдийг өнөөдрөөс төлөвшүүлэх нь чухал байна.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Нийтлэлийн өнгө аяс нь албан ёсны, дүн шинжилгээний шинжтэй. Уншигчдад AI-ийн асар их боломжийн талаар найдвар төрүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад тулгарах сорилт, бэлтгэл ажлын шаардлагын талаарх болгоомжлолыг мэдрүүлнэ. Сэтгүүлч баримт, тоо статистикт тулгуурлан бодит мэдээллийг тэнцвэртэй хүргэсэн. "Монгол бэлэн үү?" гэсэн гарчиг, "амбиц", "боломж", "шаардлагатай" зэрэг үгс нь төвийг сахисан, ирээдүйг харсан, сэрэмжлүүлсэн агуулгыг илтгэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Р.Оюунцэцэг
0 followers
Р.Оюунцэцэг
Jun 26, 2025
$4.8 их наяд болж тэлэх AI-ийн зах зээлд Монгол бэлэн үү?
Технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлж, бүхий л салбарт бүтээмжийг үйлдвэрлэх ба ёс зүйтэй хэрэглэгчдийг өнөөдрөөс төлөвшүүлэх нь чухал байна.
Р.Оюунцэцэг
Jun 26, 2025
Хүүхдийн вакцинжуулалтад зарцуулсан $1 бүр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлаас $3, нийгмийн зардлаас $10 ам.доллар хэмнэдэг
Ирээдүйд эрүүл иргэн хүлээлгэж өгөхийн тулд товлолт вакцинуудад нь хамруулж, хүүхдүүдээ хамгаалах нь эцэг, эхчүүд бидний үүрэг болоод байна.
Pluma -с санал болгосон
Амаржаргал
Aug 16, 2025
Энэтхэгээр аялсан нь 2-р хэсэг
Зузаан гэгчийн телевизороо ханандаа тогтоож яг доор нь мотоциклоо байрлуулжээ. Гэхдээ бас өөр тавилга гэх зүйл ч алга бололтой. Ийм аж байдлын онцлог нь над мэтийн жуулчдад л анзаарч ажиглаж, харж зогсох онцгой үзэгдэл мэт боловч нутгийн иргэдийн хувьд энгийн нэг “зүйл” нь мэдээж.
Цэнд
Jul 24, 2025
Үг урсаад, хайрын тухай баримтууд уншаад л ....
Хайр гэж атганд баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй хэрнээ сэтгэл дүүргэдэг шидтэн. Аав, ээжийн, ахан, дүүсийн, амраг ханийн, анд, найзын, ажлын хамт олны гээд ангилаад байвал урсаад л байхаар... Бүгд өөр, өөрийн өнгө, мэдрэмж, бодролыг бий болгож, тэр хэрээр өвдөлтийг өгдөг “хор” гэж тодорхойлмоор ч юм шиг. Сонин ертөнц шүү.
Ц.Санчирмаа
Jun 19, 2025
ХАНШИЙН ӨСӨЛТӨД ИДҮҮЛСЭН ЦАЛИН ОРЛОГО
Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралаас үүдэлтэйгээр бидний цалин мөнгөн дүнгээрээ харагдаж байгаа шиг өсөлтийг үзүүлж чадахгүйд хүрч, төгрөг үнэгүйджээ.
Батцэцэг
Jun 24, 2025
Шахмал түлш нийлүүлэх 226.2 тэрбум төгрөгийн тендерт гадаадын байгууллага оролцох эрхтэй
Энэ жил Хятадаас хагас кокс буюу хөх нүүрс авч нийслэлийн гэр хорооллыг хангана