logo

Хүүхдийн вакцинжуулалтад зарцуулсан $1 бүр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлаас $3, нийгмийн зардлаас $10 ам.доллар хэмнэдэг

Р.Оюунцэцэг

Р.Оюунцэцэг

Jun 25, 2025

5 мин уншина

Вакцин бол ирээдүйд таны халааснаас гарах эрүүл мэндийн зардлыг бууруулж, өвчнөөс сэргийлэх эдийн засгийн хамгийн хэмнэлттэй бөгөөд үр ашигтай хамгаалалт юм. Ялангуяа, хүүхдийнхээ эрүүл амьдралын эхлэлийг тавих, ирээдүйд эрүүл иргэн хүлээлгэж өгөх эцэг эхийн үүрэг хариуцлагад хамгийн чухал үүрэгтэй. Энэ нь цаашлаад мэдээж улс орны эдийн засгийн хувьд үнэ цэн, үр ашиг, тогтвортой хөгжил болон яригдах юм.

Харамсалтай нь вакциныг эрс эсэргүүцэж, иргэдийг турхирдаг цөөнх хэсгийн нөлөөгөөр олон хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байгааг бид харж байна. Одоо хүртэл голомтлон халдварлаж байгаа Улаанбурхан өвчнийг энд дурдаж болно. 2015-2016 онд гарсан улаанбурхан өвчний дэгдэлтээр 120 гаруй хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоо байдаг бол энэ онд дэгдээд буй халдвараар нас барсан долоон тохиолдол бүртгэгдээд байна. Вакцины тусламжтай хамгаалах бүрэн боломжтой энэ өвчнөөр хүүхдүүдээ алдана гэдэг үнэхээр харамсалтай. Энэ удаагийн дэгдэлтээр халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй, эсвэл нэг тунтай буюу дархлаагүй байсныг ЭМЯ-наас мэдээлсээр. Эцэг, эхчүүд бид шинжлэх ухаанд үл итгэн, буруу мэдээлэлтэйгээ байгаагийнхаа төлөөсөнд хүүхдүүдээ хохироож байгаагийн нэг илрэл энэ юм.

Монгол Улсад Хүний папилломавирусийн эсрэг вакцинаар 11 ба түүнээс насны хүүхдүүдээ дархлаажуулж буй. Гэвч өнгөрсөн өвлөөс товлолоор хийж эхэлсэн дархлаажуулалтын энэ ажлыг вакцин эсэргүүцэгч цөөн иргэн буруушааж, олон нийтийг вакцинд үл итгэхийг уриалснаар явцыг нь сааруулж, эцэг эхчүүдийг эргэлзүүлсэн. Үүний хор уршиг магадгүй 10, 20 жилийн дараа гарвал харамсахад оройтсон байхыг үгүйсгэхгүй.

Хорт хавдраас бид айж байгаа ч хамгаалах боломжоо ашиглахгүй байна

Хүний папилломавирус(HPV) бол 220 гаруй хэв шинжтэй. Тэдгээрээс үүсгэдэг зарим хэв шинж нь бидний сайн мэддэг хомхой, үү, ургацаг гарах шалтгаан болдог. Ядарч, нойр муудах, дархлаа унахад эдгээр өвчлөл сэдэрдэг. Дахиад л хомхой долоодгийг бид мэднэ. Тэгвэл эдгээр 220 гаруй хэв шинжээс 18 нь хорт хавдар үүсгэдэг байна. Бэлгийн замаар голчлон халдварладаг эдгээр хэв шинж нь умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд үүсгэдэг бол эрэгтэйчүүдийн дунд ам залгиур, шодойн болон анусны хорт хавдрын өвчлөл үүсгэдэг ажээ.

2022 оны байдлаар Монгол Улсад 100,000 хүн амд ногдох хорт хавдрын төрлөөр элэг, ходоод, умайн хүзүү, уушги, улаан хоолойн хорт хавдар тэргүүлсэн статистик байна. Тэгвэл дэлхийд манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр 53-т, нас баралтаар 69 дүгээрт бичигдэж байгаа буюу өвчлөл өндөртэй оронд тооцогдож буй. Энэ нь умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр үзүүлэлт ажээ. Харин нас баралтын түвшнээр дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

2023 онд л гэхэд 3499 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон бол 1984 хүн нас баржээ.

Хорт хавдар үүсгэж байгаа HPV вирусийн эсрэг вакциныг эрдэмтэд хэдийн гаргаад авчихсан бөгөөд дэлхийн 140 гаруй улс ХПВ-ийн эсрэг вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлжээ. Тэдгээрээс 75 улс эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийг дархлаажуулж байгаа бөгөөд 9 наснаас нь вакциныг хийж эхэлж байна. АНУ 2006 онд ХПВ-ийн эсрэг Гардасил вакциныг хүлээн зөвшөөрч, нэвтрүүлсэн бөгөөд үр дүн нь 90 ба түүнээс дээш хувьтай гэж дүгнэсэн бол Австрали улс вакцины тусламжтайгаар 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг таслан зогсоох зорилттойгоор хүн амаа дархлаажуулж байна. Гардасил (Gardasil™) вакцин нь ХПВ-ийн 6, 11, 16, 18 хэмээх хэв шинжээр үүсгэгддэг умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтний хорт хавдар, хавдрын урьдал үе, бэлгийн үү, ургацгийн халдваруудаас сэргийлэх зорилготой.

ХПВ-ийн эсрэг вакциныг 140 гаруй улс дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө нэвтрүүлжээ

Монгол Улсад мөн Гардасил вакциныг 11 настай хүүхдүүдээ дархлаажуулахад ашиглаж байгаа юм. Анх тус вакциныг манай улс 2012 онд нэвтрүүлсэн ч иргэдийн эсэргүүцлийн улмаас зогсоосон байдаг. Тухай үед вакцин хийлгэсэн охидыг Хавдрын Үндэсний зөвлөлөөс тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн нь ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% байсан буюу бүрэн дархлаатай болсон байжээ. Харамсалтай нь эсэргүүцэлтэй нүүр тулсан энэ хугацаанд 4,000 гаруй охид эмэгтэйчүүд вакцины тусламжтай халдвараас сэргийлэх боломжоо алдаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.

Вакцин бол урт наслах боломж

ДЭМБ-ын судалгаагаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна. 2024 онд Lancet сэтгүүл хэвлэгдсэн томоохон судалгаагаар сүүлийн 50 жилд дархлаажуулалтын үр дүнд 154 сая хүн үхлээс аврагдаж чаджээ.

Өөрөөр хэлбэл, дэлхий даяар минут тутамд 6 хүн вакцины үр дүнд аврагдсан гэсэн статистик гарчээ. Ялангуяа, хүүхдэд хийсэн вакцинууд 101 сая нярайг аварсан байна. Дархлаажуулалтын үр дүнд үхлийн аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэгдэж чадсан хүмүүсийн дундаж наслалт 66 байжээ.

АНУ 1994-2023 онд шинээр төрсөн 117 сая хүүхдийг товлолт вакцинд хамруулсан нь зөвхөн тухайн үеийн халдвараас сэргийлээд зогсохгүй насан туршийнх нь эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт болсон талаар эдийн засгийн сонирхолтой тооцооллыг хийсэн байна. Тодруулбал, 117 сая хүүхдийг вакцинд хамруулснаар 540 тэрбум ам.долларын шууд зардал болох нийгмийн зардал болох 2.7 их наяд ам.долларын цэвэр хэмнэлт гаргажээ. Мөн чанартаа хүүхдийн товлолт вакцинжуулалт нь зөвхөн эрүүл мэндийн төдийгүй эдийн засгийн хувьд ч онцгой үр өгөөжтэй байдгийг энэхүү судалгаа нотолсон байна.

Судалгаагаар, хүүхдийн вакцинжуулалтад зарцуулсан нэг ам.доллар бүр эмнэлгийн шууд тусламж үйлчилгээний зардлаас 3 ам.доллар, нийгмийн зардлаас 10 ам.долларыг хэмнэдэг болохыг судлаачид тогтоожээ. Эдгээр нийгмийн зардалд вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас хүүхдүүдэд зориулсан тусгай боловсролын хөтөлбөрүүд, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн цалин хөлс алдагдал, асран хамгаалагч эцэг эхийн ажлын цагаа алдах зэрэг тооцооллыг багтаасан байна.

Олон янз төрлөөрөө, дээр нь мутацад орж өөрчлөгдөн буй түмэн янзын вирустэй зэрэгцэн амьдарч байгаа хүн төрөлхтөн бид шинжлэх ухааны тусламжтайгаар өөрийгөө хамгаалах, эрүүл амьдрах боломж вакцины тусламжтайгаар бий болсон. Тиймээс ирээдүйд тогтвортой хөгжилд бэлтгэж, эрүүл иргэн хүлээлгэж өгөхийн тулд товлолт вакцинуудад нь хамруулж, хүүхдүүдээ хамгаалах нь эцэг, эхчүүд бидний үүрэг болоод байна.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Р.Оюунцэцэг

0 followers

Author Image

Р.Оюунцэцэг

Jun 25, 2025

$4.8 их наяд болж тэлэх AI-ийн зах зээлд Монгол бэлэн үү?

Технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлж, бүхий л салбарт бүтээмжийг үйлдвэрлэх ба ёс зүйтэй хэрэглэгчдийг өнөөдрөөс төлөвшүүлэх нь чухал байна.

News Image
Author Image

Р.Оюунцэцэг

Jun 25, 2025

Хүүхдийн вакцинжуулалтад зарцуулсан $1 бүр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлаас $3, нийгмийн зардлаас $10 ам.доллар хэмнэдэг

Ирээдүйд эрүүл иргэн хүлээлгэж өгөхийн тулд товлолт вакцинуудад нь хамруулж, хүүхдүүдээ хамгаалах нь эцэг, эхчүүд бидний үүрэг болоод байна.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Ц.Санчирмаа

Jun 19, 2025

ХАНШИЙН ӨСӨЛТӨД ИДҮҮЛСЭН ЦАЛИН ОРЛОГО

Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралаас үүдэлтэйгээр бидний цалин мөнгөн дүнгээрээ харагдаж байгаа шиг өсөлтийг үзүүлж чадахгүйд хүрч, төгрөг үнэгүйджээ.

News Image
Author Image

БЯМБАЛХАГВА

Jun 26, 2025

Түргэн уур, түргэн үр дагавар

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохиолдлоос харахад ихэвчлэн ямар нэгэн маргааны үед нэгнээ ялах гэсэн хандлагаас болж нэг нь хохирч, нөгөө нь гэмт хэрэгтэн болон үлдэж байна.

News Image
Author Image

Батцэцэг

Jun 22, 2025

Post-Fact буюу “үнэний дараах” нийгэмд зайлшгүй мэдэх шаардлагатай сэдвүүдийг подкастаараа хүргэж байна

Хэрвээ та Монголын баримт шалгах төвийг дагадаг, түгээж буй мэдээллийг маань тогтмол уншдаг бол Post-Fact подкастыг хэдийн үзсэн байж магадгүй.

News Image
Author Image

Батцэцэг

Jun 25, 2025

“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй

Төрийн шийдвэрээр зааварчилгаагүй албадан тулгасан түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх ёстой