logo

9 сарын 1: Баярын өдөртэй зэрэгцсэн “бяцхан” зөвлөмж

Хүн бүрийн “догдолсон”, хүүхэд бүрийн хүлээсэн хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ. Удаан уулзаагүй ангийнхан, ам уралдан ярих зуны амралтын сонин, хачин гээд өдөржингөө шулганалдах тэдний нэгэн түүхийг гэрчлэх он жилийн товчоон.

Баярт энэ өдөртэй зэрэгцэн аюулгүй байдал, анхаарал татах олон асуудлууд санаа чилээдэг нь нууц биш. Тиймээс асран хамгаалагч, аав, ээжүүд болон хүүхдүүддээ зориулсан “бяцхан” зөвлөмжийг хүргэж байна.

  1. Он гарсаар өнөөдрийн /2025.09.01/ байдлаар ахуйн хүрээний гал түймрийн улмаас 14 хүүхэд нас барж, 5 хүүхэд түлэгдэж гэмтсэн байна. Тиймээс гал гарах зүйлстэй харьцахдаа болгоомжтой байж, хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
  2. Он гарсаар өнөөдрийн /2025.09.01/ байдлаар гол, усны ослоор 20 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн тул анги, хамт олноороо гол, нуурын эрэг дагуу аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, зориулалтын бус хийлдэг гудас, завь, дугуй зэргийг ашиглан гол, усанд орохгүй байж, аав, ээж, гэрийнхэндээ заавал мэдэгдэж байгаарай.
  3. Он гарсаар өнөөдрийн /2025.09.01/ байдлаар 3 хүүхэд сураггүй алга болсон, төөрсөн шалтгаанаар нас барсан байна. Тиймээс таньж мэдэхгүй газраар ганцаараа явахгүй байх, найз, нөхөд, анги хамт олноороо явахаар бол нэгдсэн зохион байгуулалттай, бие биедээ харилцан хүндэтгэж, асран хамгаалагч, харгалзагчийнхаа шаардлагыг биелүүлдэг байгаарай.


Мөн бага насны хүүхдүүдийн хувьд өндрөөс болон нүхэн жорлонд унах, гар хөлөө угаалгын машин, цонхонд хавчуулах зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгддэг тул бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, цонхондоо хаалт, хамгаалалт хийх зэргээр эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.


Хүн хэлэхээс нааш цаас чичихээс цааш гэдэг дээ. Бидний мэддэг, анзаардаг хэрнээ анхаарал сулруулснаас үүдэж гэнэтийн аюул, осол тохиолдож, бүртгэгдсээр байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байгаа юм.

Тиймээс санаандгүй, болгоомжгүй үйлдэл, хэлж, ярьж зөвлөөгүйн уршгийн дараа харамсах биш хамтдаа сэргийлдэг, зөвлөдөг бас үлгэрлэдэг байхыг уриалж байна. https://belenbai.mn/



Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо -0.75
-1.0 0 +1.0

Тайлбар

Эхлэл нь баярт, гэвч гол агуулга нь хүүхдийн амь нас хохирсон харамсалтай тоо баримт, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг тул сөрөг. Уншигчдад айдас, санаа зоволт төрүүлж, болгоомжтой байхыг уриална. Бодит мэдээлэлд суурилсан, нийгмийн аюулгүй байдлын сэдэвтэй. "Нас барж", "гэмтсэн" зэрэг үгс гол үзүүлэлт болсон.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

bayaraa tsend

Mar 30, 2026

Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал

Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, алдаагаа дэнсэлж, ахин тэмүүлэх зориг гээд олон төрлийн “араншин” түүнийг тодотгодог нь бахархмаар... Ийм л замаар өнөөдөр бид амьдарч бас ажиллаж байна. Энэ удаад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.

News Image
Author Image

bayaraa tsend

Jan 22, 2026

Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал

Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.

News Image
bookmark more
Author Image

bayaraa tsend

Dec 9, 2025

Кибер аюулгүй байдал ба хариуцлага

Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Б.Янжмаа

Oct 15, 2025

Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай

Дэлхийн банкинд есөн жил ажилласан Э.Ганзул хэмээх монгол бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийгээс Ази руу Азиас Монголоо зорьсон нүүдэл хийж буй. Бага нас, хүсэл мөрөөдөл, алсын хараа энд багтсан. Улс орнуудын удирдагч нарт зөвлөдөг хүн Монголоо хэрхэн дүгнэдэг бол?

News Image
Author Image

Номин

Dec 6, 2025

Өнчин “хайр”-ын цаана

Кэмбрижийн толь бичгээс 2025 оны онцлох үгээр “parasocial” хэмээх үгийг нэрлэв. Бодит амьдрал дээр таньдаггүй, гэхдээ олон нийтийн мэдээлэл, урлаг, хэвлэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан ямар нэгэн хүнтэй (дүр, од, нөлөөлөгч, алдартан) дотны хүн мэт хандан төсөөлөх нэг талын харилцаа, сэтгэл зүйн хамаарлыг парасоциал (parasocia) гэнэ.

bookmark more
News Image
Author Image

Б.Янжмаа

Jan 15, 2026

УИХ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд “За” гэж хэлэх үү?

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юу, хүний нэр төр алдар хүнд илүү чухал уу хэмээх сэдэв тойрсон хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Аль аль нь чухал бас яруухан сонсогдох ч…

News Image
Author Image

Амаржаргал

Jul 23, 2025

Энэтхэгээр аялсан нь

Монгол хүн бүрийн дотор Жавхлан байдаг гэдэг шиг миний үеийн шашингүй үзэлтэн гэх залуусын сэтгэлгээнд Бурхан багшийн сургаал номлол тодорхой хэмжээгээр байдаг болов уу? Энэ нь ч намайг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн түүхэн газруудаар аялах аялалд хөтөлсөн юм.