logo

Чөлөөт сэтгүүлч болоход туслах зургаан зөвлөмж

Аминаа

Аминаа

Jun 24, 2025

8 мин уншина

Нэг сэдвээр гүнзгий судалдаг байх

Сайн нийтлэл заавал том сэдвээс эхлэх албагүй. Хүрээлэл дундаасаа анзаарсан ямар нэг асуудлаа эрэл хайгуул хийж судалж, асуулт дэвшүүлэхээс ч эхэлж болно.

Хамгийн гол нь хэт ерөнхий биш, маш тодорхой санаа байх хэрэгтэй. Жишээлбэл сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэнд гэсэн сэдвийн оронд коллежууд оюутнуудад туслахын тулд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих ямар загваруудыг ашигладаг талаар бичиж болно.

Редакторууд сайтар төвлөрөөгүй олон сэдвийн жагсаалтаас илүүтэй маш чамбай боловсруулсан ганц саналыг илүүд үздэг тул нэг удаад нэг сэдэвтээ төвлөрөх нь үр дүнтэй. Тухайн сэдэв тань редакцын аль хэдийн бэлтгэж буй шуурхай мэдээ, хэвлэлийн мэдээнээс илүү ач холбогдолтой байх эсэхийг бодолцоорой.

Редакцуудад хийх цаг, хүртээмж, ойлголт байхгүй байж магадгүй ямар нэг сэдвийн талаар бичихийг санал болгосноор та бусдаас ялгарч чадна. Би анх урлагийн тухай бичиж эхэлсэн бөгөөд урлагийн түүхийн талаар өөрийн туршлага дээрээ тулгуурлаж, дараа нь жендэр, салбарын төлөөлөл рүү шилжиж, улмаар цаашид миний бичих сэдэв илүү тэлж, өргөн хүрээний асуудлаар бичих боломж нээгдсэн.

Сайн “pitch” буюу нийтлэлийн санаагаа илгээх

Нийтлэлийн санаа бүхий pitch гэдэг нь өөрийн нийтлэлийн талаар редакторт тайлбарлаж, нийтлэхийг санал болгож буй богино, мэргэжлийн имэйл юм. Сэдвийнхээ мөрийг “Pitch” гээд ард нь гарчгаа энгийнээр бичээд, дараахыг оруулаарай.

  • Хүчтэй өнцөг эсвэл гарчиг:
  • Та санаагаа маш тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ тохирсон гарчиг олж чадахгүй байвал таны сэдэв хэтэрхий ерөнхий байгааг илтгэж байна гэсэн үг.
  • Яагаад одоо гэж:
  • Нийтлэлийнхээ ач холбогдлыг тайлбарлах. Ямар нэг үйл явдал, трэнд эсвэл улирлын чанартай шалтгаан байгаа эсэхийг бодоорой.
  • Товч дүгнэлт:
  • Юуны талаар бичих, яагаад тухайн сэдэв уншигчдад нь чухал, яаж бичих талаараа товчхон танилцуулах. Хэрвээ тухайн сэдвээр ямар нэг онцгой туршлага бий бол түүнийгээ дурдах.
  • Боломжит эх сурвалжууд:
  • Ямар хүнээс ярилцлага авахаас эхлээд эх сурвалжуудаа тодорхойлох. Заавал нэр заах албагүй ч тохирсон хүмүүсээ төлөвлөх хэрэгтэй.
  • Өмнөх нийтлэл, ажлуудынхаа холбоосыг хавсаргах:
  • Хэрэв танд уламжлалт хэвлэл мэдээлэлд нийтэлсэн бичвэр байхгүй бол санаа зовох зүйлгүй. Та өөрийн бичвэрийн хэв маягийг харуулсан оюутны нийтлэл, блог эсвэл мэдээллийн товхимол зэргээ холбож болно.

Санаа авахыг хүсвэл Journo Resources болон The Open Notebook сайтуудын жишээнүүдийг харж болно.

Зөв редактораа олох

Санаагаа бэлэн болгосны дараах хамгийн чухал алхам бол хааш нь илгээхээ тодорхойлох юм. Ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд вэбсайтдаа холбогдох хүний мэдээлэл байршуулсан байдаг. Зарим нь санал хүлээн авах тусгай имэйл, удирдамжтай. Хэрэв байхгүй бол редактор (жишээ нь: нийтлэл, соёл, эсвэл үзэл бодлын хэсгийн), менежментийн редактор, эсвэл аль нэг албаны редакторуудыг хайж олох хэрэгтэй. Мөн сошиал профайл дахь имэйл хаягийг нь шалгаарай.

Bluesky, LinkedIn, X (хуучнаар Twitter) зэрэг платформоор дамжуулан санал хүлээн авч байгаа зарлалуудыг мөн анзаараарай.

Freelance Writing Jobs, Journo Resources –The Opportunities эсвэл The Writer’s Job Newsletter гэсэн товхимлуудыг дагаад мэдээлэл авч байхад илүүдэхгүй шүү.

Хэрэв 7-10 хоногийн дотор хариу ирэхгүй бол богино, эелдэг байдлаар сануулсан имэйл илгээж болно. Өөр дээрээ хэт тусгаж авах хэрэггүй шүү. Редакторууд завгүй байдаг учраас харж амжаагүй эсвэл таны санал тухайн цаг үед тийм ч тохиромжтой санагдаагүй байж мэднэ. Гэхдээ өөр газарт саналаа илгээж болгож болно шүү дээ.

Хүлээлтээ тодорхой болгох

Таны санааг хүлээн авсан бол редактор ихэвчлэн хугацаа, үгийн тоо, төлбөрийг тохирч баталгаажуулдаг. Хэрэв ямар нэг зүйл дутуу байвал асуухаасаа битгий айгаарай. Нийтлэлийн агуулга анхны санаанаасаа арай өөрчлөгдөж болно. Өөрчлөх санал, хүсэлт хүлээж авахад буруудахгүй ч ойлгомжгүй санагдвал шууд хэлээрэй.

Зарим хэвлэл гэрээ илгээдэг бол зарим нь имэйлээр бүгдийг баталгаажуулдаг. Аль нь ч байсан та юу бэлэн болгож өгөх, хэзээ өгөх, хэр их төлбөр авах талаар бүрэн ойлголцсон байх хэрэгтэй.

Дундаж нийтлэлийн цалин, үнэлгээг харьцуулж харахыг хүсвэл Who Pays Writers эсвэл Rate for the Job сайт руу орж хараарай.

Харилцаа холбоогоо бэхжүүл

Тогтвортой freelance карьер тууштай байдал дээр тогтдог. Хугацаандаа бичих, шуурхай харилцах, цэгцтэй бичвэр хүргэх нь маш чухал. Хугацаандаа амжихгүй болох эсвэл ойлгомжгүй зүйлүүд гарвал тэр дор нь мэдэгдэж байх нь хариуцлагатай, мэргэжлийн хандлага юм.

Би ажлын гараагаа анх эхэлж байхдаа надад анх боломж олгосон редакторууддаа дахин дахин санал илгээдэг байсан. Шинэ редакторууд хайхын оронд тэдэнтэй харилцаагаа бататгаснаар нэг мэдэхэд редакторууд өөрсдөө надад сэдэв өгдөг болсон.

Уламжлалт аргаар “танилын хүрээ” тэлэх шаардлагагүй. Би ч тэгээгүй. Зүгээр л нийтлэлийн санаагаа илгээж, редакторын хүсэж буй хэмжээнд тааруулахыг хичээсэн.

Хүрээлэлд нэгд

Адил зорилготой хүмүүстэй ойртож, холбогдох нь хамгийн чухал алхмуудын нэг. Нэг үеийн найзууд чинь маргаашийн редакторууд байж мэднэ гэдгийг мартаж болохгүй шүү. Нөөцөө хуваалцаж, боломж солилцож, бие биенээ дэмжээрэй. Миний суралцсан хамгийн хэрэгтэй зүйлсийн ихэнх нь сэтгүүлч найзуудтайгаа өрнүүлсэн ярианаас үлдсэн байдаг.

Ижил мэргэжилтэй хүмүүсийн хүрээлэлд багтсанаар татгалзсан хариу авсан ч хүндээр хүлээж авахгүй байхад тусалдаг. Учир нь бусад хүмүүс ч гэсэн адилхан зүйл туулж байгааг харахад илүү дэмтэй байдаг талтай.

Freelancing for Journalists болон The Society of Freelance Journalists зэрэг онлайн группуудыг сонирхоод үзээрэй. Та ганцаараа энэ бүхнийг туулах албагүй шүү дээ.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Аминаа

1 followers

Author Image

Аминаа

Jun 24, 2025

Чөлөөт сэтгүүлч болоход туслах зургаан зөвлөмж

Олон улсын сэтгүүлчдийн сүлжээний (International Journalists’ Network) вебсайтад нийтлэгдсэн чөлөөт сэтгүүлч болоход туслах дараах зөвлөмжийг орчуулан хүргэж байна.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Densmaa

Jun 24, 2025

ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДАМ ИРЭХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО

Жил бүрийн даншиг намар болдог. Харин энэ жил Улсын баяр наадмын өмнөхөн болох юм. Даншиг наадам нь манай улсын шашин, өв соёлыг шингээсэн уламжлалт баяр билээ.

News Image
Author Image

Ц.Санчирмаа

Jul 3, 2025

ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ ИРЭЭДҮЙ

1980 онтой харьцуулахад нэг эмэгтэй нөхөн үржихүйн насандаа төрүүлэх хүүхдийн тоо 3 дахин буурчээ.

News Image
Author Image

Р.Оюунцэцэг

Jun 25, 2025

Хүүхдийн вакцинжуулалтад зарцуулсан $1 бүр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлаас $3, нийгмийн зардлаас $10 ам.доллар хэмнэдэг

Ирээдүйд эрүүл иргэн хүлээлгэж өгөхийн тулд товлолт вакцинуудад нь хамруулж, хүүхдүүдээ хамгаалах нь эцэг, эхчүүд бидний үүрэг болоод байна.

News Image
Author Image

Билгүүн

Jun 26, 2025

ChatGPT таны тархийг ялзруулж байж магадгүй

Хиймэл оюун ухааны технологид суурилсан чатботууд нь таны суралцах үйл явц, танин мэдэхүйн чадварт сөргөөр нөлөөлж байж болзошгүй тухай Массачусетсын технологийн институтийн судлаачид анхааруулжээ.