АНУ-ын хараат бус, чөлөөт сэтгүүлчдийг дэмжих зорилготой ашгийн бус FIRE /Freelance Investigative Reporters and Editors/ байгууллагаас Greenlight Grant тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Энэхүү хөтөлбөрийн онцлог нь сэтгүүлч болон редакц хамтран өргөдөл гаргадаг “co-application” загвар юм. Энэ хүрээнд редакц сэтгүүлчийн нийтлэлийг нийтлэхээс гадна хууль эрх зүйн хүрээнд хамгаалах үүрэг хүлээж, хамтран ажиллана.
Тус хөтөлбөр нь нийгэмд ач холбогдолтой, олон нийтийн эрх ашигт нөлөөлөх сэдвүүдээр эрэн сурвалжилсан бүтээл бэлтгэх төслүүдийг дэмжих зорилготой. Тиймээс санхүүжилтийн хуваарилалт нь бүтээлийн судалгаа, эх сурвалжийн баталгаажуулалт зэрэг эрэн сурвалжлах нийтлэлд шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэх юм.
Санхүүжилтийн хувьд нийт $25,000 олгогдох бөгөөд:
- $20,000 нь сэтгүүлчид
- $5,000 нь хамтран ажиллах редакцад зориулагдана.
Эл хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа нь 2026 оны 4-р сарын 27 бөгөөд хамрагдахын тулд сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран өргөдөл гаргах шаардлагатай.
Иймд чөлөөт сэтгүүлчдийг дэмжих Плюма платформын зүгээс энэхүү хөтөлбөрт оролцох хүсэлтэй сэтгүүлчидтэй хамтран ажиллахдаа нээлттэй буйгаа илэрхийлж байна. Та бүхэн бидэнтэй хамтран нийтлэлийн санаагаа хөгжүүлж, өргөдлөө бүрдүүлэх боломжтой. Хэрэв та хамтрахыг хүсвэл hello@pluma.media мэйлээр холбогдоорой.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хараарай.
https://www.firenewsroom.org/applying-greenlight-grants