ХОРИН МИНУТЫН ХОТ ХОРИН МИНУТЫН БОРООНД УСАНД АВТЛАА
Өнгөрсөн даваа гарагт нийслэлд түр зуурын аадар бороо орсон. Борооны дараа хотын төвийн явган хүний зам болон автозам усанд автсан. Иргэд олон метр үргэлжилсэн үерийн усыг тууллаа. Автозамын шинэчлэл засвар хийхдээ ус зайлуулах шугам угсраагүй дээр өндөрлөг газруудад илүү их ус зайлуулах шугам угсрах хэрэгтэй байгааг өнгөрсөн түр зуурын бороо харууллаа.
Борооны ус зайлуулах хоолой, үерийн далан зэргийг хавар зундаа цэвэрлэж, төсөв батлагдсан зарим жил нэмж байгуулдаг.Автозамын ус зайлуулах шугамыг цэвэрлэхэд тонн тоннооор хэмжигдэх лаг шавар хогийг гаргаж авдаг, ганц удаагийн үерийн усны дараа гэр хорооллын далан, автозамын шугам хоолой бөглөрдөг байна. Иймд дараагийн борооноос өмнө цэвэрлэх боломж хомс байдаг.
Харин энэ жил томоохон 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна.Үүнээс хамгийн урт нь 6 километр ус зайлуулах шугамын ажлыг "Чингисийн өргөн чөлөө"ний зам талбайд барих юм байна. Мөн хамгийн их ус тогтдог төмөрзам, алтай хотхон, 3-р цахилгаан станцын ойр орчимд ус зайлуулах шугам хийнэ.
Борооны ус зайлуулах шугамын өргөтгөл шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээнд энэ жил нийт 14 тэрбум төгрөгийн төсөв баталж шат дараатай ажлаа зохион байгуулж эхэлсэн байна. Харин эдгээр ус зайлуулах шугамыг бүрэн угсартал гэнэтийн усархаг аадар бороонд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Нийтлэлийн өнгө аяс нь хотын дэд бүтцийн доголдлыг шүүмжилсэн, сөрөг. Борооны усанд хот автсан нь уншигчдад бухимдал, сэтгэл дундуур байдал төрүүлнэ. Бодит мэдээлэлд тулгуурлан асуудлын шалтгааныг хөндсөн. "Усанд автлаа", "бөглөрдөг", "шугам угсраагүй" зэрэг үгс сөрөг утгыг илтгэнэ. Хэдийгээр шийдвэрлэх арга замыг дурдсан ч одоогийн нөхцөл байдлын шүүмжлэл давамгайлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Densmaa
Jul 30, 2025
БИД БАЙГАЛИЙН ГАМШГИЙГ СЭРЭМЖИЛЖ ЧАДАХ УУ
7 дугаар сарын 24 нөөс 25 нд шилжих шөнө нийслэлийн баруун хэсгээр шуурсан хүчтэй салхины улмаас иргэд хохирол амслаа.
Densmaa
Jun 24, 2025
ХОРИН МИНУТЫН ХОТ ХОРИН МИНУТЫН БОРООНД УСАНД АВТЛАА
Энэ зун 16 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна.
Densmaa
Jun 24, 2025
МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ.
Pluma -с санал болгосон
Р.Оюунцэцэг
Jun 26, 2025
$4.8 их наяд болж тэлэх AI-ийн зах зээлд Монгол бэлэн үү?
Технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлж, бүхий л салбарт бүтээмжийг үйлдвэрлэх ба ёс зүйтэй хэрэглэгчдийг өнөөдрөөс төлөвшүүлэх нь чухал байна.
Батцэцэг
Jun 25, 2025
“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй
Төрийн шийдвэрээр зааварчилгаагүй албадан тулгасан түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх ёстой
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
Шүүх танхимаас №2: Орц, гарцаа булаалдсан цөс ихтэй эрчүүд
Үнэт эдлэлийн дэлгүүрт ойролцоо лангуу түрээсэлдэг дээрх хоёр орох, гарах гарцаа “булаалдаж” маргаан дэгдээжээ. Маргаан нь зодоон болж харилцан бие биеэ цохилцоод авч. Зодоон ширүүсэж шүүх, цагдаад ч тулж.
Б.Янжмаа
Sep 19, 2025
Шиба гуайн тухай яриа хөөрөө
“Монгол хэл судалсан минь дэлхийн түүх хийгээд, хүнийг үзэх үзэлд маань маш чухал түлхэц болсон билээ” хэмээн бичсэн Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн тухай яриа хөөрөө Улаанбаатарт өрнөсөн юм. Тэр бас гурван Монголыг холбож амьдарсан Б.Цэвэгмаагийн түүхийг бидэнд хүргэсэн билээ.