МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА
Зах зээл өсөж нийгмийн харилцаа тэлэхийн хэрээр албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгаалал орхигддог. Тэгвэл албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ. Тодруулбал 2020 оноос 2023 он хүртэл албан бус хөдөлмөр эрхлэгчийн тоо дунджаар 530 мянгаас буусангүй. Харин өнгөрсөн 2024 онд албан бус хөдөлмөр эрхлэгчид 340 мянга болон буурсан байна. Нийт ажиллах хүчний 25 хувийг эзэлсэн үзүүлэлт гарчээ.
2021 онд хөдөлмөр нийгэм хамгааллын яам болон олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан судалгааны тайланд тавилга болон модон эдлэлийн мужааны ажил эрхэлж буй ажиллагчид хамгийн олон жилээр буюу дунджаар 15.3 жил, барилгын засалчин, будагчин болон оёдолчин, гар урлал, дархан зэрэг ажил үйлчилгээ эрхэлдэг албан бус хөдөлмөр эрхлэгчид дунджаар 12.1-13.8 жил ажил үйлчилгээгээ эрхэлсэн байна гэжээ. Хэдийгээр огт хөдөлмөр эрхэлдэггүй хүнтэй харьцуулахад хөдөлмөрлөж амьдардагч даруй 10 аас дээш жил эдгээр хүмүүс нийгмийн хамгаалал хөдөлмөрийн суурь эрхээ эдэлж чадалгүй ажилласаар байна.
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийг албажуулан түүгээрээ тэдний эрхийг хамгаалах, нийгмийн даатгалд хамруулах зэрэг төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусган ажиллаж байгаа юм. Ковид-19 цар тахлын хөл хорио албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хүндээр туссан. Цар тахлыг давж эргээд хөдөлмөрийн харилцаа сэргэсэн ч албан бусаар хөдөлмөр эрхлэгчид буурсангүй, татварын дарамт зарим хүчин зүйлээс шалтгаалж харин ч нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал хүргэлтийн үйлчилгээний платформууд янз бүрээр нэвтэрч тэнд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй хүргэлт хийх ба зарим газар өсвөр насныхан хүүхэд ажилладаг. Иймээс албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоог багасгах, орлогод нийцсэн татварын бодлого гаргах, нийгмийн даатгалын уян хатан шимтгэл тогтоох, албан ёсны хөдөлмөрийн талаар иргэдэд мэдээлэл өгөх гэх мэт ажлыг зохион явуулах хэрэгтэй байна.
Бусад улс орнуудад албан бус хөдөлмөр эрхлэлтийг халахын тулд өөрийн орны онцлогоор шийдэл гаргадаг байна. Жишээ нь Перу улсад албан бус хөдөлмөр эрхлэгчид нийт ажиллах хүчний 68 хувийг бүрдүүлдэг ихэнх нь гар урчууд байдаг учраас жижиг бизнес болгож татварын бүртгэлд хамруулан, сургалт зээл маркетингийн дэмжлэг үзүүлдэг. 2-3 жилийн хугацаанд татварын хөнгөлөлтэй систем хэрэгжүүлсэн байдаг. Гүрж улсад албан бус хөдөлмөр эрхлэгчид зориулсан хялбар цахим бүртгэл нэвтрүүлж, орлогын түвшингээс нь хамраарч 0-3 хувийн татвар ноогдуулдаг байна. Харин манай улс мөн Е-Mongolia дээр суурилсан албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хялбар бүртгэл үүсгэж, хөдөлмөрийн харилцааг зохистой түвшинд дэмжих боломж харагдаж байгаа юм.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Нийтлэл нь албан бус хөдөлмөр эрхлэлтийн сөрөг тал (нийгмийн хамгаалалгүй, урт хугацаанд эрхээ эдэлж чадаагүй) болон сүүлийн үеийн эерэг үр дүн (тоо нь буурсан), шийдвэрлэх боломжийг (бусад орны жишээ, цахим бүртгэл) тэнцвэртэй тусгасан. Гэвч асуудлын мөн чанар, цар хүрээ нь ноцтой тул уншигчдад сэтгэл зовних мэдрэмж төрүүлэхүйц, сөрөг тал руу хэлбийх агуулгатай. Өнгө аяс нь баримтад суурилсан, шинжилгээний шинжтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Densmaa
Jul 30, 2025
БИД БАЙГАЛИЙН ГАМШГИЙГ СЭРЭМЖИЛЖ ЧАДАХ УУ
7 дугаар сарын 24 нөөс 25 нд шилжих шөнө нийслэлийн баруун хэсгээр шуурсан хүчтэй салхины улмаас иргэд хохирол амслаа.
Densmaa
Jun 24, 2025
ХОРИН МИНУТЫН ХОТ ХОРИН МИНУТЫН БОРООНД УСАНД АВТЛАА
Энэ зун 16 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна.
Densmaa
Jun 24, 2025
МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ.
Pluma -с санал болгосон
БЯМБАЛХАГВА
Jun 26, 2025
Түргэн уур, түргэн үр дагавар
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохиолдлоос харахад ихэвчлэн ямар нэгэн маргааны үед нэгнээ ялах гэсэн хандлагаас болж нэг нь хохирч, нөгөө нь гэмт хэрэгтэн болон үлдэж байна.
Uurtsaikh Boldkhuyag
Dec 15, 2025
Донорын тогтолцоог сайжруулах "сэрүүлэг"
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хувьд “сэрүүлэг” болсон нэгэн хэрэг шийдэгдэв.
Б.Янжмаа
Jan 14, 2026
Баабарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл ч үзмэр болж үлджээ
Энд нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг харав. Зөвхөн Баабар ч бус олон хүн Үндсэн хуулийн төсөл боловсруулж, туг, сүлдний загвар гаргаж байсан гэхээр үнэхээр бадрангуй үе байж.
Б.Янжмаа
Aug 15, 2025
“Дамбад ирээд залга”
“Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг санаачлагч Ц.Оюунгэрэлийн нүүр ном руу орж харвал “Дамбад ирээд залга” гэсэн өгүүлбэр олж харах вий. Жорлонгийн хувьсгал ямар шатандаа явааг асууж шалгаахыг хүсвэл Дамбыг зорих ёстой нь тодорхой болов. Гэр хорооллоос хүн хайх амаргүй ч “Google map” ашиглан, жорлонгийн хувьсгалчдын “штаб”-ыг дор нь илрүүлчих юм билээ.