Гал, гамшгийн голомтын голомтод үүрэг гүйцэтгэдэг эмэгтэй салааны захирагч
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын унаган хүүхэд. Эхээс тавуулаа. Айлын отгон охин. Аймгийн I арван жилийг 2010 онд төгсөж, 2015 онд Цэцээ-Гүн дээд сургуулийг төрийн захиргаа-бизнесийн удирдлага чиглэлээр, 2022 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба мэргэжлээр суралцан төгссөн. Ээж маань спортын ордонд ажилладаг байсан учраас чөлөөт бөхийн спортоор IV ангиасаа эхлэн хичээллэж, Сэлэнгэ аймагт тус спортын анхны эмэгтэй Азийн аваргын мөнгөн медалийг авчирч, улмаар 2019 онд спортын мастер цол хүртэж байлаа. Сагсан бөмбөг, гар бөмбөг, усан сэлэлтийн спортоор хичээллэж байна.
- Цэргийн хүн болох багын мөрөөдлөө 2012 онд биелүүлсэн. Тухайн үед эгч маань Онцгой байдлын байгууллагад алба хаагч шалгаруулж авч байна гэсэн мэдээллийг өгснөөр, шалгалтад орж, тэнцсэн. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажлын гараагаа эхлүүлж, 2023 оноос тус ангидаа салааны захирагчийн үүргийг гүйцэтгэж байна. Ингэснээр аймгийнхаа Онцгой байдлын газрын анхны бас ганц эмэгтэй салааны захирагч болсон.

-Манай аймаг онцлогтой. Улсын хэмжээнд тохиолдож байгаа бүхий л гамшиг, ослын дуудлага бүртгэгддэг. Энэ жилийн хувьд ой, хээрийн түймрийн дуудлага ихтэй, түймрээс түймэрт алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Миний хувьд Түшиг, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат, Цагааннуур суманд гарсан ойн түймэрт 21 хоног бүлэгтэйгээ үүрэг гүйцэтгэсэн. Одоогоор ангийн байнгын ээлжийн бүрэлдэхүүнд ар талаа сахиад ажиллаж байна. Анх эмэгтэй хүн байж гал унтраагаад явж байх юм гээд иргэд гайхдаг байсан.
-Ээлжийн үүрэг гүйцэтгэх хугацаанд ирсэн галын дуудлагаар бүлгээ аваад гарна. Алба хаагчдынхаа өдөр тутмын бэлтгэл бэлэн байдлыг хангуулна, ангийн хуваарийн дагуу бусад арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулна. Баг хамт олноо гал түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар хангана гээд салааны захирагчийн албан тушаалын онцлог их. Бусдынхаа амь нас, аюулгүй байдлыг давхар хариуцна гээд эрсдэл ихтэй ч нэр хүндтэй ажил. Үүрэг гүйцэтгэсэн ажиллагаа болгоноос суралцаж, туршлагажина. Олон жил ажилласан алба хаагчдаасаа суралцана гээд харилцан багийн ажиллагаа явагдаж байдаг онцлогтой.

-Манайх ам бүл тавуулаа. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний ханийг Б.Балдандорж гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хилийн цэргийн 0101 дугаар ангид ажилладаг. Том хүү Б.Тэргэл энэ жил V ангид суралцана, ихэр охид болох Б.Номин-Эрдэнэ, Б.Чамин-Эрдэнэ нар цэцэрлэгийн багачууд. Ханьтайгаа хоёулаа цэргийн хүмүүс учраас бие биеэ сайн ойлгож, дэмжинэ. Ханьдаа, хөөрхөн үрсдээ хайртай шүү, хань нь, ээж нь.
-Уран зөгнөлт, үлгэрийн төрлийн ном унших дуртай. Спортоор хичээллэдэг болохоор бие бялдар, сэтгэлзүйн хувьд ч юм уу ямар нэгэн байдлаар хүндрэлтэй зүйл гардаггүй. Тэвчээртэй, багаар ажиллах чадвартай, харилцаа, хандлага зөв байвал бүх зүйл сайхан байдаг гэж боддог. Хэн нэгний хэлсэн урмын үг, бусдад зориулж хэлсэн сэтгэлийн “бэлэг” гээд амьдралын утга учрыг бүх зүйлээс мэдрэх бас бий болгох боломжтой гэж боддог.
-Онцгой бүсгүй хэмээх эрхэм алдрыг хүртэж, Онцгой залуус хэмээн олондоо нэрлэгдэх алба хаагчийн нэг нь гэж бодохоор өөрийн эрхгүй бахархал төрдөг. Нийт ард, иргэддээ ой, хээрийн түймэр, үер, усны ослын улмаас үүсэж болох эрсдэлээс сэргийлж, хариуцлагатай, сэрэмжтэй байхыг уриалж байна.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь Онцгой байдлын албаны эмэгтэй салааны захирагчийн амжилт, үүрэг хариуцлагыг өөдрөг, урам зоригтой өнгө аясаар өгүүлжээ. "Анхны эмэгтэй салааны захирагч", "бахархал төрдөг" зэрэг үгс эерэг сэтгэгдэл төрүүлж, уншигчдад хүндэтгэл, бахархал төрүүлнэ. Нийгмийн үйлчилгээ, хүний тухай, жендэрийн тэгш байдлын сэдэвтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Цэнд
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
Цэнд
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Цэнд
Dec 6, 2025
Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"
Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.
Pluma -с санал болгосон
Цэнд
Oct 6, 2025
Т.Алтансүх: Гэр бүлээрээ нэр төртэй албанд ажиллаж байгаа минь бидний бахархал
Эртэй бяртай гэхээс илүүтэй эвлэг, зөөлөн байдлыг Онцгой залуус илтгэдэг. Энэ нь аврах ажиллагааны онцлог, үүрэг гүйцэтгэлтэй холбоотой. Бусдад туслахын төлөө “төрсөн” тангараг, буян үйлдэхийн төлөө зүтгэсэн итгэлээр сүлэгдэж, бахархал дүүрэн сэтгэлээр “ирлэгддэг” онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан энэ удаа Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагч, хошууч Төржаргалын Алтансүхийг онцоллоо. Тэрбээр Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байрт шалгарсан юм.
Bolor News
Dec 8, 2025
Хотын гудамжаар яваа хүний хөл доор юу байдаг вэ?
Бидний алхаж яваа зам доор гар утас, зурагтыг маань ажиллуулдаг холбооны сувагчлал байдаг. Түүн дотор шилэн кабель гэх шидэт утас бий
Б.Янжмаа
Sep 19, 2025
Шиба гуайн тухай яриа хөөрөө
“Монгол хэл судалсан минь дэлхийн түүх хийгээд, хүнийг үзэх үзэлд маань маш чухал түлхэц болсон билээ” хэмээн бичсэн Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн тухай яриа хөөрөө Улаанбаатарт өрнөсөн юм. Тэр бас гурван Монголыг холбож амьдарсан Б.Цэвэгмаагийн түүхийг бидэнд хүргэсэн билээ.
Цэнд
Dec 6, 2025
Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"
Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.