logo

Дэлхий дахинд хиймэл оюун ухаан маш өндөр түвшинд хурдтай хөгжиж, зөвхөн автоматжуулалт төдий зүйл биш болж харин ч эсрэгээрээ салбар бүрд суурь технологи болон хувирч байна. Тэгвэл манай улсын хувьд AI буюу хиймэл оюун ухааны чиглэлд дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд өдөр тутамдаа зөвхөн ашиглах биш хэрхэн бүтээх вэ, хэрхэн боловсон хүчнээ бэлдэх вэ гэх асуудалтай нүүр тулгарч байна.

Гэрэл зурагчин: Ц.Уламбаяр

"Бурхан хүнийг бүтээж, бусдыг нь инженерүүд бүтээдэг" гэлцдэг. Он цаг хувьсан өөрчлөгдөх тусам инженерүүдийн үүрэг оролцоогүй салбар гэж байхаа больсон. Цаашид ч улам бүр инженерчлэл дээр тулгуурласан ертөнцөд шилжиж байна. Манай Монгол Улсын хувьд инженерээр тэр тусмаа IT инженерээр сургадаг цөөнгүй сургуулиуд байдаг ч энэ нь тийм ч хангалттай биш. Зөвхөн насанд хүрсэн хойно нь их дээд сургуульд мэргэшүүлж заахаас илүүтэй багаас нь инженерчлэлийн ач холбогдлыг ойлгуулж, сонирхлыг нь татаж чадвал хүүхдүүд IT, хиймэл оюун ухааны тухай суурь ойлголттой болохын зэрэгцээ ирээдүйд улс орны хөгжилд том нөлөө үзүүлэх юм.

Яг энэхүү шаардлагыг олж харан бяцхан инженерүүдийг бэлтгэж буй STEAM HUB хөтөлбөрт 21 аймгийн 3144 хүүхэд таван төрлийн 10 түвшний сургалтад амжилттай хамрагджээ. Хөтөлбөрт хамрагдсан Говь-Алтай аймгийн суралцагч олон улсын робот, кодчиллын Enjoy AI тэмцээний дрон кодчилол төрөлд дэлхийн аваргын алтан медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

STEAM боловсрол нь хүүхдүүдийн логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч байдал, дижитал ур чадвар зэрэг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадамжуудыг хөгжүүлэхэд чиглэдэг сургалтын арга зүй юм. 2022 оноос Юнител групп “Unitel STEAM HUB” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Дархан-Уул аймагт анхны танхимаа нээн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 21 аймагт STEAM сургалтын техник, хэрэглэгдэхүүнээр бүрэн тохижуулсан 22 танхимд сургалтаа явуулахын зэрэгцээ нэмэлт арга хэмжээ, үйл ажиллагаагаараа дамжуулан сурч, хөгжихийг эрмэлздэг 65,000 гаруй хүнд цахим ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэх бодит боломжийг олгосон байна.

Хөтөлбөр нь боловсролын тэгш бус байдлыг бууруулах, STEAM боловсролын хүртээмжийг аймаг бүрд нэмэгдүүлэх, улмаар ирээдүйн инженерүүдийн эгнээг бэлтгэх нийгмийн хариуцлагын санаачилга юм байна. Тодруулбал, Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас зүүн хязгаар Дорнод хүртэл 2370 км-ийн зайтай хоёр аймгийн хүүхдүүд яг ижил робот угсарч, ижил код бичиж, ижил лабораторид хичээллэж байна гэсэн үг. Хөтөлбөрийн үр нөлөөгөөр орон нутагт өмнө нь байдаггүй байсан STEAM сургалтын чиглэлийн төвүүд зургаан аймагт шинээр нээгдсэн нь салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлээд байна.

Энэ талаар бэлтгэсэн мэдээллийг энд дарж үзнэ үү: https://www.facebook.com/share/v/178Yg66qu1/


Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.85
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэхүү нийтлэл нь Монголын ирээдүйн хөгжилд чухал STEAM боловсролын хөтөлбөрийн амжилтыг танилцуулсан өөдрөг, албан ёсны өнгө аястай. Уншигчдад урам зориг өгч, ирээдүйд итгэх итгэлийг төрүүлнэ. Объектив мэдээлэлд суурилсан бөгөөд олон улсын амжилт, хөтөлбөрийн өргөжилт, нийгмийн хариуцлагыг онцолсон. Боловсрол, технологийн салбарын эерэг хөгжлийг харуулсан.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД

Дэлхий дахинд хиймэл оюун ухаан маш өндөр түвшинд хурдтай хөгжиж, зөвхөн автоматжуулалт төдий зүйл биш болж харин ч эсрэгээрээ салбар бүрд суурь технологи болон хувирч байна. Тэгвэл манай улсын хувьд AI буюу хиймэл оюун ухааны чиглэлд дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд өдөр тутамдаа зөвхөн ашиглах биш хэрхэн бүтээх вэ, хэрхэн боловсон хүчнээ бэлдэх вэ гэх асуудалтай нүүр тулгарч байна.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Хонгорзул

Dec 11, 2025

Хямд барааны араас хөөцөлдөх нь хувийн мэдээллээ алдах эрсдэл дагуулдаг.

Цахим орчинд хувийн мэдээллээ үлдээх, гадаад дотоодын онлайн худалдааны сайт, аппликейшн болон платформуудад бүртгүүлэх нь ямар эрсдэлд хүргэж болзошгүйг сурвалжилгаар хөндлөө.

bookmark more
News Image
Author Image

Adiya Ajv

Oct 15, 2025

Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ

“Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Өөрөөр хэлбэл, Монголын хэрэглэгчид taobao-гоос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ шууд хүргүүлэн авах боломжтой болж байна.

bookmark more
News Image
Author Image

bayaraa tsend

Sep 10, 2025

С.Ганбат:Онцгой байдлын байгууллага бол залуучууд бидний бахархал, гэр бүл, нэр төр

Мөрөөдлөөрөө жигүүрлэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж, амжилтыг “бүтээсэн” олон залуус үе, үеийнхэндээ үлгэр дууриалал болж байдаг онцлогтой. Залуу үеэ сургах, залгамж, халаагаа бэлтгэх нь олон жил ажилласан туршлагаас гадна хийсэн ажил бүрийн онцлог, сурсан мэдлэг бүрийн тэнцлээр бий болдог гэж боддог. Энэ удаад Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбатыг онцолж байна.

News Image