Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог. Намайг төрөхөд л манайх суурин утастай байлаа. Аав минь холбоочин. Холбооны хэрэгслээ морин дээрээ тохоод л шонгийн модон дээр гарч “Холбооны Баяраа байна. Ажиллагаа хэвийн” гэдэг үг хүүхэд насны дурсамж дундаас дотно үлдсэн байна. Аавыг минь зориод ирсэн хүн бүрийг хүссэн газарт нь холбож өгнө. Өдөр, шөнийг үл хамаарна. Энэ үе миний мэдэхийн 1990-2007 он хүртэл үргэлжилсэн.
Суурин утастай таницахтай зэрэгцэн Монгол Улс интернэтийн сүлжээнд холбогдсон Азийн 10 орны нэг болж байж. Одоогоос 31 жилийн өмнө буюу 1994 оноос имэйлийн үйлчилгээг нэвтрүүлснээр эхэлж, 1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс 24 цагийн сүлжээнд холбогдсон байна. Энэ түүхийг “Датаком” ХХК нэвтрүүлж, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) болсон гэдгийг хүүхэд байсан би тухайн үед хэрхэн гадарлах билээ.

Зургийн эх сурвалж:https://business.mn
Ингээд суурин утас л мэддэг байсан хүүхэд 2007 онд суманд Юнител, Мобикомын сүлжээ нэвтэрснээр “3310” гэдэг гар утсаар “гангарлаа”. Миний төрсөн газар Өвөрхангай аймгийн Өлзийт сум. Хотоос 350 км зайтай. Хун чуулдаг Сангийн далайтай буйдхан газар. Тухайн үедээ л цөөхөн утастай хүүхдийн тоонд багтаж, гар утсаараа бусдыгаа яриулдаг “холбоочин” болов. Удалгүй аав, ээж минь 9 дүгээр ангийн төгсөх сурагч надад камертай, нугардаг “чамин” утсаар бэлэг барьснаар ухаалаг утас хэрэглэж эхэллээ.

анхны гар утас-3310
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний статистикийн хороотой хамтран 2022 онд танилцуулсан “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-аар Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрчээ.

2010 он. Хөдөөгийн сурагч, хотын оюутан боллоо. Сургууль, гэр, номын сангаас өөр маршрутгүй III курсийн оюутанд ажлын санал ирэв. Хүн бүр л “чиний фейс хаяг чинь юу вэ, найзын хүсэлт илгээе” гэдэг үг шинэхэн бас сонихон байлаа. Ажлын эгч, ангийн найзын тусламжтайгаар 2013 онд фейсбүүкийн хэрэглэгч болсноор өнөөдрийг хүртэл 10 орчим дагагч бас дагуулагчтай болжээ. Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалаад байнгын хэрэглээ болж, бусадтай харилцах “гүүр” болгон ашигласаар л байна.
Харин Монгол Улсын нийт хүн амын 68 хувь буюу 2.2 сая хүн Facebook идэвхтэй ашиглаж, тэдний 99 хувь нь гар утаснаасаа ханддаг бол 250.000 хүн Facebook бизнес хуудас удирддаг гэж судалгаанд дурджээ.
Үүнээс хойш instagramm, viber, telegram гээд олон төрлийн платформуудыг ашиглахын зэрэгцээ хиймэл оюунд суурилсан олон төрлийн апплейкшнуудыг ажлын онцлогт тохируулан ашиглаж байгаа хэрэглэгч болсон байна.

Уншигч, дагагч байсан би өдөр бүр суралцагч болж хувирсан. Интернэт орчин дахь аюулгүй байдлаа хэрхэн хангах, мэдээллийн үнэн, зөвд шүүлтүүртэй хандах, хийж байгаа ажлаа хэрхэн, яаж хүртээмжтэй хүргэх, хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн программуудыг ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, танилын хүрээ тэлэх, технологийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх хэрэгцээ, шаардлагатай өдөр бүр тулж, түүнийхээ хариултын хагасыг л олж мэддэг байлаа.
Харин Юнител группээс санаачилж, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс хэрэгжүүлсэн “Tech Journo” хөтөлбөр шинэ мэдлэг, гарц, боломжийг олгож, энэ чиглэлээр бичих, судлах эх замын үүдийг нээж өгсөн юм.

Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь технологийн хөгжил, хувь хүний туршлагыг эерэгээр харуулсан. Уншигчдад хуучин үеийн дурсамж сэргээж, шинэ боломжуудыг нээж буйг мэдрүүлнэ. Зохиогчийн хувийн түүхээр дамжуулан мэдээлэл өгөх хэв маягтай. "Шинэ боломж", "хөгжил", "суралцагч", "мэдлэг" зэрэг үгс эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Технологи, хувь хүний хөгжлийн сэдэвтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Цэнд
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Цэнд
Dec 6, 2025
Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"
Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.
Цэнд
Oct 22, 2025
Ч.Гантогтох: Шүхэрчин болох мөрөөдлөө биелүүлж, өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэж байгаа минь миний бахархал
Түүх гэдэг өнгөрснийг сануулж, өнөөдрийг зураглаж, ирээдүйг бүтээхийн нэр гэдэг. Түүхийг бүтээлцэх нь тухайн хүний ажил, мэргэжлийн онцлог болоод хандлага, харилцаа, ур чадвараас шалтгаална. Бусадтай инээмсэглэн мэндлээд зөрөх тэр агшин, өөрийн сурсанаа зааж өгөх тэр боломж, аврал эрсэн хүний төлөө амь биеэ үл хайрлан тэмүүлэх сэтгэл гээд юугаар ч сольж болзошгүй эрхэм нандин чанарууд алба хаагч бүрт байдаг гэж бодохоор бахархам сайхан. Тиймээс энэ удаад Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, дэд хурандаа Ч.Гантогтохыг танилцуулж байна.
Pluma -с санал болгосон
Болдбаатар
Dec 11, 2025
Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
Энэ удаа бид одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй хэрэгслүүдийг, тэднийг алдартай болгосон жишээнүүдийн хамт, алхам алхмаар ашиглах заавартай нь танилцуулж байна.
Цэнд
Dec 6, 2025
Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"
Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.
Enkhjin Shinebayar
Nov 23, 2025
ДОТООД ОРЧИН БУЮУ ТАНЫ ГЭРИЙН АГААР ИЛҮҮ АЮУЛТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ
Байгальдаа, хүндээ ээлтэй орчинг бүтээх зорилгын дор нэгдсэн монгол залуусын биотехнологи, шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн, бизнесийг онцолж байна.
Ц.Санчирмаа
Jun 23, 2025
ЭС МЭДЭХ Ч ЦЭЦЭРХЭХ, ҮЛ ЧАДАХ Ч БАРДАМНАХ
Эс мэдэх ч цэцэрхэх, үл чадах ч бардамнах хүмүүсээр бидний нийгэм дүүрч дээ. Үүнд л Михайл Булгаковын “Нохойн зүрх” зохиолын утга учир оршиж байна...