Манай дүүгийнх Дарханд байдаг юм. Улаанбаатарт ирээд байтал контороос нь залгаж “Танай усны тоолуур хамаг хурдаараа гүйгээд байна. Танайх ингэж их ус хэрэглээд байгаа юм уу?” гэж асуужээ. Дүү “Юу? Манайд хүн байхгүй. Эзгүй байгаа шүү дээ. Би Улаанбаатарт явж байна” гэсэнд “Өө тэгвэл танайх ус алдаж байгаа юм байна. Танай усыг хаалаа шүү. Гэртээ очихоороо наашаа утасдаад, усаа нээлгээрэй” гэжээ.
Ингэж дүү маань ус алдаж байгаа гэрт нь очиж ус хаах хэн нэгнийг олох, хаалга эвдүүлэх, гэрийнхээ шалыг солих, доод айлд засвар хийж өгөх асар хүнд дарамтаас ухаалаг тоолуурын ачаар хохиролгүй зайлсхийсэн юм. Дархан-Уул аймгийн хэрэглэгчдэд “Дархан-Ус суваг” ХК 2024 оноос “Лораван” гэдэг ухаалаг тоолуур суурилуулж эхэлжээ. Алсын зайнаас айлын усны тоолуурыг хянаад, гэрт нь очилгүйгээр контороосоо наах, нээх боломжтой аж. Үнэхээр амьдрал хөнгөвчилсөн, асуудлаас холдуулсан ухаалаг тоолуур юм.
Алсын зайнаас айлын усны тоолуурыг хянаад, гэрт нь очилгүйгээр контороосоо наах, нээх боломжтой аж.
Гэтэл манайх “Усны тоолуурын заалт авъя” гэж байцаагч хаалга тогшдог, эсвэл “Заалтаа явуулаарай” гэж мэссэж ирдэг хэвээрээ. Юун алсаас тоолуур хаах, нээх. Технологи Дэлхийг өөрчилж, юмс ухаалаг болж байхад, түүнийг мэдэрмээр л байна. Шинэ байранд орох гэж байгаа бол анхнаасаа л шилэн кабелын өрөөтэй юү, усны тоолуур нь ухаалаг уу гэж асуумаар юм байна даа.
Орон сууц яагаад анхнаасаа ухаалаг байж болохгүй гэж? Байршил, орчин, харууц, барилгын материал, талбайн хэмжээгээр орон сууцанд шалгуур тавих нь хангалтгүй санагдах боллоо. Наад зах нь шинэ орон сууц худалдаж аваад нүүж ортол интернэт, зурагтаа заавал ямар нэг компанид захиалга өгч байж, холбуулах гэхэд барилгын ханан доторх кабель шаардлага хангадаггүйгээс холбооны компаниуд шилэн кабелиа оруулах гээд, орцны хана өрөмдөж, өөрсдөө хайрцаг хийж байна. Ингэмээргүй байна. Барилгын компани яагаад энэ байрыг барихдаа шилэн кабель татаагүй юм бол?
Харилцаа холбооны кабель гэдэг чинь өнөө цагт аль ч орон сууц, ямар ч барилгад усны хоолой, цахилгааны утас шиг заавал байх ёстой эд шүү дээ. Гэтэл бохир, хүйтэн, халуун усны шугам, халаалтын хоолой угсарч, цахилгааны утас татсан атлаа шилэн кабелийг орхиод байна. Үүний учрыг хайвал аливаа орон сууцыг ус, цахилгааны шугам сүлжээнд заавал холбохоор “Барилгын норм ба дүрэм”-д заасан байдаг бол холбооны сүлжээнд хэрхэн холбохоо барилгын компани өөрөө шийддэг юм байна.
Барилгын хэмжээ, оршин суугчдын тооноос хамааран хамгийн багадаа 4х3 ам метр техникийн өрөө гаргах ёстой. Гэвч манай улсад ийм өрөөтэй орон сууц нүдний гэм.
“Барилгын холбоо дохиоллын зураг төсөл төлөвлөлт” БД 43-108-24 дүрмээр бол орон сууц бүрт мэдээлэл холбооны сүлжээнд зориулсан техникийн өрөө гаргах ёстой юм байна. Техникийн өрөөнд гадна, дотор кабелийн төгсгөлийн төхөөрөмж, техник хэрэгсэл, гал түймэр, хамгаалалтын дохиоллын систем, дотор холбооны станц, сүлжээний сервер зэрэг тоног төхөөрөмж суурилуулдаг. Энэ өрөөг цахилгаан шатны техникийн өрөө, цахилгаан хангамжийн өрөөнөөс тусад нь 1-р давхарт төлөвлөнө. Барилгын хэмжээ, оршин суугчдын тооноос хамааран хамгийн багадаа 4х3 ам метр техникийн өрөө гаргах ёстой. Гэвч манай улсад ийм өрөөтэй орон сууц нүдний гэм.
Техникийн өрөө байтугай барилга дотор кабель шугам явуулах босоо сувагчлал гаргадаггүй, ганц нэгхэн хуванцар хоолой хийдэг ч төд удалгүй уг хоолой нь дүүрчихдэг. Барилгын ханаар суурилуулсан кабель шугам нь стандарт хангадаггүй. Үүнээс болоод дөнгөж ашиглалтад орсон шинэ байрны ханыг интернэт, IPTV-ийн компаниуд өөрсдөө нүхэлж, кабель шургуулан, өөрсдөө хайрцаг хийж, төхөөрөмж суурилуулах болдог.
Тэгэхээр одоо яах вэ? “Барилгын холбоо дохиоллын зураг төсөл төлөвлөлт” БД 43-108-24 дүрмийг дуртай нь мөрдөөд, дургүй нь мөрдөхгүй байж болдог биш, орон сууцны зураг төсөл боловсруулж байгаа, орон сууц барьж байгаа компани бүр заавал мөрддөг болгох хэрэгтэй. Гэтэл барилгын яамны норм ба дүрмийн мэдээллийн сангаас энэ дүрмийг хайгаад олдсонгүй, зөвхөн энэ дүрмийг шинээр баталлаа гэсэн нэг жилийн өмнөх мэдээлэл олдож байх юм. Уг нь 2024 онд батласан энэ дүрэмд айлын гэр хүртэл зэс кабель байсныг шилэн кабель байхаар болгон өөрчилсөн юм байна. Барилгын доторх кабелийг шилэн кабель болгосноор айл өрхөд очих интернетийн хурд нэмэгдэнэ. Дээр дурьдсан ухаалаг тоолуурыг асуудалгүй ашиглах боломжтой болно. Ингэснээр жинхэнэ “ухаалаг байшин” болох тал руугаа цэгцэрч, барилга байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс тухайн барилгыг хүлээж авахдаа шилэн кабель оруулсан эсэхийг хянадаг болно. Одоо бол энэ дүрмийг заавал мөрдөх албагүй учраас улсын комисс шилэн кабельтай холбоотой зүйлсийг шалгадаггүй.
Хүний хүүхдүүд сансарт аялж, нисдэг гутал өмсөөд агаараар дүүлж байхад монголчууд бид ядах нь ээ интернэттэй, IPTV-тэй байранд амьдаръя л даа.
Үүрэн холбооны компаниуд Улаанбаатар хот, 21 аймагт 5G сүлжээний бааз станц байгуулж, 2025 оны 5-р сарын 16-нд 5G сүлжээ нэвтрүүллээ. Үүнээс хойш 45 хоногийн дотор 5G сүлжээ 2 сая хэрэглэгчтэй болсныг Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлэв. Хэрэглэгчид ийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, юмсын интернэт ашиглаж эхэлж байна. Тэгэхэд барилгын компаниуд хөгжил дэвшлийг дэгээдэж унагах мэт орон сууцыг шилэн кабельгүйгээр барьж боломгүй.
Хятад улс 2030 он гэхэд бүүр хиймэл оюун ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэх чиглэл баримталж эхэллээ. АНУ хувийн хэвшлийнхнээ дэлхийн хиймэл оюуны зах зээлийг эзлэхийг уриалж, дэмжиж байна.
Гэтэл манай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам орон сууцанд шилэн кабель оруулах стандартыг мөрдөж ч болно, мөрдөхгүй ч байж болно гээд хаячхаж. Хүний хүүхдүүд сансарт аялж, нисдэг гутал өмсөөд агаараар дүүлж байхад монголчууд бид ядах нь ээ интернэттэй, IPTV-тэй байранд амьдаръя л даа. Болох уу? Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд аа!
Хөшиг өөрөө нээгдэх, хөргөгч юу дуусаж байгааг мэдээлэх бол яах вэ? Онц чухал хэрэгцээ биш. Харин эзэнгүй айлд ус алдаж байгааг нэн даруй мэдэж, алсаас усыг нь хаах бол онцгой чухал хэрэгцээ. Яваандаа айлд гал гарвал гал сөнөөгч дуудалгүйгээр усан хөшиг автоматаар унтраах цаг энүүхэнд гэж итгэж байна. Айл бүрт гал унтраах усан хөшиг суурилуулах шаардлага барилгын компаниудад ер нь бол хэдийнэ бий болчихсон шүү дээ.
Угаалгын машин, ус буцалгагчаа өглөө сэрэхээсээ өмнө, шөнө ажиллуулахаар тохируулах боломж ч өнөө маргаашгүй бүрдэх биз. Ухаалаг төхөөрөмж, юмсын интернэт энэ мэт асуудлыг шийдэж эхэллээ. Харин бид тэр хөгжил дэвшилд бэлэн байхын тулд орон сууц, амины байшингаа шилэн кабельд одоо холбох нь зөв. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ.
Айлын хүүхдүүд шиг Дэлхийг гаднаас нь харж чадахгүй ч гэрлийн хурдаар мэдээлэл дамжуулдаг шилэн кабель гэртээ тавиад, гараг ертөнцийн мэдээллийг гэрлийн хурдаар авъя л даа. Байцаагч айлын хаалга тогшихгүйгээр усны тоолуурын заалтыг контороосоо харж, ус алдаж буй айлын усыг шууд хаадаг болъё л доо. Болно биз дээ.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь Монголын орон сууцны дэд бүтэц, технологийн хоцрогдлыг шүүмжилсэн, уриалсан өнгө аястай. Ухаалаг тоолуур, шилэн кабелийн ач холбогдлыг онцолж, барилгын компаниуд болон холбогдох яамны хариуцлагагүй байдлыг "атаархчихлаа", "хөгжил дэвшлийг дэгээдэж унагах мэт" гэх мэт үгсээр бухимдалтайгаар илэрхийлжээ. Уншигчдад дэвшилтэт технологийн хэрэгцээг ойлгуулж, өөрчлөлт хийхийг уриалсан санал бодлын шинжтэй. Хотын хөгжил, технологийн бодлогын асуудлыг хөндсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Bolor News
0 followers
Bolor News
Apr 6, 2026
Онгоцны буудлаа оросуудад алдахгүй байж чадах нь уу?
Монгол Улсыг агаарын хөлгийн түлшээр хангах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудал 3 дахь Засгийн газарт шилжлээ.
Bolor News
Apr 6, 2026
2 ордны хонзогнол
Юм юмнаас үнэтэй нэг тамга Монголд байна. Наанаа бол нэг ТББ-ын л тамга. Цаанаа бол атгасан хүнийхээ гарт төрийн эрхийг бариулдаг хүчтэй
Bolor News
Dec 8, 2025
Айлын хүүхдүүдэд атаархчихлаа
Ингэж дүү маань ус алдаж байгаа гэрт нь очиж ус хаах хэн нэгнийг олох, хаалга эвдүүлэх, гэрийнхээ шалыг солих, доод айлд засвар хийж өгөх асар хүнд дарамтаас ухаалаг тоолуурын ачаар хохиролгүй зайлсхийсэн юм
Pluma -с санал болгосон
Munkhtungalag
Oct 9, 2025
Бизнес ба Хүний эрх сэдвээр сурвалжлахыг тренд болгоё
Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрх, байгаль орчинд ээлтэй ажиллаж байгаа эсэхийг сурвалжлах нь өдгөө олон сэтгүүлчдийн "халуун" сэдэв болжээ.
bayaraa tsend
Aug 18, 2025
Тосон нуурын бүтээн байгуулалтыг тольдсон нь
Усны шувуудын ганганаан, морьдын төвөргөөн “хөлхөж”, моддын исгэрэх чимээтэй төгс хосолсон байгалийн сайханд бүтэн өдөржингөө “аялал” хийж, хүний гараар бүтсэн бүтээн байгуулалтын үр дүнг тольдон суулаа. Харахад нүд баясаж, сэтгэл уужрах мэдрэмж хичнээн сайхан, чилсэн “тархи” түр ч болов амсхийх шиг...
Н.Саруулдөл
Dec 15, 2025
Game of Thrones цувралын ТОП ГУРВАН plot twist
Эхлэхийнхээ өмнө энэхүү нийтлэлд киноны талаар хэт дэлгэрэнгүй бичсэн тул киногоо үзэж амжаагүй, үзэхээр төлөвлөж буй хүмүүсийг уншихгүй байхыг зөвлөе.
Пүрэв
Jun 23, 2025
МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН БАГУУД ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЛАА.
Монгол улсын The Mongolz баг АНУ-д болсон Blast Major 2025 тэмцээнд дэд байр, Alpha Gaming баг Казахстан улсад болсон PUBG Mobile super league 2025 тэмцээнд тэргүүн байрыг эзэллээ.