logo

Т.Оюунсүх: Олон улсад үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаанууд албандаа зүтгэх тэвчээр, хатуужил, зоригийг өгсөн

Хүн бүрийн мөрөөдөлд хүрсэн алхам өөр хэдий ч хүсвэл, зорьвол бүтдэггүй, болдоггүй зүйл гэж байдаггүй. Оч мэт гялалзаж, орд мэт нэг л өдөр “сүндэрлэдэг” онцлогтой. Хувь хүний хөдөлмөр, тэсвэр, тэвчээр, ур чадвар гээд цагийн аясаар бүх зүйл түүний амжилтыг тодотгодог. Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх хугацаандаа олон улсын аврах ажиллагаанд хоёр ч удаа оролцож, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн үйлчилгээг хариуцаж ажилладаг нь түүний ажлын онцлог. Тиймээс ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн эмч, хошууч Т.Оюунсүхийг танилцуулж байна.


-Миний бие Дархан-Уул аймагт айлын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Аймгийн IX дунд сургуульд 1989-1999 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1999-2005 онд ЭМШУИС-д Уламжлалт анагаахын эмч мэргэжлийг эзэмшсэн. Улмаар 2010-2012 онд БНСУ-д нийгмийн халамжийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, 2022 онд Шастины III төв эмнэлгийн дүрс оношлогооны мэргэшил дээшлүүлэх курст сурч, дүрс оношлогооны эмч болсон.

-Онцгой байдлын албандаа 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн хүн болох мөрөөдлөө одоогийн Үндэсний аврах бригадад 2013 онд сувилагчаар томилогдсноор биелүүлж байлаа. Улмаар тухайн ондоо Сургалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллах болсноор офицерын эгнээнд шилжин орсон. Тухайн мэргэжлээр 8 жил ажиллах хугацаандаа алба хаагчдад аврах ажиллагаанаас гадна хууль, дүрэм журам, гадаад хэл, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, сэтгэлзүйн үйлчилгээ зэрэг бүх төрлийн сургалтыг зохион байгуулдаг байсан маань өнөөг хүртэл ажиллах тулгуур болсон гэж боддог.


-Улмаар 2021 оноос эхлэн ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангид эмчээр томилогдон ажиллаж байна. Ангийн бие бүрэлдэхүүний эрүүл мэндэд болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт дадлагыг зохион байгуулж, үзлэг, оношлогоонд хамруулдаг. Мөн 21 аймгиийн Онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчдын эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулах, эрт илрүүлэх ажлыг хэсэгт 2023-2025 онуудад ажиллаж, 1500 гаруй алба хаагчдад хэвлийн хэт авиан оношлогоо хийж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэн, эмчилгээ, үйлчилгээг хийлгэсэн байна.


- ОХУ-ын Улаан-Үд хотод 2015 оны есдүгээр сард гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэг болон ажилласан. Мөн 2023 оны II сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажилласан Монгол Улсын эрэн хайх, аврах багийн гишүүнээр томилогдон, үүрэг гүйцэтгээд ирсэн. Олон улсад үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаанууд хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэх тэвчээр, хатуужил, зоригийг өгсөн.


-Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 2022, 2024 онд албаа төлөөлөн оролцсон алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эмчилгээ, үйлчилгээг зохион байгуулах үүргийг мөн гүйцэтгэсэн. Тухайн үед алба хаагчид маань амжилтаа ахиулж, мөнгө, хүрэл медалийг хүртсэнд баяртай байдаг.


- Ном унших хоббитой. Хүн бүртэй л ижил тэгш харьцахыг эрхэмлэдэг. Заримдаа буруугийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй “дутагдалтай”. Мэргэжилдээ эзэн, ямар ч нөхцөлд ажиллах сэтгэлтийн хат, сэтгэлзүйтэй, үргэлж хөгжиж, суралцагч байх нь Онцгой байдлын алба хаагчийн онцлог гэж боддог. “Мэддэггүйгээ асуухаас ичих биш, мэдэхгүй байгаагаасаа ичих хэрэгтэй” гэсэн үгийг байнга санаж явдаг. Онцгой байдлын албаар овоглосон нийт алба хаагчид та бүхэндээ болон 115 дугаар ангийн удирдлага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алба хаагчид та бүхэн бол зоригтой, зүрхтэй, эгэл баатрууд гэж хэлмээр байна. Мөн мөнхийн бахархал байх болно. Баярлалаа.



Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.90
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь Онцгой байдлын алба хаагчийн амжилт, үүрэг гүйцэтгэлийг өгүүлсэн тул маш эерэг байна. Өөдрөг, урам зоригтой өнгө аястай бөгөөд уншигчдад бахархал, хүндэтгэл төрүүлнэ. "Тэвчээр, хатуужил, зориг", "амжилт", "баатрууд" зэрэг эерэг үгс гол үзүүлэлт болж, төрийн албаны эерэг дүр төрхийг харуулсан объектив танилцуулга юм.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

bayaraa tsend

Mar 30, 2026

Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал

Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, алдаагаа дэнсэлж, ахин тэмүүлэх зориг гээд олон төрлийн “араншин” түүнийг тодотгодог нь бахархмаар... Ийм л замаар өнөөдөр бид амьдарч бас ажиллаж байна. Энэ удаад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.

News Image
Author Image

bayaraa tsend

Jan 22, 2026

Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал

Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.

News Image
bookmark more
Author Image

bayaraa tsend

Dec 9, 2025

Кибер аюулгүй байдал ба хариуцлага

Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

БЯМБАЛХАГВА

Jun 26, 2025

"Халал ааруул"-ын экспортын ирээдүй

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын өрхийн үйлдвэрлэгч Х.Хазира сүүлийн 6 жил сүү, цагаан идээ боловсруулж, зарж борлуулж байна. Цагаан идээгээ төрөлжүүлж, экспортод гаргах томоохон зорилготой түүнд гэр бүлийн гишүүн бүр тусалж, өрхийн үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байна.

News Image
Author Image

БЯМБАЛХАГВА

Mar 5, 2026

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХҮНДЭВТЭР ХОХИРОЛД ТОРГОХ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООХ НЬ ХУУЛЬ БУС УУ?

Хүмүүс хоорондын зөрчил, маргаанаас үүдэлтэй зодооны бичлэг, мэдээлэл цахим орчинд 1-2 долоо хоног тутам элбэг тархах болсон. Энэ төрлийн хэрэг олон нийтэд хэдий чинээ хүрнэ төдий чинээ тухайн хэргийн явц, цаашлаад шүүхийн шийдвэр гарах хүртэл иргэд хяналт тавьж, анхаарч байна. Нэг талаас иргэд шүүх хурлын мэдээллийг нээлттэй авдаг болж, энэ хэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдлэг, ойлголттой болж байгаа нь эерэг жишээ. Харин өөр нэг өнцгөөс харвал, мэдээллийн тэнцвэртэй байдал алдагдах, гуйвуулах, хэт туйлшрах, хүний эрх зөрчигдөх болон шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах сөрөг нөлөөтэй. Мэдээллийн хоосон орон зайд худал мэдээлэл, таамаг, гүтгэлэг тархах эрсдэлтэй тул нийтлэг үйлдэгддэг гэмт хэргийн шийдвэрлэлт, ял шийтгэлийн тухай тоо баримт, албаны эх сурвалжийн ярианд тулгуурлан хүргэе.

News Image
Author Image

Bolor News

Dec 8, 2025

Хотын гудамжаар яваа хүний хөл доор юу байдаг вэ?

Бидний алхаж яваа зам доор гар утас, зурагтыг маань ажиллуулдаг холбооны сувагчлал байдаг. Түүн дотор шилэн кабель гэх шидэт утас бий

News Image
Author Image

Амаржаргал

Jul 23, 2025

Энэтхэгээр аялсан нь

Монгол хүн бүрийн дотор Жавхлан байдаг гэдэг шиг миний үеийн шашингүй үзэлтэн гэх залуусын сэтгэлгээнд Бурхан багшийн сургаал номлол тодорхой хэмжээгээр байдаг болов уу? Энэ нь ч намайг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн түүхэн газруудаар аялах аялалд хөтөлсөн юм.