logo

Бизнес ба Хүний эрх сэдвээр сурвалжлахыг тренд болгоё

Munkhtungalag

Munkhtungalag

Oct 9, 2025

6 мин уншина

Iris Maertens-ийн "Visual harvesting" зургийг ашиглав

Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрх, байгаль орчинд ээлтэй ажиллаж байгаа эсэхийг сурвалжлах нь өдгөө олон сэтгүүлчдийн "халуун" сэдэв болжээ. Бизнес ба хүний эрхийн асуудал нь аливаа бизнес, арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг газруудын хүний эрхэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг судалж, хөнддөг гэж үздэг. Хүний эрх нь үндсэн гурван үеийг дамжин өнөөдөртэй золгожээ.

  1. I үе: Иргэний болон улс төрийн эрх (санал өгөх, сонгох, сонгогдох, үг хэлэх, шашин шүтэх г.м)
  2. II үе: Эдийн засаг, нийгэм болон соёлын эрх (ажил хөдөлмөр эрхлэх, гэр оронтой байх, хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, нийгмийн халамж хүртэх г.м)
  3. III үе: Харилцаа холбоо, хүн ам, нийгэмлэг, үндэстнүүд зэрэг бүлгийн түвшний эрхүүд (эдийн засгийн хөгжил, олон улсын худалдааны үр ашиг, цэвэр агаараар амьсгалах, тааламжтай нийгэмд амьдрах г.м )


Хүний эрх нь ийнхүү цаг хугацаа өнгөрөхийн хэрээр идэвхтэй өргөжин, хувьссаар байна. Сүүлийн 30-40 жилд дэлхий дахинаа бизнесийн нөлөө, эрх мэдэл хүч түрэх болсон тул тэдгээрийн үүрэг оролцоог хүний эрхийг зөрчихгүй байлгахад зайлшгүй анхаарал хандуулах шаардлага тулгарсаар байна. Энгийнээр хэлбэл, бизнес нь ашиг орлого олохоос гадна хүн, байгальд ээлтэй байх, ил тод байх, тогтвортой, хариуцлагатай байх шаардлагатай. Тэгвэл, хүний эрх, байгаль орчинд ээлтэй байна гэдэгт дараах агуулгуудыг хамруулан ойлгодог.

  1. компани хүний эрхийн бодлогын баримт бичигтэй болж, түүнийгээ бүхий л үйл ажиллагаа, үүнд ханган нийлүүлэлтийн сүлжээндээ ч мөн хэрэгжүүлэх, хүнээр албадан хөдөлмөр эрхлүүлэхгүй байх
  2. бизнесийн үйл ажиллагаа нь хүний эрх болон байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байгааг илрүүлж, үнэлж, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, түүнийг бууруулж, засч сайжруулах, өөрөөр хэлбэл Хүний эрхийн магадлан шинжилгээг тогтмол хийх
  3. компанидаа үр дүнтэй, хүртээмжтэй гомдол шийдвэрлэх механизмтай байх, ажлын байранд ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг үл тэвчих

Бизнест хүний эрх хамааралтай, энэ асуудалд олон улс ихээхэн анхаардаг болсныг хэд хэдэн жишээнээс харж болно. Тухайлбал,

  1. 2022 онд АНУ дэлхийн 12 улс бусдыг албадан хөдөлмөр эрхлүүлж бараа үйлдвэрлэсэн гэж үзсэн учир хилээр оруулахаас татгалзжээ
  2. Малайз улс 2 жилийн хугацаанд 18 удаа ийм хоригт өртсөний улмаас далдуу модны тос, резинэн бээлийний үйлдвэрлэлд хэдэн зуун сая долларын хохирол учирчээ

Зургийн тайлбар: АНУ-аас хориг тавьсан 12 улсын жагсаалт

Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахдаа гаргадаг хүний эрхийн нийтлэг зөрчлүүдийг дараах байдлаар жагсааж болно.

  1. тэгш бус цалин хөлс, хэт олон цагаар ажиллуулах, хөдөлмөрийн мөлжлөг
  2. ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт
  3. албадан хөдөлмөрлүүлэх, хүүхдийн хөдөлмөр эрхлүүлэх
  4. эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих
  5. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчих
  6. ЛГБТКИ эрхийг зөрчих
  7. эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлах
  8. эрүүл мэнд болон аюулгүй байдлын зөрчил
  9. агаарын бохирдол, хорт болон аюултай химийн бодис
  10. газар ашиглах, өмчлөхтэй холбоотой зөрчил
  11. хувь хүний нууцыг алдах г.м

Эх сурвалж: Бизнес ба Хүний эрх Үндэсний суурь үнэлгээ

Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахдаа байгаль орчны эсрэг гаргадаг үйлдлүүд

  1. эрчим хүчний зохисгүй хэрэглээ
  2. уул уурхайн нөхөн сэргээлт
  3. агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол
  4. хог хаягдал
  5. хүлэмжийн хийн ялгарал
  6. химийн хортой, аюултай бодисийг зориулалтын бусаад ашиглах, хадгалах г.м

Бизнесийн үйл ажиллагаанд эдгээр зөрчил гарах нь нийтлэг бөгөөд байгууллагууд тэдгээрийг нуун дарагдуулах, зөрчлөө арилгахгүй байхаас гадна тайлан, мэдэгдэлдээ ч дурддаггүй учраас нууцыг ил болгох, хариуцлагатай, хүний эрх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжихэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хариуцлагатай бизнесийг хөгжүүлэхэд баримтлах суурь зарчим

Дэлхий даяар аливаа бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд хүний эрх зөрчихгүй байх, байгаль орчинд ээлтэй байх, хариуцлагатай байхад нь туслах зорилгоор гаргасан тусгай баримт бичиг бий. Энэ бол НҮБ-аас гаргасан Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчим юм. Энд хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх талаар хамгийн нөлөөтэй, хүлээн зөвшөөрөгдсөн 31 суурь зарчмыг тусгасан багтаасан байдгаас тулгуур 3 зарчим бий. Үүнд,

  1. Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг
  2. Хүний эрхийг хүндэтгэх бизнесийн үүрэг, хариуцлага
  3. Зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх механизмыг хүртээмжтэй байлгах төр ба бизнесийн хариуцлага

Удирдах зарчимд тусгасан эдгээр тулгуур зарчмыг баримталснаар, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа хүн ба байгаль орчинд ээлтэйгээр, хариуцлагатайгаар явуулах бүрэн боломжтой. Цаашлаад, зах зээлд өрсөлдөхөд ч нүүр бардам байх боломжийг олгоно гэсэн үг. Олон улсад энэхүү удирдах зарчмыг баримтлахаас гадна улс, бүс нутгийн онцлогтоо тохирсон баримт бичгээ баталж, хэрэгжүүлсээр байна.

Бизнес ба Хүний эрхийн талаар таниулж, мэдлэг, ойлголт түгээхэд хэвлэл мэдээллийн оролцоо чухал

Хэвлэл мэдээлэл бол эрхийн эзэд (хүний эрхээ мэддэг, хамгаалахын төлөө шаардлага тавих эрх бүхий хүмүүс), болон үүрэг хүлээгч талууд (хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх хууль ёсны үүрэгтэй байгууллага, хувь хүмүүс)-ын хооронд мэдээлэл дамжуулах, хянах, хариуцлага нэхэх гүүр гэхэд болно. Бизнес ба Хүний эрхийн ойлголт нь манай улсын хувьд харьцангуй шинэ тутамд тооцогддог. Тиймдээ ч, энэ талаар олон нийтэд, бизнесүүдэд таниулж, тодорхой мэдлэг, ойлголттой болгож, орон даяар ашиг тусыг нь өргөжүүлэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид, залуусын үүрэг, оролцоо амин чухал байна.

Энэ чиглэлээр олон талт оролцоог нэмэгдүүлж, үр дүнг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагаас онцлох нэг нь Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Ази дахь Бизнес ба Хүний эрхийн газраас хамтран хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төсөл юм. Монгол, Тайланд, Малайз, Индонез гэсэн дөрвөн улсад 2024-2027 онд хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд бизнесийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, залуус болон байгаль орчин, хүний эрхийн экспертүүдийн хамтын оролцоог бэхжүүлж, үүгээрээ дамжуулан хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх суурь ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

Зургийн тайлбар: "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд зохион байгуулсан "Бизнес, Хүний эрх, Байгаль орчны талаарх хэвлэл мэдээллийн дугуй ширээний уулзалтын оролцогчид. 2025.06.20

Бизнес ба Хүний эрх чиглэлээр мэдээлэх, сурвалжлах сэтгүүлчдэд туслах хэрэглэгдэхүүн, эх сурвалжууд

  1. Бизнес ба Хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмууд (хэрэгжүүлэх, баталгаажуулах аргууд, компаниудын хүний эрхийн тайлангийн мэдээллийн сан, тайлангийн чиг хандлага, сайн тайлангийн жишээтэй)
  2. Бизнес ба Хүний эрхийг сурвалжлахад сэтгүүлчдэд зориулсан гарын авлага (практик зөвлөгөөтэй, ярилцлага авах арга техник, хэрхэн ёс зүйтэй сурвалжлах аргууд, зөрчил илрүүлж, хариуцлага нэхэхэд сэтгүүлчийн гүйцэтгэх үүргийг тусгасан. Ази, Номхон далайн орнуудын жишээ, кэйс судалгаатай)
  3. Хүний эрхийн асуудлаар сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан гарын авлага (хүний эрхийн суурь боловсролыг сэтгүүл зүйн ур чадвартай хослуулсан. Дижитал аюулгүй байдал, ёс зүйтэй тайлагнах, эрэн сурвалжлах аргуудыг тусгасан. Дасгал, олон улсын жишээтэй)
  4. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс гаргасан Хүний эрхтэй холбоотой материалуудын эх сурвалжийн сан (төрөл бүрийн сэдвийн мэдээллийн өгөгдлийн сан, мэдээ мэдээлэл, судалгаа, олон улсын жишээ, тайлан, гарын авлагуудтай)

Бизнес ба Хүний эрхийн асуудлыг микро, макро, мэсо түвшинд сурвалжлах нь


Бизнесийн үйл ажиллагаа хүний эрх, байгаль орчинд ээлтэй байгаа эсэх, ямар нэг зөрчил бий эсэх, түүнийг тухайн байгууллага нуун дарагдуулж байгаа эсэхийг сурвалжлах буюу асуудлыг эрэн сурвалжилж, ил гаргах, цаашлаад шийдлийг хөндөх боломж бидэнд бий. Энэ чиглэлээр сурвалжлахад тохиромжтой гурван түвшин байдаг нь микро, макро, мэсо юм.

Микро түвшин:

  1. Энэ түвшний сурвалжилга нь хувь хүний түүхийг онцолдог. Ялангуяа бизнесийн үйл ажиллагаа нь хувь хүний шийдвэрт хэрхэн нөлөөлж байгааг ил болгоход чиглэнэ. Энэ сурвалжилгын хүрээнд газар дээр нь ажиллах, нээлттэй эх сурвалжуудыг ашиглахыг зөвлөдөг.

Макро түвшин:

  1. Энэ түвшний сурвалжилга нь системийн суурь нөхцөл, байдлыг онцолдог. Энэ шатанд эрэн сурвалжлах ба дата сэтгүүл зүйн аргуудыг ашиглах нь зүйтэй бөгөөд үндэсний хууль, эрх зүйн бодлого, компаниудын тайлан шинжилгээнд анализ хийх хэрэгтэй. Түүнчлэн, бизнесийн байгууллагын нийлүүлэлтийн сүлжээг мөшгөх, мөнгөний мөрөөр мөшгөхийг зөвлөдөг.

Мэсо түвшин:

  1. Энэ түвшний сурвалжилга нь микро болон макро түвшнийг харьцуулдгаараа онцлог. Тухайлбал, нийлүүлэлтийн сүлжээг зураглаж, дүн шинжилгээ хийх шаардлага гардаг. Мөн, салбарын нийтлэг үйл ажиллагаа, дарамт шахалтыг олж илрүүлэхээс гадна тогтолцоо, хяналтын системийг мөшгөх, олон талт оролцогчдын байр суурийг хөндөх хэрэгтэй.
Энэхүү нийтлэлийг "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэв.

Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.60
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь бизнес ба хүний эрхийн асуудлыг хөндөж, сэтгүүлчдийн үүргийг онцолсон. Албан ёсны, мэдээлэл өгөх аястай бөгөөд уншигчдад мэдлэг өгч, хариуцлагатай бизнесийг дэмжих уриалгатай. "Тренд болгоё", "чухал үүрэг" гэх үгс нь эерэг хандлагыг илтгэнэ. Сэтгүүл зүй, хүний эрх, бизнесийн ёс зүйн сэдэвтэй. Уншигчдыг мэдээлэлтэй, идэвхтэй болгохыг зорьсон.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Munkhtungalag

0 followers

Author Image

Munkhtungalag

Oct 9, 2025

Бизнес ба Хүний эрх сэдвээр сурвалжлахыг тренд болгоё

Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахдаа хүний эрх, байгаль орчинд ээлтэй ажиллаж байгаа эсэхийг сурвалжлах нь өдгөө олон сэтгүүлчдийн "халуун" сэдэв болжээ.

News Image
bookmark more

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Densmaa

Jun 24, 2025

МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА

Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ.

News Image
Author Image

Б.Янжмаа

Oct 15, 2025

Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай

Дэлхийн банкинд есөн жил ажилласан Э.Ганзул хэмээх монгол бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийгээс Ази руу Азиас Монголоо зорьсон нүүдэл хийж буй. Бага нас, хүсэл мөрөөдөл, алсын хараа энд багтсан. Улс орнуудын удирдагч нарт зөвлөдөг хүн Монголоо хэрхэн дүгнэдэг бол?

News Image
Author Image

Цэнд

Oct 6, 2025

Т.Алтансүх: Гэр бүлээрээ нэр төртэй албанд ажиллаж байгаа минь бидний бахархал

Эртэй бяртай гэхээс илүүтэй эвлэг, зөөлөн байдлыг Онцгой залуус илтгэдэг. Энэ нь аврах ажиллагааны онцлог, үүрэг гүйцэтгэлтэй холбоотой. Бусдад туслахын төлөө “төрсөн” тангараг, буян үйлдэхийн төлөө зүтгэсэн итгэлээр сүлэгдэж, бахархал дүүрэн сэтгэлээр “ирлэгддэг” онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан энэ удаа Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагч, хошууч Төржаргалын Алтансүхийг онцоллоо. Тэрбээр Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байрт шалгарсан юм.

News Image
Author Image

Цэнд

Sep 1, 2025

9 сарын 1: Баярын өдөртэй зэрэгцсэн “бяцхан” зөвлөмж

Баярт энэ өдөртэй зэрэгцэн аюулгүй байдал, анхаарал татах олон асуудлууд санаа чилээдэг нь нууц биш. Тиймээс асран хамгаалагч, аав, ээжүүд болон хүүхдүүддээ зориулсан “бяцхан” зөвлөмжийг хүргэж байна.