logo

Энэтхэгээр аялсан нь 2-р хэсэг

Амаржаргал

Амаржаргал

Aug 16, 2025

5 мин уншина

Энэтхэгийн өглөө бүр саарал манан, бүгчим халуун агаараар угтан хаа явсан газар хамар сэтлэм өтгөн карри, хөлсний хурц үнэр үнэртэнэ. Байшин барилгын хувьд баригдаж дуусаагүй мэт хагас дутуу, дээвэр цонхгүй байх нь элбэг. Ихдээ л дөрөв таван давхар шавар байшинд хүмүүс аж төрөн амьдардаг гэлтэй. Зарим нэг нь бүр зам дагуу байрлах машины граж шиг шавар дөрвөлжин байшинг гэрээ болгожээ.

Тэр нь тэг голдоо павилоных шиг сөхөгддөг хаалгатай. Өглөө болмогц л хаалгаа нээж ахуй амьдралынхаа бүхий л үйл явдлыг зөрөн өнгөрч буй хүмүүст ил болгодог гэхэд хилсдэхгүй. Хальт хараад өнгөрсөн надад л гэхэд ямар тавилга хаана байрлаж байгаа нь ил харагдана. Зузаан гэгчийн телевизороо ханандаа тогтоож яг доор нь мотоциклоо байрлуулжээ. Гэхдээ бас өөр тавилга гэх зүйл ч алга бололтой.

Ийм аж байдлын онцлог нь над мэтийн жуулчдад л анзаарч ажиглаж, харж зогсох онцгой үзэгдэл мэт боловч нутгийн иргэдийн хувьд энгийн нэг “зүйл” нь мэдээж.

Зам дагасан гудамжны худалдааны хэсэг бол яах аргагүй олны хөлийн цэг. Хоёр эгнээ машин замынхаа хоёр талаар төрөл бүрийн худалдаа наймаа эрхэлсэн улс суужээ. Яг энэ нарийн зам дээр явган хүмүүст зориулсан тусгай зам гэж үгүй. Гурван дугуйт тэрэг, том жижиг машин, хүүхдүүдийн унаж буй дугуйтай учраа олж л алхана даа. Тэгээд ч болоогүй зүүн гарын дүрэмтэй учир зам гарахад хаа нэг тархи царцах тохиолдол бишгүй л гарч байв.

Худалдааны хэсгээр алхахад анхаарал татах зүйл дэндүү олон. Өнгө өнгөөр алаглаад л, энэ юу вэ? гэж барьж авах зүйлстэй зөндөө таарна. Ялангуяа юм үзэж яваа эмэгтэйчүүдийн нүдэнд бүгд л сонин содон байгаа шүү дээ. Буудалласан газар бүрийнхээ ойролцоох худалдааны хэсгээр цаг гарвал заавал явж сонирхоно. Тэр бүрийд тааралдсан ч барьж авч үзэлгүй өнгөрсөн зүйл бол дээр дээрээсээ өрөөтэй шавар аягууд байлаа. Анх хараад аяга ч гэж бодсонгүй. Тэгтэл энэ нь өнөөх алдартай масала цайны аяга болж таарав.

Энэтхэгт ирсэн л бол энэ цайнаас бултах аргагүй ээ. Өтгөн сүү, халуун ногооны амтлагчтай энэ цайг шавар аяганд уувал бүр илүү амттай гэж үзнэ. Учир нь шавар аягыг нэг удаа хэрэглээд л хагалдаг тул бүрэн шатаадаггүй ажээ. Тиймээс л барьцалдаагүй элс шороо нь цайг илүү байгалийн болгодог бололтой. Манайхнаар зүйрлэвэл говьд хийсэн ямар ч хоол, цай элстэй болж хээрийн хоол хээгүй нь дээр гэж хүртдэгтэй агаар нэг юм уу. Гэхдээ дан ганц амтандаа ч биш. Энд хүний ам хүрсэн зүйлсийг бохир гэж үздэг тул нийтээрээ ууж хэвшсэн цайгаа нэг удаагийн шавар аяганд уудаг заншилтай болжээ. Энэ нь ч жуулчин бидэнд ихэд сонирхолтой байсан юм. Аяганы хувьд элс шавраар бүтсэн нэг удаагийн хэрэглээ тул үнэ хямд, байгальд ээлтэй нь ойлгомжтой. Нэг жижиг шавар аяга хүртэл улсынхаа соёл уламжлал, байгальдаа хандах хандлагыг илэрхийлэх нь энэ.

Ийнхүү бид Энэтхэгийн сонин хачинтай танилцан, өөр бусад түүхэн дурсгалт газруудаар явсаар Бодгаяад ирлээ. Энэ газар болбоос 2500 жилийн тэртээ ханхүү Сиддхарта төгс гэгээрэлд хүрсэн түүхэн газар юм. Гэхдээ зөвхөн түүхэн газар гэвэл өрөөсгөл ойлголт. Энэ газрыг Энэтхэгийн засгийн газар болоод олон улсын гэрээ конвенцоор хамгаалсан учир өнөө цагийн онцгой бүс болжээ. Бүр 2013 оны террорист халдлагын дараа хамгаалалтаа улам чангатгаж, агаарын хяналтын бүсэд хүртэл хамруулсан байна. Мөн ойролцоох цэрэг цагдаагийн ангиуд байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг ажээ. Тиймээс дотогш нэвтрэн орох нь өмнөх шиг гутлаа тайлаад л болчих асуудал биш байлаа. Бүр биеэс салахаа байсан гар утсыг аюултай зэвсгийн тоонд оруулж, авч орохыг хориглосон байв. Харин зураг авч, видео хиймээр байгаа над мэтийн жуулчид камераа, баттерейтай нь хамт бүртгүүлэн төлбөрөө төлөөд орж болно. Шалгах хэсэгт эрэгтэй нь эрэгтэйгээ, эмэгтэй нь эмэгтэйгээ шалган оруулна. Энэтхэг охидыг дуурайн духан дээрээ ганц шигтгээ наасан маань яг энэ үеэр унангаа алдлаа. Аз болж шалгагч охин анзааран шигтгээг маань нааж өгөн инээмсэглэсэн нь одоо ч тод санагдана.

Өндрөөс өндөрт сүндэрлэх өвөрмөц хийцтэй Махабоди сүмийг тойрон дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтэн олон, жуулчид цугларчээ. Улаан шар орхимжтой лам нар, саарал өнгийн хувцастай азийн буддистууд болон сари, куртатай (Энэтхэгийн үндэсний хувцас) нутгийн иргэд болоод жуулчид холоос өнгийн цэцэгс шиг тодхон харагдана. Тэд өөр өөрсдийн улс оронд Бурханы шашин хэрхэн дэлгэрч түгсэнээс шалтгаалан өөр өөр зан үйл хийх юм. Хонх дамар дуугарган сүртэй гэгч нь гороолон явах буддистуудаас эхлэн Бурхан багшийн сууж гэгээрсэн бодь модны дор бясалган суух хүмүүс ч байна.

Мэдээж хэрэг 2500 жилийн тэртээх яг тэр мод биш нь ойлгомжтой. Харин 9 дэх үеийн үр удам гэвэл онож таарах болов уу. Ер нь Энэтхэгчүүд энэ газрыг ихэд хайрлан дээдэлдгийг бодь модны мөчрүүдийг түшсэн ногоон төмрөөр мэдэж болно. Уг нь хүн амын 1 хувь хүрэхгүй хувь нь л Бурханы шашинтан гэсэн тоо бий. Тийм атал Бурхан багштай холбоотой түүхэн газрууд, тэр газрынх нь дурсгалуудыг үнэнхүү сайн хайрлаж хямгадаж буй нь үнэхээр баярламаар, бахархууштай хэрэг билээ. Мөн өөр шашин шүтлэгтэй хүмүүст ч ийм газрууд нь нээлттэй байдаг нь төрийн бодлого, шашны үзэл хоёр нь хоорондоо нийцэж чадсан гавьяа нь болов уу.

Би өөрийгөө шашингүй үзэлтэн гэх үеийн төлөөлөл гэж боддог ч энд тэр бодол огтоос хамаагүй ажээ. Цаанаасаа л ариусмаар, хүндэлмээр, сүрдмээр мэдрэмж төрж байлаа. Бид азаар бодь модны дор суун бясалгав. Ном зохиол, кино уран бүтээлд Бурхан багшийн биеэс шар туяа цацарч, эгэл хүн гэгээрсэн гэж үлгэр домог мэт гардаг ч үнэн хэрэгтээ бясалгал гэх энгийн үйл л хамгийн чухал нь байсан юм билээ. Тиймээс ч энэ газарт биед мэдрэгдэж буй мэдрэмжүүдээ ажиглан суухдаа яалт ч үгүй “буян шүү, буян” гэж өөртөө хэлмээр санагдаж байв.

Үргэлжлэл бий... Монголд Бурханы шашин Хүннүгийн үеэс дэлгэрсэн гэх нь бий.


Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.75
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь Энэтхэгийн амьдралын хүндрэл, соёлын ялгааг бодитой дүрсэлсэн ч, түүх, шашны ариун газруудын сүр жавхлан, өвөрмөц соёлыг гүнээ хүндэтгэсэн, өөдрөг өнгө аястай. Уншигчдад сонирхолтой мэдээлэл өгч, хүндэтгэл, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлнэ. Аялагчийн хувийн ажиглалтад тулгуурласан бөгөөд "сонирхолтой", "бахархууштай", "ариусмаар" зэрэг үгс эерэг сэтгэгдлийг илэрхийлнэ. Аялал, соёл, шашны сэдэвтэй.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (5)

Unknown User

Зочин

3 months ago

dark web market list darknet drug market nexus darknet market url dark web sites
0
0
Unknown User

Зочин

3 months ago

Sonirholtou bailaa
0
0
Unknown User

Зочин

3 months ago

zonirholtoi goe boljee bayrlalaa 💯
0
0
Unknown User

Зочин

3 months ago

Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээх цаг дор 😁🙏
1
0
Unknown User

Зочин

3 months ago

Гоё бичжээ
0
0
Author Image

Амаржаргал

1 followers

Author Image

Амаржаргал

Aug 16, 2025

Энэтхэгээр аялсан нь 2-р хэсэг

Зузаан гэгчийн телевизороо ханандаа тогтоож яг доор нь мотоциклоо байрлуулжээ. Гэхдээ бас өөр тавилга гэх зүйл ч алга бололтой. Ийм аж байдлын онцлог нь над мэтийн жуулчдад л анзаарч ажиглаж, харж зогсох онцгой үзэгдэл мэт боловч нутгийн иргэдийн хувьд энгийн нэг “зүйл” нь мэдээж.

News Image
Author Image

Амаржаргал

Jul 23, 2025

Энэтхэгээр аялсан нь

Монгол хүн бүрийн дотор Жавхлан байдаг гэдэг шиг миний үеийн шашингүй үзэлтэн гэх залуусын сэтгэлгээнд Бурхан багшийн сургаал номлол тодорхой хэмжээгээр байдаг болов уу? Энэ нь ч намайг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн түүхэн газруудаар аялах аялалд хөтөлсөн юм.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Munkhtselmuun Enkhbat

Dec 4, 2025

"Дижитал шилжилтийн эринд Монголын байгууллагуудад тулгарч буй сорилт ба боломж"

Хиймэл оюун, үүлэн тооцоолол, 5G, дата удирдлага зэрэг ойлголтууд цаасан дээрх онол биш, харин байгууллагын өрсөлдөх чадвар, ашиг орлого, хэрэглэгчийн туршлагыг тодорхойлогч хүчин зүйл болоод байгаа билээ. Иймд Монголын байгууллагууд ч хоцролгүйгээр дижитал шилжилтээ түргэсгэх хэрэгцээ шаардлага тулгараад буй. Тэгвэл байгууллагууд хэрхэн технологи болон техникийн шилжилт хийх боломжтой талаар "Нексмайнд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

News Image
Author Image

БЯМБАЛХАГВА

Jun 26, 2025

"Малчин удам" тасрах уу?

Мал маллаж, хөдөө амьдрах хүсэлтэй эмэгтэйчүүд ховордож байна. Нөгөө талдаа ганц бие эрэгтэй малчдын тоо жил ирэх бүр өсөж байна. Огт гэрлээгүй 18-34 насны малчдын 87 хувь нь эрэгтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос тогтоожээ. Иймд залуу малчдын гэр бүлийн асуудлыг хөндөж, гарц шийдэл хайж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

News Image
Author Image

Б.Янжмаа

Sep 4, 2025

Э.Батжаргал: Монголчууд үнэхээр 9 эрдэнээр будгаа боловсруулдаг байсан юм билээ

Соёлын өвийн үндэсний төвийн гоёмсог байшинг зорьж очлоо. Энд Сэргээн засварлах газрын дарга Э.Батжаргалтай ярилцав. Бид сэргээн засварлах ажлын онцлог, дэмжлэг байдаг эсэхийг мөн монголчуудын өв соёлын өвөрмөц “жор”-ын талаар ч хуучилсан.

News Image
Author Image

БЯМБАЛХАГВА

Jun 26, 2025

Түргэн уур, түргэн үр дагавар

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохиолдлоос харахад ихэвчлэн ямар нэгэн маргааны үед нэгнээ ялах гэсэн хандлагаас болж нэг нь хохирч, нөгөө нь гэмт хэрэгтэн болон үлдэж байна.