Дэлхийн талыг эзэлж явсан түүхээрээ Монгол түмэн олон зуун жил бахархан баярлаж ирсэн. Харин хэдхэн хоногийн дараа Ш.Энхийн-Од гэж хүү түүхийн шинэ хуудсыг бичихэд ойртлоо.

2026 оны 6 сарын 24,25-ны өдрүүдэд NBA Draft-н үйл ажиллагаа зохион байгуулагдана. Чухам энэ хоёр өдөр л Монгол Улс анх удаа NBA-д данстай тамирчинтай болох эсэх, дэлхийн энэ том тавцан бидэнд үүд хаалгаа нээх эсэх шийдэгдэх юм.

Спортын үнэнч дэмжигчдээс эхлээд огт мэдээлэлгүй нэгэн ч Mongolian Mike буюу Энхийн-Од гэх нэрийг дор хаяж нэг удаа сонссон нь лавтай. Учир нь Mike бол тал сайхан нутгийнхаа түүхэнд байгаагүй замаар туулж, түүчээлж яваа жинхэнэ монгол хүү.

Энхийн-Од АНУ-д очоод чамгүй олон жилийг дунд сургууль, ахлах сургууль, их сургуулийн түвшинд өөрийгөө таниулахад зарцуулсан. Өдгөө түүнийг College-н түвшинд ч, NBA-н түвшинд ч Ази гаралтай, чадварлаг найруулагч хэмээн хараандаа авсан баг олон болж.

Зөвхөн их сургуулийнхаа эхний жилийн араас тэр NBA-н олон багийн бэлтгэлд дуудагдаж, хоёр дугаар тойргоор сонгогдох санал ч хүртэл аваад амжсан.

Харин энэ жилийн хувьд их сургуулиа төгсөөд албан ёсоор NBA Draft-д нэрээ дэвшүүлсэн түүнийг Los Angeles Lakers, Milwaukee Bucks, Dallas Mavericks, Orlando Magic, Memphis Grizzlies багууд бэлтгэлдээ урьж оролцуулаад байна.

Эдгээр багуудад энэ жилийн Draft-н дараах эрхүүд хамаарч байна.

Lakers: 25

Bucks: 10

Magic: 46

Mavericks: 9, 30, 48

Grizzlies: 3, 16, 32

Магадлалын хувьд бэлтгэлд урьсан багуудаас Orlando Magic, Dallas Mavericks, Memphis Grizzlies одоогоор хамгийн өндөр боломжтой байна.

Гэхдээ Draft-р сонгогдож чадахгүй байлаа ч Энхийн-Одыг эртнээс сонирхож, ажиглаж байгаа Bucks тэргүүтэй бусад багуудтай хоёр талт гэрээ байгуулах бүрэн боломж нээлттэй байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Энхийн-Од аль ч түвшний лигт бүрэн бэлэн болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

МОНГОЛ MIKE-н CAREER STATS

South Carolina 2025-2026:

Минут - 30.1

FG% - 48.7%

3P% - 34.2%

Оноо - 11.0

Самбар - 5.5

Дамжуулалт - 2.4

Хаалт - 0.9

Таслалт - 0.7

Бөмбөг алдалт - 1.4

Алдаа - 2.1

Utah Utes 2024-2025:

Минут -22.4

FG% - 40.6%

3P% - 30.8%

Оноо - 7.2

Самбар - 3.4

Дамжуулалт - 2.8

Хаалт - 0.7

Таслалт - 0.7

Бөмбөг алдалт - 1.3

Алдаа - 2.0

San Francisco Dons 2023-2024:

Минут -25.0

FG% - 42.4%

3P% - 36.0%

Оноо - 7.7

Самбар - 3.0

Дамжуулалт - 2.7

Хаалт - 0.4

Таслалт - 0.9

Бөмбөг алдалт - 1.4

Алдаа - 2.0

Dayton Flyers 2022-2023:

Минут -23.1

FG% - 38.8%

3P% - 31.5%

Оноо - 5.6

Самбар - 1.9

Дамжуулалт - 2.6

Хаалт - 0.3

Таслалт - 0.4

Бөмбөг алдалт - 1.5

Алдаа - 2.1

Монгол түмнийг NCAA-д дурлуулж, өөрийнхөө мөрөөдлийг бодит болгохоор зүтгэж яваа монгол хүүгээ мэргэжлийн замнал нь хаанаас эхлэхийг хамтдаа сэтгэл догдлон хүлээх цаг ирлээ.

Ази тивийн төлөөлөл, Монгол бахархал болсон Mongolian Mike-г чухам ямар аз од нь гийсэн баг авч, 3.5 сая дэмжигчийг багтаа нэмэх нь үү гэдгийг харах л үлдлээ.

Спортын гэр бүлд өссөн жирийн нэг монгол хүүгийн мөрөөдөл явсаар монгол түмний мөрөөдөл болж хувирсан. Захыг нь мушгин, залбирч л сууя даа..

МОНГОЛ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ӨДӨР ОЙРТСООР…