logo

Бидний амьдрал дахь парламентын боловсрол...


“Хүүхэд хүүхдэдээ хамгийн сайн нөлөөлдөг”

О.Нандин-Эрдэнэ хүүгийн завгүй өдрийн багагүй хэсгийг үе тэнгийн сургагчийн ажил эзэлдэг. Төгсөх ангийн сурагч тэрбээр өглөө зургаан цагт босоод, орой унтах хүртэл хичээл, сургалт, давтлага үргэлжилдэг болжээ. Хичээлийн дараа Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн хуралдаа ч цаг гаргадаг. “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагддаг хүү бямба гариг болгон парламентын боловсролын хичээл үздэг. Зөвхөн хичээл үзээд зогсохгүй “Ардчилал ба хууль тогтоох засаглал” сэдвээр үе тэнгийнхэндээ сургалт хийжээ. “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн анхны оролцогч нэг сургуулийн ахаас урам зориг авч, энэ хөтөлбөрт оролцохоор шийдсэн гэнэ.

“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдсан багш, сурагч, оюутнууд Төрийн ордонд хэлэлцүүлэгт оролцох үеэр О.Нандин-Эрдэнэ ч санал хэлж амжив.

“Танхимын сургалтаар зургаан сарын хугацаанд 14 мянган хүүхдэд нөлөөлж байгаа бол цахимаар 100 мянган хүнд нөлөөлөх боломжтой. Танхимын болон цахим хосолсон сургалт илүү хүртээмжтэй байх болов уу” хэмээн хүү хэлсэн юм.

“Өсвөрийн парламент 2025” хөтөлбөрийн өөр нэг оролцогч С.Төгөлдөр харин “Хүүхэд хүүхдэдээ хамгийн сайн нөлөөлдөг” гэлээ.

Н.Учрал: “Энэ гишүүн юу хэлж байсан бэ” гэж ChatGPT -гээс асуухад хариулдаг, санадаг болгох ёстой

УИХ-ын дарга Н.Учрал ч бас тэдэн шиг нийгмийн идэвхтэй хүүхэд байсан бололтой.

“Улс орны парламентууд “Парламентын боловсрол” хөтөлбөртэй, хүүхдүүдээ сурагч байхаас нь парламент, ардчилал, хүний эрх, хуулийн тухай ойлголт өгдөг. Олон ажил зохиодог юм билээ.

Миний хувьд ч оюутан байхдаа та бүхэнтэй адил парламентын мэдээллийг сонирхож, зарим гишүүдийн уулзалтад очиж үздэг идэвхтэй оюутан байсан. Харамсалтай нь тухайн үед “Парламентын боловсрол” олгодог хөтөлбөр байгаагүй л дээ хэмээн УИХ-ын дарга хэлэлцүүлэгт үг хэлэх үеэрээ дурсав.

“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдсан хүүхэд залуусаас парламентын гишүүн болох боломжтой гэж спикер найдаж байна.

Оюутан байхдаа Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас өргөмжлөл хүлээж авч байсан тэрбээр “2016 онд Н.Алтанхуяг гуайтай нэг парламентад суусан” хэмээн хуучилсан шүү.

“Манай оюутнууд ChatGPT ашигладаг байх. Хиймэл оюун ухаан монгол хэлээр хариу өгч байна гэдэг бид өнгөрсөн хугацаанд 820 мянган мэдээллийг шилэн болгосны үр дүн.

Цахим хөгжлийн сайд байхдаа e mongolia-д бүх цахим үйлчилгээг нэгтгэж, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй болсон. Иргэд цахимаар хүсэлт гаргахдаа тоон гарын үсгээр бүртгүүлдэг. Одоо бид парламентаа их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт руу шилжүүлнэ.

e mongolia-д маш олон мэдээллийг нэгтгэж оруулсан. Тэр бүх мэдээлэл байгаа учраас кноп дарахаар өгөгдөл дээр суурилаад хариу өгч байгаа юм. “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 28 байраар урагшилсан шүү. Энэ бүхэн хиймэл оюун ажиллах суурь болсон.

Парламентын хурлын тэмдэглэл, тогтоол шийдвэр, УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг бид өгөгдөл болгож, “Энэ гишүүн юу хэлж байсан бэ” гэж ChatGPT -гээс асуухад хариулдаг, санадаг болгох ёстой.

Нэг өдөр нэг юм яриад маргааш нь тэс өөр юм яриад явдаг улстөрчид бий. “Та гурван өдрийн өмнө ингэж хэлж байсан шүү” гээд сануулж байх учиртай.

УИХ зөвхөн хууль баталдаг бус парламентын үнэт зүйлсийг түгээх үүрэгтэй. Ингэж байж хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөх уламжлалт чиг үүргүүдтэй адил соён гэгээрүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэх юм.

Хууль мөрдөгдөхгүй байна гэж иргэд шүүмжилдэг.

Саяхан бид хиймэл оюунаар шинжилгээ хийж үзэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуулийн 228-д нь ямар нэг байдлаар Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байна. Цаашид парламент Үндсэн хууль зөрчиж болзошгүй хуулиудыг босго давуулахгүй.

Миний хувьд Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангуулахын төлөө ажиллаж байгаа. УИХ-д орж ирж байгаа хуулийн төслүүдийг ч сайтар шүүн тунгааж, ямар эрсдэл байгааг харж, зөрчилтэй хийдэлтэй хууль гаргахгүй байхыг хичээж ажиллана. Тийм учраас Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайхан дарга УИХ-ын Тамгын газрыг удирдах болсон.

Хариуцлагатай парламент ажлын гүйцэтгэл, ёс зүйгээ иргэддээ тайлагнах учиртай. Ард түмэн хяналт тавина хэмээн Н.Учрал ярив.

100 000 иргэн санал өгвөл парламент заавал хэлэлцдэг болсон.

Үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад 2 хувийн татвар төлдөг нь буруу гэж иргэн санал гаргасан. Ашиг олох зорилготой биш. Хоёр өрөө байраа гурван өрөө болгох л зорилготой гэсэн саналыг 100 000 иргэн дэмжсэн байна. Энэ саналыг 100 000 иргэн дэмжихэд УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Хаврын чуулганаар хэлэлцэнэ. D.parliament-тад иргэд залуус идэвхтэй оролцохыг хүсэж байна гэлээ.

Б.Батжаргал: Сургууль ардчиллын жижигрүүлсэн загвар байх учиртай

Хэлэлцүүлгийг хөтөлсөн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан: “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх дэд хөтөлбөрийн хүрээнд 102 сургагч багш бэлдсэн. Тэдний заримыг нь Япон, Германы парламентад туршлага судлуулсан хэмээн дурдав.

Сургагч багш бэлдэх ажлыг хариуцсан Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал “Суралцахуйн онолд томоохон байр суурь эзэлдэг Жон Дьюи гэдэг америкийн философич “Ардчиллын үйл явцад суралцах нь бага наснаас эхлэх ёстой. Сургууль ардчиллын жижигрүүлсэн загвар байж тэнд ардчиллын үйл явцад оролцох, үнэт зүйлсэд суралцаж байх учиртай” гэсэн онолд тулгуурлаад хүүхэд залууст үзэл бодлоо илэрхийлэх, оролцох, хууль, парламентат ёсны талаар ойлголт өгөхөд хамтран ажилласан юм. Суралцахуй нь зөвхөн анги танхим сургууль цэцэрлэгт бус амьдрал дээр ч бас явагдах ёстой.

Парламент гэж юу болох, хууль тогтоох ажилд хэрхэн яаж оролцох талаар хүүхдүүдэд багаас нь ойлгуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Бидний хувьд ЕБС-ийн түүх нийгмийн багш нарт идэвхтэй сургалтын арга зүйгээр дамжуулаад, парламентын боловсролын тухай ойлголт өгөх, багшаас хүүхэд рүү, хүүхдээс хүүхэд рүү, хүүхдээс эцэг эхчүүд рүү нөлөөлөл, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаа.

Цаашдаа энэ хөтөлбөрийг сайжруулах талаар хэдэн зүйл бодож байна.

Тухайн үед бид нийслэлийн 62 сургуулиас багш нарын саналыг үндэслээд, 102 багшийг энэ хөтөлбөрт хамруулсан. Улсын хэмжээнд 700 гаруй түүх нийгмийн ухааны багш нар байдаг. Бусад багш нарт энэ талаарх ойлголт өгөх, ингэснээр олон сурагч илүү гүнзгий ойлголттой болох юм. Шинээр сургагч багш бэлтгэх, бэлтгэгдсэн багш нараа дэмжих, багш нар харилцан суралцахыг дэмжих, илүү олон хүүхдэд хүрэхээр ажиллахдаа таатай байх болно” гэлээ.

Г.Баярмаа: Эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг хариуцлагатай иргэн бэлдэхийг хичээдэг

Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн багш Г.Баярмаа ярихдаа Парламентын боловсрол 148 гэдэг клуб 2021 онд байгуулсан.

Клубын хүүхдүүдтэйгээ 14 хоногт нэг удаа ярилцдаг. Улс төрийн оролцоотой иргэн бий болгох, эрхээ мэддэг үүргээ ухамсарладаг хариуцлагатай иргэн бэлдэхийг хичээдэг. “Парламентын боловсрол” хөтөлбөрөөс гаргасан багш, сурагчдад зориулсан гарын авлага клубээ ажиллуулахад тусалдаг.

УИХ -ын тухай, хууль хэрхэн бүтдэг, сонгууль яаж явдаг гэх мэт сэдвээр заадаг. Жил бүр шинэ элсэлт авдаг. Анги танхим хүрэлцэхгүй байх, багшийн ажлын ачаалал зэрэг бэрхшээл тулгардаг ч клубээ ажиллуулах хүсэл эрмэлзэл, сургуулийн удирдлага, хамт олны дэмжлэгээр тав дахь жилдээ ажиллаж байгаа.

Өнгөрсөн жилийн төгсөгч хүүхдүүд маань ШУТИС, МУИС-ийн оюутан болсон. Оюутан болсон хойно нь ч өөрийгөө илэрхийлэх чадвар, мэдлэг нь тус болж байгаа.

2023 оны зургадугаар сард Л.Өлзийсайхан дарга манай сургууль дээр зорьж очсон. Энэ уулзалт бидэнд маш их урам зориг өгсөн юм. “Яг та нар шиг хүүхдүүдийг хайж байсан юм. Ийм л идэвхтэй иргэдийг бэлдэхийг зорьсон. Чимээгүй хөдөлмөрлөөд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа та нар маань онцлох багш, онцлох сурагчид шүү” гэж хэлж байсан нь одоо ч надад урам зориг өгч байдаг” гэж ярилаа.

Хэлэлцүүлэгт оролцсон бусад багш нарын зүгээс орон нутгийн багш нарыг сургагч багшаар бэлдэх, хүүхэд хүүхдэдээ нөлөөлөхөөс гадна хүүхэд эцэг эхдээ нөлөөлөх боломжтой талаар санал хэлж байлаа.

Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.85
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэхүү нийтлэл нь "Парламентын боловсрол" хөтөлбөрийн амжилт, залуучуудын идэвхтэй оролцоог онцолсон өөдрөг, урам зоригтой өнгө аястай. Уншигчдад иргэний оролцоо, боловсролын ач холбогдлыг мэдрүүлж, итгэл найдвар төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд бодит мэдээлэл өгч, хөтөлбөрийн эерэг үр дүнг сурталчилсан. "Амжилттай хэрэгжиж байна", "урам зориг өгсөн", "урагшилсан" зэрэг үгс гол үзүүлэлт болно. Боловсрол, улс төр, иргэний оролцоог эерэгээр харуулсан.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

Б.Янжмаа

Mar 12, 2026

Бидний амьдрал дахь парламентын боловсрол...

Сурагч О.Нандин-Эрдэнэ “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагддаг. “Ардчилал ба хууль тогтоох засаглал” сэдвээр үе тэнгийнхэндээ сургалт хийжээ. Харин оюутан байхдаа гишүүний уулзалтад очиж байсан Н.Учрал өдгөө спикер болсон.

News Image
Author Image

Б.Янжмаа

Mar 5, 2026

Л.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой

Германы анхны Канцлер Отто фон Бисмарк “Хууль яг зайдас шиг. Түүнийг хэрхэн хийж байгааг хараагүй нь дээр” гэж хэлсэн байдаг. Харин орчин үед эсрэгээр “гэдэс дотрыг” нь ч уудлах шахдаг болсон.

News Image
Author Image

Б.Янжмаа

Feb 26, 2026

Л.Өлзийсайхан: Хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох ч хангалттай үндэслэл, нотолгоогоор зөвтгөгдсөн байх учиртай

Хүний эрхийг хязгаарлахад тодорхой зарчим, шалгуур тавигддаг байна. Хуулийн төсөл боловсруулагчдын хувьд ч шинэхэн уг агуулгыг иргэд мэдэж авбал хууль тогтоогчдод илүү хэрсүү шаардлагууд тавих боломжтой юм билээ.

News Image
bookmark more

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Б.Янжмаа

Mar 12, 2026

Бидний амьдрал дахь парламентын боловсрол...

Сурагч О.Нандин-Эрдэнэ “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагддаг. “Ардчилал ба хууль тогтоох засаглал” сэдвээр үе тэнгийнхэндээ сургалт хийжээ. Харин оюутан байхдаа гишүүний уулзалтад очиж байсан Н.Учрал өдгөө спикер болсон.

News Image
Author Image

Ч.Болортуяа

Dec 8, 2025

Төрөөс санхүүжсэн хакерууд Засгийн газрыг “онилж” байна

Энэ нийтлэлд Монгол Улс дахь кибер аюулгүй байдлын хамгаалалт ямар түвшинд байгаа, юунд анхаарах шаардлагатай талаар дурдлаа. Хүний хувийн эмзэг болон нууц мэдээллүүдийг хамгийн ихээр цуглуулдаг газар бол төрийн байгууллагууд. Мөн хувийн байгууллагууд ч иргэдийн мэдээллийг ихээр цуглуулах болсон. Их хэмжээний мэдээлэл цуглуулдаг шигээ найдвартай хадгалж, хамгаалж, иргэнийхээ эрх ашгийг хөндөхгүй байж чаддаг, эсэх нь эргэлзээтэй.

News Image
Author Image

Пүрэв

Jun 23, 2025

МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН БАГУУД ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЛАА.

Монгол улсын The Mongolz баг АНУ-д болсон Blast Major 2025 тэмцээнд дэд байр, Alpha Gaming баг Казахстан улсад болсон PUBG Mobile super league 2025 тэмцээнд тэргүүн байрыг эзэллээ.

News Image
Author Image

Б.Янжмаа

Sep 19, 2025

Шиба гуайн тухай яриа хөөрөө

“Монгол хэл судалсан минь дэлхийн түүх хийгээд, хүнийг үзэх үзэлд маань маш чухал түлхэц болсон билээ” хэмээн бичсэн Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн тухай яриа хөөрөө Улаанбаатарт өрнөсөн юм. Тэр бас гурван Монголыг холбож амьдарсан Б.Цэвэгмаагийн түүхийг бидэнд хүргэсэн билээ.

bookmark more