Хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур-Өвлийн бэлтгэл
bayaraa tsend
Oct 15, 2025
3 мин уншина
Намрын налгар өдрүүд дуусч, найр наадмууд ч өндөрлөсөнтэй зэрэгцэн цасан бүрхүүл тосон угтаж байна. Өнгөрсөн өвлийг хүн бүр умартан, айлчлан ирж байгаа дахин нэг өвөлтэйгөө золгох нь энэ.
Цас орж эхлэхээр л санаа чилээсэн олон асуудал хөдөө, хотгүй хүүрнэж, “ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ” гэж“шивнэх” шиг...
Эргэн сануулахад 2023-2024 онд сүүлийн 50 жилд тохиолдоогүй цасан бүрхүүл тогтож, 19 аймгийн 232 сумын 7.4 сая толгой мал хорогдож, нийгэм, эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнтэй өвөлжсөн жил 55 хувь, зудтай зутарсан жил 45 хувийг эзэлж байгаа юм.
Тухайлбал:
- 1999-2002 оны зудад 13 аймгийн 157 сум өртөж, 3.5 сая мал хорогдсон.
- 2000-2001 оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4.8 сая мал хорогдсон
- 2001-2002 оны зудад долоон аймгийн 73 сум өртөж 2.9 сая толгой мал хорогдсон.
- 2009-2010 оны зудад 9.7 сая толгой мал хорогдож, нийт 526 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Шинжлэх ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор М.Алтанбаганын “2023-2024 оны зудын нөхцөл байдал:Малын хорогдлын таамаглалын тооцоолол” сэдэвт илтгэлд дурдсанаар:
2000 оны зуднаар 22 мянга, 2009-2010 оны зуднаар 24 мянгаар тус тус малчин өрхийн тоо буурч, зудын дараах жилүүдэд буюу:
- 2004 онд 82.000
- 2010 онд 39.000
- 2020 онд 39.000 иргэн хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байна.

Мөн зудад малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ. Энэ нь найман аймгийн хүн амын тоотой тэнцэж байна. Шилжин ирэгсэдийн дийлэнх нь залуу гэр бүл. Нийт шилжин ирж байгаа хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан. Ийм байдлаас болоод залуу малчдын тоо буурч байгааг албаныхан онцоллоо.
Боловсролын судалгааны хүрээлэнгээс 2023 оонд анх удаа хийсэн зуд болоход хөдөөгийн сургуулиуд хийгээд сурагчдад ямар бэрхшээл тулгардаг талаарх судалгаанаас харахад зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болдог гэжээ.
Зудын үеэр хичээлээ ойлгохгүй, нөхөж чадахгүй гүйцэхгүй байх, сэтгэл санаа тогтворгүй болох, багшаасаа айж эмээх, багш нарын дэмжлэг туслалцаа сул байх, их ядрах зэрэг бэрхшээл үүссэн гэж судалгаанд дунд, ахлах ангийн сурагчид дурдсан байна.

Зудын улмаас үүсэх сөрөг үр дагавар нь аажимдаа малчин өрхийн амьжиргаа, сайн сайхан байдал цаашлаад нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, зуд болсноос хойш малчдын орлого багасах, өвчин хууч нь сэдрэх, архгаар өвчлөх, хүүхдээ сургууль завсардуулах зэрэг үр дагаврууд гарч эхэлдэг байна.
Улсын хэмжээнд 2025 оны аравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай, 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан авсан байна. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаагаас төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна. Түүнчлэн нийслэлд 500 борлуулалтын цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлсэн бөгөөд 2025-2026 оны халаалтын улирлын турш нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлохоор төлөвлөжээ.
Энэ өвөл /2025-2026 оны/ отрын есөн бүс нутагт 13 аймгийн 26 сумын 213 малчин өрхийн 254.7 мянган тоо толгой мал өвөлжиж, хаваржих хүсэлт ирүүлсэн байна.
Тиймээс малын тоо толгойд бэлчээрийн даацад тохируулан барих, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэгдүүлэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээл, түлээ түлшээ сайн бэлтгэх зэрэгт анхаарч, өвөлдөө бэлэн байх шаардлагатайг цаг үеэ эргэн сануулж байна.

БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Нямхайнямбуу “Зуд залхуу малчны гадаа л ирдэг” хэмээн хэлсэн байдаг. Эртнээс цаг агаарын мэдээ, мэдээллийг тэнгэрийн өнгөөр шинжиж, отор нүүдэл хийж, бэлтгэл, бэлэн байдлаа хангасаар ирсэн ч байгаль, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зудын тохиолдол нэмэгдэж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хүндрүүлсээр байна. Сөрөн тэсвэрлэх, дасан зохицох арга хэрэгслийг бий болгохыг дахин дахин сануулж байгаа нь хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур болж байна.

Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь өвлийн бэлтгэлийн ач холбогдлыг онцолж, өнгөрсөн зудын хүнд хохирол, нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийг баримттайгаар танилцуулсан. Уншигчдад санаа зовоосон, хариуцлагатай байхыг уриалсан сэтгэгдэл төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд бодит мэдээлэлд тулгуурласан, анхааруулсан өнгө аястай. "Хорогдол", "хохирол", "сөрөг үр дагавар" зэрэг үгс нь гол үзүүлэлт бөгөөд байгаль, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг харуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
bayaraa tsend
2 followers
bayaraa tsend
Mar 30, 2026
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, алдаагаа дэнсэлж, ахин тэмүүлэх зориг гээд олон төрлийн “араншин” түүнийг тодотгодог нь бахархмаар... Ийм л замаар өнөөдөр бид амьдарч бас ажиллаж байна. Энэ удаад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.
bayaraa tsend
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
bayaraa tsend
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Pluma -с санал болгосон
Номин
Dec 6, 2025
Өнчин “хайр”-ын цаана
Кэмбрижийн толь бичгээс 2025 оны онцлох үгээр “parasocial” хэмээх үгийг нэрлэв. Бодит амьдрал дээр таньдаггүй, гэхдээ олон нийтийн мэдээлэл, урлаг, хэвлэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан ямар нэгэн хүнтэй (дүр, од, нөлөөлөгч, алдартан) дотны хүн мэт хандан төсөөлөх нэг талын харилцаа, сэтгэл зүйн хамаарлыг парасоциал (parasocia) гэнэ.
Bolor News
Apr 6, 2026
Онгоцны буудлаа оросуудад алдахгүй байж чадах нь уу?
Монгол Улсыг агаарын хөлгийн түлшээр хангах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудал 3 дахь Засгийн газарт шилжлээ.
Р.Оюунцэцэг
Jun 26, 2025
$4.8 их наяд болж тэлэх AI-ийн зах зээлд Монгол бэлэн үү?
Технологи суурьтай эдийн засгийг хөгжүүлж, бүхий л салбарт бүтээмжийг үйлдвэрлэх ба ёс зүйтэй хэрэглэгчдийг өнөөдрөөс төлөвшүүлэх нь чухал байна.
Ц.Санчирмаа
Jun 19, 2025
ХАНШИЙН ӨСӨЛТӨД ИДҮҮЛСЭН ЦАЛИН ОРЛОГО
Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралаас үүдэлтэйгээр бидний цалин мөнгөн дүнгээрээ харагдаж байгаа шиг өсөлтийг үзүүлж чадахгүйд хүрч, төгрөг үнэгүйджээ.