Сэдэв: байгальоорчин

Хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур-Өвлийн бэлтгэл
БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Нямхайнямбуу “Зуд залхуу малчны гадаа л ирдэг” хэмээн хэлсэн байдаг. Эртнээс цаг агаарын мэдээ, мэдээллийг тэнгэрийн өнгөөр шинжиж, отор нүүдэл хийж, бэлтгэл, бэлэн байдлаа хангасаар ирсэн ч байгаль, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зудын тохиолдол нэмэгдэж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хүндрүүлсээр байна. Сөрөн тэсвэрлэх, дасан зохицох арга хэрэгслийг бий болгохыг дахин дахин сануулж байгаа нь хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур болж байна.
