"Дижитал шилжилтийн эринд Монголын байгууллагуудад тулгарч буй сорилт ба боломж"
Munkhtselmuun Enkhbat
Dec 4, 2025
6 мин уншина
Б.Энхтүвшин: Техник, мэргэжилтний хувьд хязгаарлагдмал байгууллагууд ч технологийн шилжилт хийх боломжтой
Хиймэл оюун, үүлэн тооцоолол, 5G, дата удирдлага зэрэг ойлголтууд цаасан дээрх онол биш, харин байгууллагын өрсөлдөх чадвар, ашиг орлого, хэрэглэгчийн туршлагыг тодорхойлогч хүчин зүйл болоод байгаа билээ.
Иймд Монголын байгууллагууд ч хоцролгүйгээр дижитал шилжилтээ түргэсгэх хэрэгцээ шаардлага тулгараад буй. Тэгвэл байгууллагууд хэрхэн технологи болон техникийн шилжилт хийх боломжтой талаар "Нексмайнд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Технологийн чиг хандлагыг хамгийн түрүүнд нэвтрүүлэх хэрэгцээ байгууллагуудын өмнө тулгараад байгаа асуудлуудын нэг болоод байна. Дэлхий дахинд байгууллагуудад зориулсан технологийн чиг хандлага ямар байгаа талаар яриагаа эхлэмээр байна?
Дэлхий даяар бизнесүүдийн хамгийн том зорилт бол датанд суурилсан шийдвэр гаргах датагаа зөв удирдах, үйл ажиллагаагаа ухаалаг болгож оновчлох, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад анхаарч байна.
Нөгөө талаас хиймэл оюуны хэрэглээ маш хурдтай нэмэгдэж байна. IDC-ийн судалгаагаар ирэх жилүүдэд бизнесийн хиймэл оюунд хийх хөрөнгө оруулалт 307 тэрбум ам.долларт хүрнэ (IDC) гэсэн тооцоо гарсан нь энэ технологи зөвхөн тренд биш, харин бизнесийн зайлшгүй шаардлага болж хувирсны нотолгоо.
Бас өөрсдийн өгөгдлийн сан, өөрт тохирсон сервер гэх мэт технологи үйлчилгээг, мөн датагаа зардал бага, уян хатан удирдах боломжийг олгодог Cloud технологи өнөөдөр зөвхөн том компаниудын хэрэгсэл биш, жижиг байгууллагууд ч ашиглах боломжтой болсон. Гартнерын судалгаагаар 2025 он гэхэд компаниудын 85% нь Cloud орчинд бүрэн шилжинэ гэсэн тооцоо гарсан нь энэ чиг хандлага ямар хүчтэй явааг харуулж байна. (Gartner).
Үүнээс гадна 5G ба IoT-ийн шийдлүүд уул уурхай, үйлдвэрлэл, логистикт бүтээмжийг 20–30%-иар өсгөж байна. Гэхдээ технологийн хөгжилтэй зэрэгцээд мэдээллийн аюулгүй байдал хамгийн том сорилт болж байгаа.
Дэлхий даяар технологийн шинэ шийдлүүд бизнесийн тоглоомын дүрмийг бүхэлд нь өөрчилж байна.
Монгол байгууллагуудын цахим шилжилт ямар түвшинд явж байгаа бэ? Тулгардаг гол асуудлууд, түүнийг шийдэх ямар боломжууд байна вэ?
Судалгаагаар, манай улсад интернэт өртөг дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй хямд, хүртээмжийн түвшин ч бүс нутагтаа өндөрт тооцогддог. (World Population Review). Энэ бол давуу тал.
Гэвч Монголын нөхцөлд байгууллагуудад тулгарч буй хэд хэдэн бэрхшээлүүд бий.
Нэгдүгээрт: Cloud инженер, дата аналитик, кибер хамгаалалтын мэргэжилтэн манайд маш цөөхөн. Энэ нь байгууллагууд шинэ технологи нутагшуулах ажлыг удаашруулдаг.
Хоёрдугаарт мэдээллийн аюулгүй байдал. Байгууллагын дотоод мэдээлэл алдагдах, гаднаас халдлага ирэх эрсдэл өндөр. Банк, төрийн байгууллууд тодорхой хэмжээнд өөр өөр аргаар халдлагаас сэргийлсэн байдаг бол жижиг дунд байгууллагууд эрсдэлд өртөх магадлал өндөр байсаар байна.
Мөн зардлын асуудал. Олон улсын шийдлийг шууд аваад хэрэгжүүлэхэд өртөг өндөр. Ялангуяа жижиг, дунд бизнесүүдэд энэ бол томоохон дарамт болдог байсан. Гэхдээ энэ бүх бэрхшээлийг ямар ч бизнесийн байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтарч зардал багаар шийдэх боломжуудыг бий болгохоор ажиллаж байна.
"Дижитал шилжилт нь бүх төрлийн байгууллагын хувьд өсөлт, өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болоод байна."
Байгууллага бүр технологийн хөгжлийг өөрийн нөхцөл боломжид нийцүүлэн нэвтрүүлж, үр ашгаа нэмэгдүүлэхийг зорьдог. Тэгвэл орхигдуулаад байгаа, эсвэл бүрэн ашиглаж чадахгүй байгаа боломж юу гэж харж байна вэ?
Асар их боломжийг агуулж байгаа зүйл бол дата буюу өгөгдөл. Өнөөдөр ямар ч түвшний байгууллагын үйл ажиллагаанаас хамаарч өгөгдөл өдрөөс өдөрт эрчимтэй нэмэгдэж байна. Жишээ нь 2023 онд өдөрт дунджаар 3TB /терабайт/ орчим датаг боловсруулдаг байсан бол өнөөдөр энэ тоо 7TB-д хүрээд байна. 1ТВ дата гэдэг бол 7 сая гаруй бичгийн цаас дүүрэн текст гэсэн үг. 2028 он гэхэд 20TB хүрэх төлөвтэй байгаа нь өгөгдлийн өсөлтийн хурдыг илтгэнэ.
Байгууллагуудын хувьд орхигдуулаад төдийлөн бүрэн ашиглаж чадахгүй байгаа зүйл нь өгөгдлөө боловсруулах, өгөгдөлд суурилсан бизнесийн шийдвэр гаргалтдаа ашиглах нь хомс байна уу гэж харж байна.
Өгөгдлийг үр ашигтай ашигласнаар бизнесийн шийдвэр гаргалт 5-6 дахин нэмэгдэх мөн бизнесийн шинэ боломж гарч ирэх, зах зээлээ тэлэх, харилцагч үйлчлүүлэгчээ илүү их таних тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох гээд маш олон эерэг үр дүнтэй.
Өгөгдөл бол өнөө цагийн хамгийн үнэт баялаг. Тиймээс байгууллагууд өгөгдлөө боловсруулах нь зардал бус, бизнесээ өсгөх хөрөнгө гэж үзэх хэрэгтэй
Үүнээс гадна илүү уян хатан, дэд бүтцэд өндөр хөрөнгө оруулалт хийлгүй, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн сонгож ашиглаж боломжтой Cloud технологи ч манай улсад нэвтэрсэн. Тиймээс аль нэгийг нь эсвэл хослуулан авч ашиглах ч боломжтой.
Цаашлаад бид өгөгдлийг боловсруулах шийдлүүдийн үйлчилгээ дээр төвлөрч байна. Их өгөгдлийг бүрэн боловсруулдаг болсноор байгууллага үйл ажиллагаандаа AI нэвтрүүлэх суурь дэд бүтэц болох юм.
Cloud технологи гэхээр анхаарал татаад байна?
Монголын нөхцөлд ихэнх байгууллага Amazon, Google зэрэг гадаадын Cloud үйлчилгээ ашигладаг. Энэ нь технологийн хувьд ахиц боловч нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдал, дата бүрэн эрхийн асуудал дагуулдаг. Тиймээс бид Cloud технологийг хөгжүүлж, Монгол Улсад байрлах, олон улсын стандартад нийцсэн дата төвүүдэд байгууллагуудын мэдээллийг найдвартай хадгалах орчныг бүрдүүлээд байна. Ингэснээр мэдээллийг дотооддоо хадгалах, хурдан хандах, хууль ёсны хамгаалалттай байх, боловсруулах зардлыг бууруулах зэрэг олон давуу талыг бий болгож чадсан.
Ер нь технологийн салбар бол үргэлж түрүүлж хөгждөг, харин бодлого, шийдвэр, хэрэглээ нь араас нь дагаж гардаг. Өөрөөр хэлбэл “араасаа дагуулдаг” салбар. Тиймээс улс нийтээрээ энэ чиглэлд ямар технологи нэвтэрч, дэлхий хаашаа чиглэж байгааг анхаарч, тандаж, цаг тухайд нь бодит үйлдэл хийдэг байх шаардлагатай. Cloud технологи бол тэдгээрийн нэг жишээ.
Энэ оны 5 сард Монгол улс 5G сүлжээг албан ёсоор нэвтрүүлж, нээлтээ хийсэн. Олон улсад энэ технологийг ашиглаж буй олон жишээ харсан. Манай улсад яг бодит нөлөө нь хаана гарч байна вэ?
5G технологи бидний өдөр тутмын хэрэглээнд одоохондоо мэдэгдэхүйц ялгааг авчраагүй мэт боловч аж үйлдвэр, бизнесийн салбарт түүний нөлөө илүү бодитоор мэдрэгдэнэ.
5G-ийн хамгийн том давуу тал нь өндөр хурд, хоцрогдолгүй байдал. Энэ нь бодит цагийн хяналт, автоматжуулалт, IoT төхөөрөмжүүдийн уялдаа, алсын зайн удирдлагад зайлшгүй шаардлагатай технологи.
Жишээ нь бид уул уурхайн салбарт автомат жолоодлого, түлшний хяналт, жолооч, аюулгүй ажиллагааг хянах систем гэх мэт зөвхөн бүтээмжийг нэмээд зогсохгүй, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах хүн төвтэй шийдлүүдийг хэдийн нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид 5G технологи нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад маш том үүрэг гүйцэтгэнэ. Уул уурхай, эрчим хүч, логистик, эрүүл мэнд, ухаалаг хот зэрэг салбаруудад нэвтэрч, дата дамжуулалт, автоматжуулалт шинэ түвшинд гаргах чухал түлхүүр нь гэж ойлгож болно. Хол санагдаж магадгүй. Гэхдээ хэдийн манайд нэвтрээд эхэлсэн.
Танайх технологийн компани тул шинэ технологиудыг нэвтрэхээс өмнө хаана ямар чиглэлд хөгжиж байгааг харж чаддаг байх. Харин хэрэглэгч байгууллагууд тийм мэдээлэлгүй, юунд анхаарч, ямар шийдэл хэрэгтэйгээ бүрэн тодорхойлох нь амаргүй шүү дээ. Танай шийдлүүдтэй танилцахаас өмнө хэрэглэгчид юуг хамгийн ихээр хүсдэг вэ?
Хэрэглэгчид нэг зүйлд хамгийн их анхаардаг. Тэр бол найдвартай байдал. Интернэт тасалдахгүй, хурдтай байх. Хоёрдугаарт, хэтэрхий төвөгтэй биш, ойлгомжтой шийдэл. Техникийн өндөр мэдлэггүй хүн ч ашиглаж чадахаар байх ёстой. Гуравдугаарт, бодит үнэ цэн. Өөрөөр хэлбэл, технологийг нэвтрүүлсний дараа хэрэглэгч эсвэл байгууллага хэмнэлтээ, өсөн нэмэгдэж буй бүтээмжээ мэдрэх ёстой. Үүн дээр манай байгууллагын зорилт, хэрэглэгч байгууллагын хэрэгцээ шаардлага огтлолцож байгаа юм.
Байгууллагуудын хувьд ашиг орлогоо нэмэгдүүлэхэд боломж гэж хэлж болох нь ээ?
Мэдээж тийм. Зардлаа хэмнэж, бүтээмжээ өсгөхөд шууд нөлөөтэй. Тухайлбал, тоног төхөөрөмжийн доголдлыг зайнаас шууд илрүүлэх, бодит цагийн хяналт хийх нь алдагдлыг урьдчилан харж, багасгана. Мөн дижитал орчинд ажиллах нь салбар, бүс нутаг үл харгалзан зах зээлээ өргөжүүлэхэд түлхэц болдог. Үүний үр дүнд байгууллага нэмэлт салбар нээх, шинэ үйлчилгээ турших гээд боломжууд нээгдэх юм. Нэг байгууллагаас тоног төхөөрөмж, программ хангамж, техникийн дэмжлэг, нэмээд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах цогц үйлчилгээ авах нь зардлыг бууруулахаас гадна, бүх системийг нэг дороос хянах давуу талыг бий болгоно. Энэ бол бизнесүүдийн хувьд асар их цаг хугацаа, зардал хэмнэх “стратеги” юм.
Цаг гарган сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэхүү нийтлэл нь дижитал шилжилтийн сорилт, боломжийг албан ёсны, өөдрөг өнгө аясаар тайлбарласан. Уншигчдад технологийн ач холбогдлыг ойлгуулж, ирээдүйд итгэх итгэл төрүүлнэ. Мэргэжилтний ярилцлагад суурилсан, бодит мэдээлэл өгөх зорилготой. "Боломж", "давуу тал", "өсөлт", "шийдэл" зэрэг эерэг үгс давамгайлж, сорилтуудыг шийдэх гарцыг тодотгосон нь технологи, бизнесийн хөгжилд эерэг нөлөөтэйг харуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Munkhtselmuun Enkhbat
0 followers
Munkhtselmuun Enkhbat
Dec 4, 2025
"Дижитал шилжилтийн эринд Монголын байгууллагуудад тулгарч буй сорилт ба боломж"
Хиймэл оюун, үүлэн тооцоолол, 5G, дата удирдлага зэрэг ойлголтууд цаасан дээрх онол биш, харин байгууллагын өрсөлдөх чадвар, ашиг орлого, хэрэглэгчийн туршлагыг тодорхойлогч хүчин зүйл болоод байгаа билээ. Иймд Монголын байгууллагууд ч хоцролгүйгээр дижитал шилжилтээ түргэсгэх хэрэгцээ шаардлага тулгараад буй. Тэгвэл байгууллагууд хэрхэн технологи болон техникийн шилжилт хийх боломжтой талаар "Нексмайнд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Pluma -с санал болгосон
БЯМБАЛХАГВА
Jun 26, 2025
"Малчин удам" тасрах уу?
Мал маллаж, хөдөө амьдрах хүсэлтэй эмэгтэйчүүд ховордож байна. Нөгөө талдаа ганц бие эрэгтэй малчдын тоо жил ирэх бүр өсөж байна. Огт гэрлээгүй 18-34 насны малчдын 87 хувь нь эрэгтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос тогтоожээ. Иймд залуу малчдын гэр бүлийн асуудлыг хөндөж, гарц шийдэл хайж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Densmaa
Jun 24, 2025
ХОРИН МИНУТЫН ХОТ ХОРИН МИНУТЫН БОРООНД УСАНД АВТЛАА
Энэ зун 16 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна.
Ц.Санчирмаа
Jun 30, 2025
ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ
Аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг энэ номоос мэдэрнэ. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөн ухаажих мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх болно.
Пүрэв
Jun 23, 2025
МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН БАГУУД ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЛАА.
Монгол улсын The Mongolz баг АНУ-д болсон Blast Major 2025 тэмцээнд дэд байр, Alpha Gaming баг Казахстан улсад болсон PUBG Mobile super league 2025 тэмцээнд тэргүүн байрыг эзэллээ.