Кэмбрижийн толь бичгээс 2025 оны онцлох үгээр “parasocial” хэмээх үгийг нэрлэв. Энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа телевиз, нийгмийн сүлжээ, алдартай хүмүүс (инфлүүсэр буюу нөлөөлөгчид) болон тэднийг дагаж шүтэн бишрэгчдийн хооронд үүсдэг нэг талын харилцааг илэрхийлдэг үг аж. Холливудын одод, домогт “Битлз”-ийнхнээс авхуулаад алдартнуудыг шүтэн бишрэхдээ амиа өгөх шахам хайрлан дотночилж буй байдлыг л парасоциал (parasocial) гэж хэлээд байгаа юм. Харамсалтай нь, фэн нь түүнийг тэгж их хайрлаж, хамаг бүхнээ зориулж байгааг одод тэр бүр мэдэхгүй, төсөөлөх ч үгүй. Ерөнхийдөө өөрийг чинь танихгүй нэгний хувийн амьдралд хэт сэтгэл гарган оролцож буйг хэлээд байгаа юм. Тиймээс ч парасоциал харилцааг “өнчин “хайр” хэмээн өөрийнхөөрөө тодорхойлчихлоо.
Бодит амьдрал дээр таньдаггүй, гэхдээ олон нийтийн мэдээлэл, урлаг, хэвлэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан ямар нэгэн хүнтэй (дүр, од, нөлөөлөгч, алдартан) дотны хүн мэт хандан төсөөлөх нэг талын харилцаа, сэтгэл зүйн хамаарлыг парасоциал гэнэ.
Харин өдгөө олны танил, алдартай хүмүүсийн шүтэн бишрэгчид нь нийгмийн сүлжээгээр дамжуулан тэдэнтэй илүү ойр дотно болсон мэдрэмж авч буй. Мөн хүмүүс хиймэл оюуны (AI) туслах, хамтрагчтай байх явдал газар авсан нь энэхүү нэг талт харилцааг дэлгэрүүлж байна. Үнэндээ AI чатботууд одоо алдартнуудын адил парасоциал харилцаа үүсгэдэг зүйл болчихож.
Яагаад PARASOCIAL?
Кэмбрижийн толь бичгээс яагаад энэ үгийг онцолсон нь сонирхолтой. Алдарт YouTube streamer IshowSpeed (өнгөрсөн хавар Монголд ирсэн)-ийн нэгэн дагагч нь энэ оны зургадугаар сард түүний найз бүсгүй Ванесса, салалтынх нь талаар нийгмийн сүлжээнд нэлээд дэлгэрэнгүй бичсэн учраас өнөөх фэнийгээ блоколсон. Харин фэн нь IshowSpeed-ээс блокоо гаргахыг гуйж, өөрийгөө түүний “№1 parasocial” хэмээн бичсэн нь цахим ертөнцөд анхаарал татсан юм. Улмаар олон хүн энэ үгийн эрэлд гарч, энэ оны зургадугаар сарын 30-нд буюу IshowSpeed шүтэн бишрэгчдээ цахим хориг тавьсан өдөр Кэмбрижийн толь бичигт “parasocial” хэмээх үгийн хайлт огцом өсжээ. Цаашлаад энэхүү парасоциал харилцаанаас хамгийн том давуу талыг нь хүртдэг инфлүүсэрүүд, маркетеруудын ёс зүйн талаарх өргөн маргаан, мэтгэлцээн нийгмийн сүлжээний платформуудад өрнөсөн юм.

Мөн зургадугаар сард “Мета” болон “OpenAI”-н талаарх сурвалжилга, тэдний чатботуудаас хүүхэд, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлтэй холбоотойгоор энэ үгийн хайлт эрчимжив. Ингээд өнгөрөгч есдүгээр сард Кэмбрижийн толь бичиг дэх “parasocial”-ын талаарх тайлбарт хиймэл оюунтай тогтоосон харилцааг ч оруулж болохоор шинэчилсэн байна.
Энэ онд цөөнгүй компани хувь хүнд зориулсан хиймэл оюуны чатботууд гаргаснаар нөлөөлөгчид, алдартнуудыг илүүтэй чиглэж байсан парасоциал харилцааны сэтгэл зүйн нөлөөний талаарх нийгмийн хэлэлцүүлэг чатботуудын үр ашиг ба аюулыг хамран өргөжсөн юм. Тухайлбал, долдугаар сард “xAI” компани “Grok” чатботынхоо төлбөртэй хувилбарыг анимэ хэв маягтай хамтрагчтайгаар танилцуулсан нь эрүүл бус парасоциал харилцааг өөгшүүлсэн гэх шүүмжлэл дагуулсан юм. Сард 30 ам.доллар төлдөг “Super grok” хэрэглэгчид корсет, богино даашинзтай анимэ хамтрагчийг ашиглах боломжтой байх жишээтэй.
"Бодит амьдралын харилцаагаа үргэлж нэн тэргүүнд тавих ёстой"

Кембрижийн их сургуулийн Туршилтын нийгмийн сэтгэл судлалын профессор Симоне Шналл:
-“Parasocial”-ыг энэ оны үгээр сонгосон нь хамгийн оновчтой. Олон хүн мэдэрдэг боловч нэр томьёо нь тодорхой байгаагүй үзэгдлийг үүгээр маш товч бөгөөд оновчтой илэрхийлдэг. Өдгөө бидний харж буй парасоциал харилцаанууд нь бодит харилцаанаас эрс өөр. Энэ нь нийгмийн сүлжээнд хүмүүсийг дагаж, тэдэнтэй нэг талын “хуурамч” харилцаа үүсгэх, эсвэл хэзээ ч уулзахгүй алдартнуудтай дотночлон харьцаж буй мэт мэдрэх тухай ойлголт юм. Харин бодит амьдрал дахь харилцаа бол заавал харилцан үйлдэл бүхий, хоёр талын хариу үйлдэл дээр тогтдог. Парасоциал харилцааны үед та тухайн хүнтэй хэзээ ч бодитоор уулзахгүй. “Парасоциал харилцаа” гэдэг ойлголт урьд нь ч байсан, бид хүмүүсийг биширч, дуурайж ирсэн. Гэхдээ энэ үзэгдэл цаг хугацааны явцад өөрчлөгдөж, дижитал ертөнцөд огт өөр хэлбэртэй болсон. Өнөө үед хамгийн туйлын парасоциал харилцаа бол AI чатботуудтай үүсгэж буй харилцаа юм. Энд бүр хэн ч байхгүй хэрнээ хүмүүс тодорхой хэмжээгээр утга учиртай гэж боддог нэг төрлийн нийгмийн мэт холбоо үүсэж байна.
Яагаад ийм харилцаа “жинхэнэ” мэт санагддаг вэ. Хариулт нь энгийн, бид бол нийгмийн амьтад. Хүний тархи бусадтай хамт байхуйд зохицон хөгжсөн. Нийгмийн орчинд байх нь бидний анхдагч төлөв. Бодит, эсэхээс үл хамааран бид хаа сайгүй нийгмийн холбоо, харилцааг хардаг. Цар тахлын үед хүмүүс бусадтай холбогдохын тулд нийгмийн сүлжээ болон дижитал хэрэгслүүдэд илүү их хандсан. Энэ нь олон тохиолдолд эерэг нөлөөтэй байсан. Гэвч энэ байдал бодит амьдралын харилцааг орлох үед сөрөг тал руугаа эргэж болзошгүй. Бидний судалгаагаар дагагчид тодорхой нэг нөлөөлөгчид хэт чин сэтгэлээсээ хандах үед тэдний асуудалтай, болзошгүй аюултай, эсвэл шинжлэх ухаанд суурилаагүй зөвлөгөөг ч анзаарахгүй хүлээн авах хандлагатай болдог.
Тэгвэл энэ олон парасоциал харилцаагаар хүрээлэгдсэн өнөөгийн залуус яах ёстой вэ. Та парасоциал харилцаанд өнгөрүүлсэн минут, цаг бүр чинь бодит амьдрал дахь харилцаанд зарцуулах боломжийг чинь хороож байдаг.
Бид бэлэн үү?
Тэгвэл наймдугаар сард нь АНУ-ын 44 мужийн ерөнхий прокурорууд хиймэл оюун хөгжүүлж буй 13 компанид захидал илгээж, чатботтой үүсгэх хор хөнөөлтэй парасоциал харилцаанаас хүүхдийг сэргийлэх зохих хамгаалалт (аюулгүй байдлын систем, насны шүүлтүүр, эрсдэлийн хяналт, хориглосон харилцааны алгоритм гэх мэт) хийхгүй тохиолдолд тэдэнд хариуцлага хүлээлгэнэ гэж анхааруулсан юм. Зургадугаар сард нь АНУ-ын Конгресс энэ чиглэлээр томоохон мөрдөн шалгах ажиллагаа хийгээд байв.
Ямартай ч чатботтой үүсгэх хор хөнөөлтэй харилцаанаас сэргийлэх чиглэлд алхам хийгээд эхэлчихсэн. Тухайлбал, 2024 оны наймдугаар сард баталсан Европын Холбооны хиймэл оюуны хуульд AI системүүдийг эрсдэлийн түвшнээр нь дөрөв ангилдаг. Чатботууд нь “хязгаарлагдмал эрсдэлтэй” ангилалд хамаарах бөгөөд хэрэглэгчийн харилцах, дуу, дүрс оруулах, контент үүсгэгч AI-г ашиглаж буйгаа хэрэглэгчдэдээ мэдэгдэх шаардлагатай. Deepfake хэрэглэвэл бодит биш гэдгээ тэмдэглэх ёстой. Шаардлагатай бол чатботоос хүний операторт шилжих боломж олгохын сацуу тэдний гаргасан зөвлөгөө, шийдвэр, үйлдэл бүрт хүний хяналт байх ёстойг уг хуулиар зохицуулсан байна. Мөн мэдээллийг нь ямар зорилгоор цуглуулж байгаагаа мэдээлэхээс гадна чатботоор тэднийг төөрөгдүүлэх, хуурах, сэтгэл зүй, сул талыг нь ашиглан манипуляц хийхийг хориглодог.
Харин одоогоор Монголд Их өгөгдөл ба хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулж буй. Гэхдээ хиймэл оюунд суурилсан чатбот, системийг төрд ч, хувийн хэвшилд ч ашиглаад эхэлчихсэн. Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) өнгөрөгч есдүгээр сард олон хэлээр (монгол, англи, орос, хятад, солонгос) 24 цагийн турш виз, харьяалал, зөвшөөрөл, үйлчилгээний мэдээлэл өгөх AI чатбот нэвтрүүлээд байна. Үндсэндээ чатботын алгоритм, ёс зүй, үүрэг, хяналт, аудит, хариуцлагыг нарийвчлан тусгасан хууль, дүрэм журам Монголд алга.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь "parasocial" харилцааны сөрөг тал, ялангуяа хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэл, ёс зүйн асуудлыг хөндсөн. Уншигчдад болгоомжлол төрүүлж, бодит харилцааны үнэ цэнийг сануулна. Сэтгүүл зүйн хувьд мэдээлэл өгөхөөс гадна аюулыг анхааруулсан, шүүмжлэлтэй хандлагатай. "Хор хөнөөлтэй", "эрүүл бус", "хууль журам алга" зэрэг үгс сөрөг утгыг илтгэнэ. Нийгэм, технологийн ёс зүйн асуудлыг хөндсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Номин
Dec 6, 2025
Өнчин “хайр”-ын цаана
Кэмбрижийн толь бичгээс 2025 оны онцлох үгээр “parasocial” хэмээх үгийг нэрлэв. Бодит амьдрал дээр таньдаггүй, гэхдээ олон нийтийн мэдээлэл, урлаг, хэвлэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан ямар нэгэн хүнтэй (дүр, од, нөлөөлөгч, алдартан) дотны хүн мэт хандан төсөөлөх нэг талын харилцаа, сэтгэл зүйн хамаарлыг парасоциал (parasocia) гэнэ.
Pluma -с санал болгосон
Bolor News
Dec 8, 2025
Юмсын интернэт амьдралд ямар хэрэгтэй гээч
4G хэрэглэж байсан би одоо 5G хэрэглэдэг. 5G технологи интернэтийн хурдыг л нэмдэг гэж андуурч явсан би юмсын интернэт гэх орчин үеийн шийдэлтэй ийн нүүр тулж, 5G байхгүй бол юмсын интернэт байхгүйг ойлгосон юм даа. Өөрийнхөө ойлгосон зүйлээ одоо та нарт хэлж өгье. 4G сүлжээгээр бид гар утас, зурагт, компьютер, таблет, цаг ашиглаж чаддаг. Гэхдээ нэг холболтоор нэг л зүйлтэй харьцана. Түүнийг алсаас удирдаж чаддаггүй. Урд нь суугаад, гартаа бариад л ашиглах боломжтой. Тэгвэл эд юмсыг хооронд нь интернэтээр холбох, алсаас удирдах боломжйг LoT болон 5G хоршин олгож байна.
Б.Янжмаа
Jan 14, 2026
Баабарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл ч үзмэр болж үлджээ
Энд нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг харав. Зөвхөн Баабар ч бус олон хүн Үндсэн хуулийн төсөл боловсруулж, туг, сүлдний загвар гаргаж байсан гэхээр үнэхээр бадрангуй үе байж.
Densmaa
Jun 24, 2025
ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДАМ ИРЭХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО
Жил бүрийн даншиг намар болдог. Харин энэ жил Улсын баяр наадмын өмнөхөн болох юм. Даншиг наадам нь манай улсын шашин, өв соёлыг шингээсэн уламжлалт баяр билээ.
Цэнд
Oct 15, 2025
Хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур-Өвлийн бэлтгэл
БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Нямхайнямбуу “Зуд залхуу малчны гадаа л ирдэг” хэмээн хэлсэн байдаг. Эртнээс цаг агаарын мэдээ, мэдээллийг тэнгэрийн өнгөөр шинжиж, отор нүүдэл хийж, бэлтгэл, бэлэн байдлаа хангасаар ирсэн ч байгаль, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зудын тохиолдол нэмэгдэж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хүндрүүлсээр байна. Сөрөн тэсвэрлэх, дасан зохицох арга хэрэгслийг бий болгохыг дахин дахин сануулж байгаа нь хүн бүрийн үүрэг, хариуцлагын нэгэн шалгуур болж байна.