Хямд барааны араас хөөцөлдөх нь хувийн мэдээллээ алдах эрсдэл дагуулдаг.
Сүүлийн өдрүүдэд Facebook нээгээд гүйлгэж үзэхэд л хямд үнэтэй цахилгаан бараа, гутал, хувцас, гэр ахуйн хэрэглээний зар эгнэсэн мэт угтана. Зарын сэтгэгдэл хэсгийг сөхөхөд “9925…. авъя”, “холбогдоорой” гэх мэт утасны дугаар ил тавьсан хүмүүс бишгүй. Тэдний дунд танилын нэр ч таарна.
Цахим орчинд ингэж хялбар хандсан алхам бүр кибер гэмт хэрэгтнүүдийн олз болж буйг энэ сурвалжилгаар хөндлөө.
“Сонирхож байсан гутал хямдхан зарна гэх зар гарсан байсан. Линк дээр нь дарсан чинь Facebook-ээрээ нэвтрэхийг шаардсан. Дараа нь бүр нууц үгээ бичүүлж байж ордог шүү. Би айгаад эргэж гарсан” гэж Б.Мөнхчимэг бидэнд ярив.
Тэр бүр хууртагдаж ордоггүй ч олон хүн тийм болгоомжтой биш. Зарим нь бүр бараагаа авах гэж яаран утасны дугаараа постын доор ил тавьдаг нь фишинг халдлага үйлдэгчдэд төдий чинээ боломж олгодог.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв (КХЗТНТ) 2024 онд “Цахимд зөв байя” аяныг зохион байгуулж, 24 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Аяны хүрээнд туршилтаар 247 хүнд хуурамч линктэй имэйл илгээхэд 170 хүн буюу 69% нь хувийн мэдээллээ өгсөн байна. Энэ бол фишинг халдлагад өртөх эрсдэл ямар өндөр болохыг болон иргэдийн мэдээллийн хамгаалалтын мэдлэг хангалтгүй байгааг харуулж байна.
Олон улсын түвшинд Verizon Data Breach Investigations Report 2024 тайланд фишинг нь нийт кибер халдлагын томоохон хэсгийг бүрдүүлсээр байна. Халдлага үйлдэгчид хэрэглэгчийг хуурамч холбоос дээр даруулж, нууц үг болон банкны мэдээллээ өөрсдөө оруулахад хүргэдэг.
Хямд онлайн дэлгүүрүүд: Хэрэглэгч татах уу, мэдээлэл татах уу?
Temu, Pinduoduo, SHEIN зэрэг супер-хямд гэх платформууд манай улсын хэрэглээнд хүчтэй нэвтэрч, бараа бүтээгдэхүүнийг худалдан авч 7-14 хоногийн дотор хүргэлттэйгээр авах боломжийг олгож буй. Гэвч эдгээрийн ард мэдээллийн аюулгүй байдлын асуудал зэрэгцэж явна.
АНУ-ын мужийн прокурорууд Temu-г хэрэглэгчийн нууц мэдээлэл хууль бусаар цуглуулсан, төхөөрөмжид нэвтрэх боломжтой код ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байна. Мөн кибер аюулгүй байдлын шинжээчид Temu, SHEIN зэрэг платформын өгөгдөл цуглуулах механизм нь хэрэглэгчдэд өндөр эрсдэл үүсгэж буйг судалгаагаар тогтоожээ.
Эдгээр платформыг хэрэглэж байсан 4–5 хүнээс асуухад “Имэйлээрээ орсон, Facebook-ээр нэвтэрсэн” гэх бүгд ижил хариулт өглөө. Мөн сонирхож худалдан авалт хийсэн болохыг хэлж байв.
Facebook-ийн зарын доор бичигдсэн ганц дугаараас эхлээд залилан, фишинг халдлагад өртөх нэг алхам.
КХЗТНТ-ийн ахлах шинжээч И.Нуваанчимэд энэ талаар хэлэхдээ “Манай иргэд онлайн худалдаанд үндсэн банкны дансаа холбочихдог. Энэ бол хамгийн түгээмэл, хамгийн хүнд эрсдэл. Харин виртуал карт ашиглавал мэдээлэл алдагдах магадлал эрс буурна. Зорилтот дүнг ашигласны дараа картыг идэвхгүй болгочихож болдог.” гэж хэллээ. Тэгвэл онлайн худалдаа ашиглахдаа хувийн мэдээллээ болгоомжтой хандах, нууц үг болон дансаа гуравдагч сайтад шууд оруулахгүй байх, боломжтой тохиолдолд виртуал карт ашиглахыг зөвлөж байсан юм.
Хямд үнэтэй бараа сонирхож, хуурамч сайт руу орж, дугаараа ил тавьсан ганц л үйлдэл иргэдийг санхүүгийн хохирол, хаягаа алдагдах зэрэг олон эрсдэлтэй.
Хэдий онлайн худалдаа амьдралыг хөнгөвчилж байгаа ч мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг өсөхгүй бол кибер халдлагын гол бай хэвээр үлдэх нь гарцаагүй байна.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь хямд барааны араас хөөцөлдөх нь хувийн мэдээллээ алдах өндөр эрсдэлтэйг сэрэмжлүүлсэн сөрөг агуулгатай. Уншигчдад болгоомжлох, санаа зовох мэдрэмж төрүүлж, кибер аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэхийг уриална. Сэтгүүл зүйн хувьд мэдээлэл өгөх, сурталчлах зорилготой. "Эрсдэл", "гэмт хэрэг", "хохирол" зэрэг үгс гол үзүүлэлт болсон. Кибер аюулгүй байдал, хэрэглэгчийн эрхийн асуудлыг хөндсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Хонгорзул
Dec 11, 2025
Хямд барааны араас хөөцөлдөх нь хувийн мэдээллээ алдах эрсдэл дагуулдаг.
Цахим орчинд хувийн мэдээллээ үлдээх, гадаад дотоодын онлайн худалдааны сайт, аппликейшн болон платформуудад бүртгүүлэх нь ямар эрсдэлд хүргэж болзошгүйг сурвалжилгаар хөндлөө.
Pluma -с санал болгосон
Цэнд
Sep 10, 2025
Т.Оюунсүх: Олон улсад үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаанууд албандаа зүтгэх тэвчээр, хатуужил, зоригийг өгсөн
Хүн бүрийн мөрөөдөлд хүрсэн алхам өөр хэдий ч хүсвэл, зорьвол бүтдэггүй, болдоггүй зүйл гэж байдаггүй. Оч мэт гялалзаж, орд мэт нэг л өдөр “сүндэрлэдэг” онцлогтой. Хувь хүний хөдөлмөр, тэсвэр, тэвчээр, ур чадвар гээд цагийн аясаар бүх зүйл түүний амжилтыг тодотгодог. Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх хугацаандаа олон улсын аврах ажиллагаанд хоёр ч удаа оролцож, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн үйлчилгээг хариуцаж ажилладаг нь түүний ажлын онцлог. Тиймээс ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн эмч, хошууч Т.Оюунсүхийг танилцуулж байна.
Б.Янжмаа
Jan 14, 2026
Баабарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл ч үзмэр болж үлджээ
Энд нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг харав. Зөвхөн Баабар ч бус олон хүн Үндсэн хуулийн төсөл боловсруулж, туг, сүлдний загвар гаргаж байсан гэхээр үнэхээр бадрангуй үе байж.
Г.Тэгшсүрэн
Jun 25, 2025
Шүүх танхимаас №2: Орц, гарцаа булаалдсан цөс ихтэй эрчүүд
Үнэт эдлэлийн дэлгүүрт ойролцоо лангуу түрээсэлдэг дээрх хоёр орох, гарах гарцаа “булаалдаж” маргаан дэгдээжээ. Маргаан нь зодоон болж харилцан бие биеэ цохилцоод авч. Зодоон ширүүсэж шүүх, цагдаад ч тулж.
БЯМБАЛХАГВА
Jun 26, 2025
Түргэн уур, түргэн үр дагавар
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохиолдлоос харахад ихэвчлэн ямар нэгэн маргааны үед нэгнээ ялах гэсэн хандлагаас болж нэг нь хохирч, нөгөө нь гэмт хэрэгтэн болон үлдэж байна.