Т.Алтансүх: Гэр бүлээрээ нэр төртэй албанд ажиллаж байгаа минь бидний бахархал
bayaraa tsend
Oct 6, 2025
3 мин уншина
Эртэй бяртай гэхээс илүүтэй эвлэг, зөөлөн байдлыг Онцгой залуус илтгэдэг. Энэ нь аврах ажиллагааны онцлог, үүрэг гүйцэтгэлтэй холбоотой. Бусдад туслахын төлөө “төрсөн” тангараг, буян үйлдэхийн төлөө зүтгэсэн итгэлээр сүлэгдэж, бахархал дүүрэн сэтгэлээр “ирлэгддэг” онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан энэ удаа Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагч, хошууч Төржаргалын Алтансүхийг онцоллоо. Тэрбээр Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байрт шалгарсан юм.
-Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Аав, ээжээс хоёулаа. Айлын том хүүхэд. Бага нас хөдөө мал маллаж, хурдан морь унаж өнгөрсөн. Тосонцэнгэл сум маань аймагтаа хоёрт ордог хот, суурин газар. Мөн өвөлдөө -40-50 хэм хүрдэг Монгол орны хамгийн хүйтэн цэг. Сумынхаа арван жилийн сургуульд суралцаж, 2011 онд бүрэн дунд боловсрол эзэмшин, БХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийг цэргийн инженерийн алба, автозамын инженер мэргэжлээр 2015 онд төгссөн.
- Байгалийн гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон хэн нэгэнд туслах, тэдний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нь асар их хариуцлага, бас бахархал байдаг. Нөгөө талаар нэр төрийн хэрэг байсан учраас энэ албыг сонгож, үүрэг гүйцэтгэснээс хойш 11 жил болж байна. Ажлын гараагаа аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангиас гал сөнөөгчөөр эхэлж, салааны захирагч, техникийн инженер, сургалтын мэргэжилтэн, ангийн захирагч гээд шат дараалсан албан тушаалуудыг хашиж байна. Энэ хугацаанд 160 гаруй удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 60 орчим иргэний амь насыг авран хамгаалсан.

- Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги нь Засгийн газрын 200 дугаар тогтоолоор 2016 онд байгуулагдсан. Сумын хувьд хүн амын тоогоороо аймгийн хэмжээнд тэргүүлдэг. Сумаасаа гадна хойд чиглэлийн хил залгаа 7 сумыг хариуцан гал түймэр гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж, авран хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж байна. Хил, залгаа сумдын хувьд ОХУ-тай хиллэдэг хоёр сумаас гадна ой сан ихтэй, өндөр уул нуруудаар хүрээлэгдсэн, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -50 хэм хүрч хүйтэрдэг, цас их унадаг онцлогтой. Үүнийгээ дагаад зам, даваа хаагдах, зам тээврийн осол, ой, хээрийн түймэр, мал, амьтны гоц халдварт өвчин гээд улсын хэмжээнд бүртгэгддэг бүх гамшиг, осол тохиолддог.
-Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагаа төлөөлөн оролцож, гутгаар байрт шалгарсандаа баяртай байгаа. Тус тэмцээн нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийн онцлог, туршлага, дадлагаас гадна мэдрэмж, мэдлэг, тэсвэр, хатуужил гээд сэтгэлзүйн болоод бие бялдрыг сорьсон. Анх удаагаа албаны хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа ахлах офицеруудтай нөхөрсөгөөр өрсөлдсөн ч бусдаасаа олон зүйлийг сурсан, туршлагажсан. Залуу үеэдээ үлгэр дуурайлал болж, итгэл, урам зоригийг өгсөн гэж бодож байна. Миний хувьд бүх төрлийн спортын “авьяастай”. Тэр дундаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг. Аймгийн Улиастай цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд зохион байгуулагддаг марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд 2016 оноос хойш оролцож, ганцаарчилсан төрлөөр нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн.
-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, 2 хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Б.Отгонбилэг Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангид нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчнаар ажилладаг. Гэр бүлээрээ нэр төртэй албанд ажиллаж байгаа минь бидний бахархал. Том хүү А.Алтаншагай III ангид суралцаж, бага хүү А.Мөнгөншагай цэцэрлэгт хүмүүжиж байна. Гэрэл цацруулж амьдраарай гэдэг үгийг хэлэх дуртай. Хүний дотоод гоо үзэсгэлэн, оюун ухаан, энэрэл, эерэг бодол сэтгэл зүрхийг гэрэл мэт цацруулж, өөрийгөө болоод бусдад “хайр” түгээдэг гэж боддог. Тусч, энэрэнгүй, хариуцлагатай, эерэг хандлагатай Онцгой залуусдаа хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь Онцгой байдлын алба хаагчийн амжилт, үүрэг хариуцлага, гэр бүлийн бахархлыг өгүүлсэн тул өөдрөг, эерэг өнгө аястай. Уншигчдад урам зориг өгч, хүндэтгэл төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд бахархалтай үйл явдлыг танилцуулсан. "Бахархал", "амжилт", "үлгэр дуурайлал" зэрэг үгс гол үзүүлэлт болсон. Нийгмийн үйлчилгээ, хүний тухай эерэг мэдээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
bayaraa tsend
2 followers
bayaraa tsend
Mar 30, 2026
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, алдаагаа дэнсэлж, ахин тэмүүлэх зориг гээд олон төрлийн “араншин” түүнийг тодотгодог нь бахархмаар... Ийм л замаар өнөөдөр бид амьдарч бас ажиллаж байна. Энэ удаад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.
bayaraa tsend
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
bayaraa tsend
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Pluma -с санал болгосон
Bolor News
Apr 6, 2026
2 ордны хонзогнол
Юм юмнаас үнэтэй нэг тамга Монголд байна. Наанаа бол нэг ТББ-ын л тамга. Цаанаа бол атгасан хүнийхээ гарт төрийн эрхийг бариулдаг хүчтэй
Ч.Болортуяа
Dec 23, 2025
Г.Гантуяа: Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын жагсаалтыг шинэчлэхээр ажиллаж байна
Кибер аюулгүй байдлын тухай хуульд 17 салбарыг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага гэж заасан байдаг. Мөн 2022 онд үүнд хамаарах 216 байгууллагыг жагсаасан. Өөрөөр хэлбэл, кибер аюулгүй байдал нь алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, сүлжээ бүхий байгууллагыг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй гэж үзнэ
БЯМБАЛХАГВА
Jun 26, 2025
"Халал ааруул"-ын экспортын ирээдүй
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын өрхийн үйлдвэрлэгч Х.Хазира сүүлийн 6 жил сүү, цагаан идээ боловсруулж, зарж борлуулж байна. Цагаан идээгээ төрөлжүүлж, экспортод гаргах томоохон зорилготой түүнд гэр бүлийн гишүүн бүр тусалж, өрхийн үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байна.
Densmaa
Jun 24, 2025
ХОРИН МИНУТЫН ХОТ ХОРИН МИНУТЫН БОРООНД УСАНД АВТЛАА
Энэ зун 16 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарна.