“24/7 чамайг сонсох чатботод итгэж болох уу?
Дэлгэрцэцэг
Dec 11, 2025
5 мин уншина
Та хиймэл оюунаас хайрын зөвлөгөө асууж байв уу? Хэрэв тийм бол та ганцаараа биш ээ. “Match” компаниас энэ онд гаргасан судалгаагаар “Gen Z” үеийн Америкчуудын 49% нь хиймэл оюуныг хосын болоод болзооны зөвлөгөө авахад хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн жилүүдэд хүмүүс өдөр тутмын амьдралын жижиг шийдвэрээс эхлээд сэтгэл зүйн зөвлөгөө, хосын зөвлөгөөг хүртэл хиймэл оюунаас авах болсон. Энэ нь ч эрчийг авч хиймэл оюунтай амьд мэт харилцаа үүсгэх боломжтой “DAN” зэрэг чатботууд гарсан. Тэгвэл хиймэл оюунаас хайрын зөвлөгөө авах зөв шийдэл мөн үү?
Яагаад хиймэл оюунаас хайрын зөвлөгөө авах давлагаа нэмэгдэв?

Маркус МакГихи, Бри Постлмайр хос өөрсдийн маргааныг шийдвэрлэхдээ хиймэл оюуныг ашигладаг болсон туршлагаа Австралийн “The Project” нэвтрүүлгээр хуваалцжээ. Тэдний хэлэхдээ "Хиймэл оюунтай харилцахдаа нэрээ нууцалдаг тул илэн далангүй ярилцахад илүү тухтай байдаг. Жижиг маргааныг шийдвэрлэхэд хиймэл оюун гуравдагч байр сууринаас хэнд нь ч бурууг өгөхгүйгээр, ойлгож сонссон байдлаар хэрэгтэй зөвлөгөө өгдөг. “Чамайг ойлгож байна”, “Чиний зөв тал байгааг харж байна” гэх мэт дэмжсэн өнгө аяс нь таалагддаг" гэжээ. Үнэхээр л LLM буюу том хэлний загварууд хэрэглэгчийн мэдрэмжийг хүндэтгэж, шүүмжлэлгүйгээр хүлээн сонсоход чиглэн сургагдсан байдаг. Иймээс хүмүүс хиймэл оюунаас зөвлөгөө авахдаа илүү нээлттэйгээр өөрийн асуудлыг бүрэн тайлбарладаг. Мөн эдгээр загварууд нь хэрэглэгчийн сонсохыг хүссэн хариултыг өгөх хандлагатай тул дотно, таатай харилцаа үүсгэж буй сэтгэгдэл хэрэглэгчид төрүүлдэг.
Хиймэл оюун нь харилцааны зөвлөгөө өгөхдөө “Avoidant” буюу зааг тогтоох, “Empathy” буюу сэтгэл хөдлөлөө ойлгох, “Boundaries” буюу хил хязгаар зэрэг мэргэжлийн үг хэллэг ашигладаг нь хэрэглэгчдийн итгэлийг улам нэмэгдүүлдэг байна. Шөнийн хоёр цагт муудалцчихаад л шууд ярих хүнтэй байна гэдэг сайхан шүү дээ. Хиймэл оюун хорин дөрвөн цаг таныг сонсоход бэлэн, үргэлж хариулт өгч байдаг нь хиймэл оюунтай харилцах, зөвшилцөх хэрэгцээг нэмэгдүүлж байна.
Хиймэл оюуны IQ-г үнэлсэн нь
Хиймэл оюунаас зөвлөгөө авах нь зөв үү, буруу юу гэж шүүмжлэхээс өмнө хиймэл оюун хэрхэн ажилладаг, юунд суурилдаг гэдгийг ойлгох нь зүйтэй. “ChatGPT” зэрэг загварууд нь олон текст дээр сурч, хүн тухайн асуултад юу гэж хариулахыг таамаглан хариулт бүтээдэг. Түүнчлэн бодит хэрэглэгчдийн асуулт, хариултууд дээр тулгуурлан цаг тутамд суралцаж, улам сайжирсаар байдаг. 2023 онд Фины Оулу их сургуулийн эмнэлгийн үнэлгээний сэтгэл судлаач Эка Ройвайнен “ChatGPT”-д хүний оюуны чадамжийг хэмжихэд ашигладаг “WAIS (Wechsler Adult Intelligence Scale)”-ийн асуулгийг асуужээ. Үүнд үгсийн мэдлэг, ерөнхий мэдлэг, арифметик, абстракт сэтгэхүй, ойлгох чадвар зэрэг үзүүлэлтийг шалгуур болгосон бөгөөд энгийнээр хэлбэл IQ тест юм. Туршилтын үр дүнд “ChatGPT”-ийн IQ 155 гэж үнэлэгдсэн нь хүн амын 99.9%-иас өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь хиймэл оюун ерөнхий мэдлэг, тооцоолох чадвар, дүрс болон логик үндэслэл бүхий абстракт сэтгэхүй зэрэг оюуны тодорхой төрлүүдэд тун өндөр гүйцэтгэл үзүүлж буйг харуулж байна.
Доктор Гроссманы туршилт: Хиймэл оюун хүн хоорондын харилцааг үнэхээр “ойлгодог” уу?

Харамсалтай нь, өнөөгийн байдлаар “ChatGPT” зэрэг хиймэл оюунууд хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг гүнзгий түвшинд ойлгох тал дээр төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй байна. Үүнийг BBC-ийн “AI v the Mind” нэвтрүүлгээр хийсэн туршилт тод харуулсан.
Тус нэвтрүүлгийн үеэр доктор Гроссман “Dear Abby” хэмээх зөвлөгөөний булангийн загвараар туршилт хийсэн бөгөөд “OpenAI”-ийн “GPT-4”, “Anthropic” компанийн “Claude Opus” зэрэг том хэлний загварт хандан нөхөртэйгөө байнга маргалдаж байгаа талаараа бичжээ. Нөхөр нь орой хэдэн цаг болсон хамаагүй хамт унтах нь харилцаанд чухал гэж үздэг ба эхнэрийн хувьд энэ нь дарамттай байгаа хэмээн бичив.
Хиймэл оюунуудаас ирсэн хариулт ижил төстэй, ерөнхий агуулгатай байжээ. Тэд “Энэ маргааны үр дүн нь хоёр талын харилцааны чадвар болон нэгнийхээ хэрэгцээг хүндэтгэхээс хамаарна. Хэрэв тэд хүсэл, сонирхлыг бие биеэсээ ойлгож чадвал аз жаргалтай хамт амьдрах боломжтой. Харин үгүй бол тогтмол маргаан, сэтгэл ханамжгүй байдал үүсч, урт хугацаанд харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй” хэмээн хариулжээ. Доктор Гроссман болон түүний багийнхан чатботуудын өгсөн хариултыг хэд хэдэн шалгуураар дүгнэхэд ердөө 2–3 оноо авсан байна. Тэрээр энэхүү туршилтаа “Хиймэл оюун нь мэдээлэл боловсруулах, логиктой ажиллах зэрэг суурь чадвар өндөр ч, хүн хоорондын харилцааны нарийн мэдрэмжийг ойлгох чадвар нь хангалтгүй хэвээр байна” хэмээн дүгнэсэн байна.
Хиймэл оюуны ажиллах зарчим: Яагаад оновчтой зөвлөгөө өгч чаддаггүй вэ?
1.Веб контентуудыг эх сурвалжаар ашигладаг.

"ChatGPT" зэрэг томоохон “LLM”-үүд хайлт хийхдээ ном өгүүллэг, зөвлөгөөний материал, вэб контентуудыг эх сурвалж болгон ашигладаг. Зарим тохиолдолд “Reddit” зэрэг зүгээр л хэрэглэгчид үзэл бодлоо хуваалцдаг платформуудыг эх сурвалжаа болгодог. Тиймээс зөвлөгөө авахдаа эх сурвалжийг заавал баталгаажуулж байх нь зүйтэй.
2.Таныг дэмжихээр сургагдсан “LLM”-үүд

LLM-үүдийг хүнийг шүүмжлэхгүй, эелдэг, туслах байдалтай хариулт өгөхөөр сургадаг. Тиймээс таны асуултын өнгө аясаас хамааран танд талархах, дэмжих чиглэлтэй хариултыг өгнө.сЭдгээр загварууд нь “pattern recognition” буюу загвар таних болон “safety rules” буюу аюулгүй ажиллагааны дүрэмийн дагуу ажилладаг учир ихэнх тохиолдолд ерөнхий, эерэг, хөнгөхөн зөвлөгөө өгнө. Энэ нь зарим үед сэтгэл санааг чинь дээрдүүлж болох ч бодит нөхцөл байдлыг ойлгож, мэргэжлийн түвшний зөвлөгөө өгөх чадвартай гэсэн үг биш.
3.Таамагласан хариулт өгдөг зарчим

Хиймэл оюун нь таны асуултад магадлал хамгийн өндөр гэж тооцогдсон хариултыг өгдөг. Алгоритм нь өмнө сурсан олон жишээнүүд дээр үндэслэн дараагийн үг, өгүүлбэр, зөвлөгөөний хэв маягийг тооцоолдог. Жишээлбэл, харилцааны асуудлаар бичвэл “нээлттэй харилцаа”, “дотно хүндэтгэл”, “тохиролцоо” гэх мэт түгээмэл хэрэглэгддэг үгс бүхий ерөнхий зөвлөгөө гарч ирнэ. Энэ нь танд нарийн хэрэгтэй зөвлөгөө байх магадлал тун бага.
Хиймэл оюунаас тогтмол харилцааны зөвлөгөө авах сөрөг үр дүнд үргэж болох уу?

Хосын харилцааны асуудлаа өдөр тутамд хиймэл оюунтай зөвлөлдөх нь таны мэдээллийг боловсруулах, тунгаан бодох, шүүмжлэлтээр сэтгэх зэрэг чадваруудыг доройтуулах эрсдэлтэй. Мөн хиймэл оюуныг хэт их ашиглах нь шинэ төрлийн зан зүйлийн донтолт юм. Энэ шинэ төрлийн донтолтыг “GAID” буюу Генератив AI донтолтын хам шинж" гэж нэрлээд байна. Тус донтолт нь хиймэл оюунтай байнга харилцах, шийдвэр гаргалтаа хиймэл оюунд даатгах, хэрэглээгээ багасгахад түгших зэрэг шинж тэмдгээр илрэх боломжтой байна.
Хиймэл оюун нь өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх хэрэгсэл болохоос хүн хоорондын харилцаа, сэтгэл зүй, хувийн амьдралын нарийн асуудал дээр мэргэжлийн түвшний зөвлөгөө өгөх чадваргүй. Иймээс хиймэл оюунаас зөвлөгөө авахдаа болгоомжтой хандаж, асуудлыг бодит хүнтэй ярилцаж, мэргэжлийн тусламж авах нь найдвартай, үр дүнтэй гэдгийг санах хэрэгтэй.
эх сурвалж:
https://www.bbc.com/news/articles/c0kn4e377e2o
https://www.bbc.com/future/article/20240515-ai-wisdom-what-happens-when-you-ask-an-algorithm-for-relationship-advice
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь хиймэл оюуныг харилцааны зөвлөгөөнд ашиглах эерэг талыг дурдсан ч, гол агуулга нь түүний хязгаарлалт, сөрөг үр дагаврыг анхааруулсан сэрэмжлүүлэгтэй, шинжилгээний өнгө аястай. Уншигчдад хиймэл оюунд хэт найдах нь эрсдэлтэйг ойлгуулж, болгоомжтой хандахыг уриална. Сэтгүүл зүйн хувьд бодит судалгаа, туршилтад тулгуурласан, объектив мэдээлэл өгсөн. "Харамсалтай нь", "чадваргүй", "эрсдэлтэй", "донтолт" зэрэг үгс нь сөрөг хандлагыг илтгэнэ. Технологи, сэтгэл судлал, харилцааны сэдэвтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Дэлгэрцэцэг
0 followers
Дэлгэрцэцэг
Dec 11, 2025
“24/7 чамайг сонсох чатботод итгэж болох уу?
Хиймэл оюунаас хайрын зөвлөгөө авах нь зөв сонголт уу?
Pluma -с санал болгосон
Densmaa
Jun 24, 2025
МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ.
Bolor News
Dec 8, 2025
Юмсын интернэт амьдралд ямар хэрэгтэй гээч
4G хэрэглэж байсан би одоо 5G хэрэглэдэг. 5G технологи интернэтийн хурдыг л нэмдэг гэж андуурч явсан би юмсын интернэт гэх орчин үеийн шийдэлтэй ийн нүүр тулж, 5G байхгүй бол юмсын интернэт байхгүйг ойлгосон юм даа. Өөрийнхөө ойлгосон зүйлээ одоо та нарт хэлж өгье. 4G сүлжээгээр бид гар утас, зурагт, компьютер, таблет, цаг ашиглаж чаддаг. Гэхдээ нэг холболтоор нэг л зүйлтэй харьцана. Түүнийг алсаас удирдаж чаддаггүй. Урд нь суугаад, гартаа бариад л ашиглах боломжтой. Тэгвэл эд юмсыг хооронд нь интернэтээр холбох, алсаас удирдах боломжйг LoT болон 5G хоршин олгож байна.
Цэнд
Jul 24, 2025
Үг урсаад, хайрын тухай баримтууд уншаад л ....
Хайр гэж атганд баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй хэрнээ сэтгэл дүүргэдэг шидтэн. Аав, ээжийн, ахан, дүүсийн, амраг ханийн, анд, найзын, ажлын хамт олны гээд ангилаад байвал урсаад л байхаар... Бүгд өөр, өөрийн өнгө, мэдрэмж, бодролыг бий болгож, тэр хэрээр өвдөлтийг өгдөг “хор” гэж тодорхойлмоор ч юм шиг. Сонин ертөнц шүү.
Munkhtselmuun Enkhbat
Dec 4, 2025
"Дижитал шилжилтийн эринд Монголын байгууллагуудад тулгарч буй сорилт ба боломж"
Хиймэл оюун, үүлэн тооцоолол, 5G, дата удирдлага зэрэг ойлголтууд цаасан дээрх онол биш, харин байгууллагын өрсөлдөх чадвар, ашиг орлого, хэрэглэгчийн туршлагыг тодорхойлогч хүчин зүйл болоод байгаа билээ. Иймд Монголын байгууллагууд ч хоцролгүйгээр дижитал шилжилтээ түргэсгэх хэрэгцээ шаардлага тулгараад буй. Тэгвэл байгууллагууд хэрхэн технологи болон техникийн шилжилт хийх боломжтой талаар "Нексмайнд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.