Ч.Гантогтох: Шүхэрчин болох мөрөөдлөө биелүүлж, өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэж байгаа минь миний бахархал
bayaraa tsend
Oct 22, 2025
3 мин уншина
-Миний бие Хэнтий аймгийн Хэррлэн суманд төрж өссөн. Найман хүүхэдтэй айлын долоо дахь нь. Хэрлэн сумын арван жилийн сургуулийг төгсөж, “Билиг” дээд сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшиж, улмаар ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр төгссөн. Онцгой байдлын байгууллагад 1999 оноос хойш 26 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн үеийн аймгийн Байгалийн гамшгаас аврах салбарт аврагч-усчинаар ажлын гараагаа эхлүүлж, 2011-2014 онд бүлгийн дарга, 2014-2018 онд салааны захирагч, 2019 оноос өнөөг хүртэл Эрэн хайх, аврах салбарын захирагчаар үүрэг гүйцэтгэж байна.

- Ажиллах хугацаандаа 103 удаагийн хүн мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээр, устгал ариутгалын ажилд, 450 гаруй удаагийн ой, хээрийн түймэр, үер, ус болон бусад төрлийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 100 гаруй хүний амь нас, улс нийгэм, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн 900 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгө, олон зуун мянган га бэлчээр, байгалийн баялаг, мал амьтныг мэргэжил нэгт нөхдийн хамтаар авран хамгаалсан.

-Ажил, амьдралын гараа болж, амжилт, бүтээл, амь аврах их үйлсэд хөтөлсөн Эрэн хайх, аврах салбарын түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Эрэн хайх, аврах салбарынхан бид сүүлийн 21 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 1256 удаагийн гамшиг, осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1568 иргэний амь нас, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн 3.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна.

-Шүхэрчин болох мөрөөдлөө биелүүлж, өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэж байгаа минь миний бахархал. Улсын хэмжээнд тохиолдож байгаа бүхий л төрлийн дуудлагууд манай аймагт бүртгэгддэг. Хавар, намартаа ой, хээрийн түймэр, зундаа усны ослын дуудлага тасардаггүй. Хэрлэн, Онон, Балж гээд томоохон голууд зундаа үерийн түвшинг давж үерлэнэ. Урсгал ширүүн, гүнзгий гээд онцлог ихтэй. Тиймээс дээрх томоохон гол нуурын эрэг дагуу 14 дэх жилдээ усны эргүүлийн үүргийг манай салбарын алба хаагчид гүйцэтгэлээ. Мөн ойн сан бүхий түймрийн эрсдэл өндөртэй сумдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт эргүүлийг үүрэг гүйцэтгэж, гарсан тохиолдолд цаг алдалгүй шуурхай унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

-Бие бялдрын болоод сэтгэлзүйн бэлтгэлээ хангах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хөнгөн атлетик, сагсан бөмбөг, бадминтоны спортоор хичээллэдэг. Улс, бүсийн аварга шалгаруулах “Аврагч” тэмцээнд 6 удаа оролцож, 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, аймгийн цэргийн хүрээний байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Цэрэг эрс” марш тактикийн тэмцээнд 16 удаа оролцож, 6 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийн эзэд болж, 2022 онд хөнгөн атлетикийн спортын мастер цол хүртсэн.

- Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний ханийг Г.Золбаяр гэдэг. Том охин Г.Аззаяа МУИС-ийг төгссөн, дунд охин Г.Анударь АШУИС-д эмч мэргэжлээр, бага охин Г.Анар Хэрлэн I арван жилийн сургуулийн III ангид суралцаж байна. Хагас зуун жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн үе, үеийн удирдлага, алба хаагчдадаа болон тэдгээрийн гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Сайхан бүхэн ерөөлөөр дүүрэн байх болтугай. Баярлалаа.

Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь Ч.Гантогтохын Онцгой байдлын албанд үнэнчээр зүтгэсэн түүх, амжилт, бахархлыг өгүүлсэн тул өөдрөг, бахархалтай өнгө аястай. Уншигчдад урам зориг өгч, хүндэтгэл төрүүлнэ. Хувь хүний амжилтыг онцолсон ярилцлагын хэлбэртэй. "Бахархал", "мөрөөдлөө биелүүлсэн", "амь аварсан" зэрэг үгс эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Нийгмийн үйлчилгээ, хүний түүх ангилалд хамаарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
bayaraa tsend
2 followers
bayaraa tsend
Mar 30, 2026
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, алдаагаа дэнсэлж, ахин тэмүүлэх зориг гээд олон төрлийн “араншин” түүнийг тодотгодог нь бахархмаар... Ийм л замаар өнөөдөр бид амьдарч бас ажиллаж байна. Энэ удаад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.
bayaraa tsend
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
bayaraa tsend
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Pluma -с санал болгосон
Oyuh Oyu
Dec 16, 2025
Сурвалжилга: Хайраар амилдаг газар
Эзэнгүй амьтад эмнэлгийн тусламж хэр авч байна вэ? Мал эмнэлэг гэж ямар газар байдаг вэ?
bayaraa tsend
Aug 28, 2025
Хөвсгөл нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хав.дөр.км талбай бохирдохоос хамгаалсан
Хөвсгөл нуур бол манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Тэрчлэн 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг экосистемийн онцгой тогтоцтой нуур юм.
bayaraa tsend
Sep 16, 2025
Нарны хэт ягаан туяаны хорт нөлөөнөөс хамгаалдаг байгалийн “бамбай” бол озоны давхарга
Энэ өдөр нь 1987 оны 9-р сарын 16-нд Улс орнууд озоны давхаргыг гэмтээдэг бодисуудыг хязгаарлах тухай "Монреалын протокол"-ыг байгуулсан өдрийг сануулах зорилготой бөгөөд 1994 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр албан ёсоор тэмдэглэх болжээ.
Билгүүн
Jun 26, 2025
ChatGPT таны тархийг ялзруулж байж магадгүй
Хиймэл оюун ухааны технологид суурилсан чатботууд нь таны суралцах үйл явц, танин мэдэхүйн чадварт сөргөөр нөлөөлж байж болзошгүй тухай Массачусетсын технологийн институтийн судлаачид анхааруулжээ.