Цахим ертөнцийн харанхуй тал: Охид, эмэгтэйчүүдэд тулгарч буй дарамт
Бидний амьдарч байгаа нийгэм тэр чигтээ интернэт, цахим платформуудаас хамааралтай билээ. Хүн бүр өөрийн гэсэн гар утастай, сошиал хаягтай болсон үе. Хол ойрын төрөл саданг уулзуулж, хол байгаа нэгэн рүүгээ мөнгө шилжүүлж, заавал өөрийн биеэр очиж хийдэг байсан үйлдлүүдээ цахим хэрэглээний ачаар гэрээсээ үйлддэг болсон. Техник технологийн дэвшил, хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа энэ үед хүний амьдралыг хөнгөвчлөх олон зүйл гарч ирсэн нь сайшаалтай. Сайны хажуугаар саар гэгчээр буруу аргаар ашиглах нь ч олон гарч байна. Цахимаар болон технологийг ашигласан гэмт хэрэг ч гарах болжээ. Үүний нэг жишээ нь жендэрт суурилсан хүчирхийлэл юм. Энэ нь эр, эм хүйсээр ялгаварлан гадуурхахыг хэлдэг байсан бол өдгөө цахим орчны хэрэглээ нэмэгдсэнээр технологи ашиглан үйлдэгдэх гэмт хэрэг болжээ. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзултай ярилцсанаа сийрүүлэн бичье

Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юуг хэлж байна вэ?
Жендэрт суурилсан хүчирхийлэл гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлаж, доромжилж байгаа явдлыг хэлнэ. Бие махбод болон сэтгэл зүйн хор хохирол учруулж байгаа үйлдэх, эс үйлдэхүйн асуудлыг хэлдэг. Сүүлийн жилүүдэд жендэрт суурилсан хүчирхийлэл нь гэр бүлийн асуудал, ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг жендэрээс үүдэлтэй гэмт хэрэг арга хэлбэрээ өөрчилж технологийн хөгжлийг дагаад технологид суурилж байна. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл нэгнээ цохиж авах, биед нь халдаж илэрдэг байсан бол одоо нэгнийхээ хувийн нууц бичлэг зураг, дотно харилцаатай байсан үеийн түүх, нэгнийхээ эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэж ил болгодог болсон байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл технологи ашиглан үйлдэгддэг болсон нь үүгээр харагдаж байна.
Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
Энэ зөвхөн Монгол улсад бус олон улсад ч үйлдэгдэж байгаа тулгамдсан асуудлын нэг. Жишээлбэл, 2006 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар буюу эмэгтэйчүүд цахим дарамт хүчирхийлэлд өртөөд байгаа талаар анх дурдсан байдаг. Иймээс улс орнууд шуурхай энэ асуудалд анхаарлаа хандуулах, улс орнууд хууль эрх зүйн орчноо өөрчлөхийг улс орнуудад уриалсан байдаг.
Монгол улсын хувьд эмэгтэйчүүд хүчирхийллийн хохирогч болж байна уу? Нас хүйсийн хувьд?
Технологи ашиглан жендэрт суурилсан хүчирхийллийн гол хохирогч нь охид, эмэгтэйчүүд болж байна. Жишээ дурдвал сонгуулийн үеэр явуулсан судалгаанаас үзэхэд УИХ-ын эмэгтэй гишүүдийг эмэгтэй гэдгээр нь төрийн алба хаших эсэхэд ялгаварлан гадуурхсан шинжтэй пост, нийтлэлүүд цахим орчинд тархаж хүний нэр төрд халдсан мессежийг түгээдэг. Энэ асуудлыг жендэрт суурилсан хүчирхийлэл гэж үздэг. “Экономист интеллиженс юнит” судалгааны байгууллагаас дэлхийн 45 улсыг хамруулан хийсэн эмэгтэйчүүдийн эсрэг цахим хүчирхийллийн судалгаанд хамрагдсан охид, эмэгтэйчүүдийн 38 хувь нь цахим орчинд хүчирхийлэлд өртөж, 85 хувь нь энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хэн нэгнийг мэддэг гэжээ. Уг судалгаанд цахимаар жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж буй охид эмэгтэйчүүдийн тоо буурахгүй улам бүр өсөн нэмэгдэж байгааг онцолсон байдаг.
Өсвөр насны хүүхдүүдийн хувьд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл ямар байна вэ?
Өсвөр насны охидтой бэлгийн сэдлээр цахим орчинд холбоо тогтоох, хуурамч хаяг үүсгээд тэрнээсээ өөрийгөө эмэгтэй гэж ойлгуулж хүний эмзэг мэдээллийг мэдэж авдаг. Олж авсан мэдээллийг цахим орчинд цацна гэж дарамталж бэлгийн харьцаанд орох зэрэг асуудлууд гарч байна. Нөгөө талаас үе тэнгийн хүүхдүүд цахимаар нэгнийхээ нэр төрд халдах, доромжлох, дээрэлхэх асуудал ч байна. Хамгийн сүүлд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс “Залуучуудын цахим дарамт ямар байна вэ” гэсэн судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын 54 хувь нь цахим дарамтанд өртөж байна. Тэр дундаа 5 хувь нь бэлгийн дарамтанд өртөж байна. 2020 онд хүүхдийн цахим аюулгүй байдлын судалгаа хийгдсэн. Энэ судалгааны үр дүнд хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цахим дээрэлхэлт, дарамтанд өртдөг гэж хариулсан байдаг. Тэгэхэд эцэг эхийн 90 гаруй хувь нь манай хүүхэд цахим дээрэлхэлтэд өртдөггүй гэсэн нь эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд төдийлөн хяналт тавьдаггүй, хэрхэн хяналт тавихаа мэддэггүй гэдгийг харуулж байна. Өсвөр үеийнхний цахим хэрэглээ их байгаагаас гэмт хэргийн хохирогч болох, гэмт этгээдүүд олзолж дарамтлах зэрэг асуудлууд байна.
Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?
Манай улсад үнэн худал нь тогтоогдоогүй мэдээллийг олон нийтэд хуваалцаж цахим орчинд түгээдэг. Аливаа нэг хэргийн хохирогчийг улам хүнд байдалд оруулах үе ч байдаг. Хүмүүс мэдээлэл түгээхдээ хянуур хандаж, тухайн мэдээллээ шалгадаг байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Судалгаанд эцэг эхчүүдийн 90 гаруй хувь нь хүүхдийнхээ цахим хэрэглээг хянадаг гэж хариулсан ч яг яаж хянахаа төдийлөн мэддэггүй. Хүүхдийнхээ цахим хэрэглээнд юуны түрүүнд хяналт тавиад сурах хэрэгтэй
Ярилцсанд баярлалаа
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь цахим орчин дахь охид, эмэгтэйчүүдэд тулгарч буй дарамт, хүчирхийллийн талаарх ноцтой, болгоомжлуулсан өнгө аястай. Уншигчдад санаа зовох, эмзэглэх мэдрэмж төрүүлж, асуудлын цар хүрээг ойлгуулна. ХЭҮК-ын гишүүнтэй хийсэн ярилцлага, судалгааны баримтад тулгуурласан объектив мэдээлэл өгсөн. "Харанхуй тал", "дарамт", "хүчирхийлэл", "хохирогч" гэх үгс болон статистик мэдээлэл нь сөрөг сэтгэгдлийг илтгэнэ. Нийгмийн асуудал, хүний эрх, технологийн сөрөг нөлөөг хөндсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Pluma -с санал болгосон
Densmaa
Jun 24, 2025
МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 25.5 ХУВЬ НЬ АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА
Албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах талаар төрөөс арга хэмжээ авч үр дүнгээ өгчээ.
Номин
Dec 6, 2025
Өнчин “хайр”-ын цаана
Кэмбрижийн толь бичгээс 2025 оны онцлох үгээр “parasocial” хэмээх үгийг нэрлэв. Бодит амьдрал дээр таньдаггүй, гэхдээ олон нийтийн мэдээлэл, урлаг, хэвлэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан ямар нэгэн хүнтэй (дүр, од, нөлөөлөгч, алдартан) дотны хүн мэт хандан төсөөлөх нэг талын харилцаа, сэтгэл зүйн хамаарлыг парасоциал (parasocia) гэнэ.
Bolor News
Dec 8, 2025
Айлын хүүхдүүдэд атаархчихлаа
Ингэж дүү маань ус алдаж байгаа гэрт нь очиж ус хаах хэн нэгнийг олох, хаалга эвдүүлэх, гэрийнхээ шалыг солих, доод айлд засвар хийж өгөх асар хүнд дарамтаас ухаалаг тоолуурын ачаар хохиролгүй зайлсхийсэн юм
Ц.Санчирмаа
Jun 23, 2025
ЭС МЭДЭХ Ч ЦЭЦЭРХЭХ, ҮЛ ЧАДАХ Ч БАРДАМНАХ
Эс мэдэх ч цэцэрхэх, үл чадах ч бардамнах хүмүүсээр бидний нийгэм дүүрч дээ. Үүнд л Михайл Булгаковын “Нохойн зүрх” зохиолын утга учир оршиж байна...