logo

Донорын тогтолцоог сайжруулах "сэрүүлэг"

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хувьд “сэрүүлэг” болсон нэгэн хэрэг шийдэгдэв. Тодруулах аваас гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэрэг юм. Энэхүү нийтлэлээрээ тухайн хэрэг явдал, шүүхийн шийдвэрийг тайлбарлах агаад донорын ойлголтыг олон улсын түвшинтэй харьцуулж харуулах болно.

Ямар хэрэг болоод шүүх хэрхэн шийдвэрлэв ?

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулуун нь "Зам тээврийн осолд орсны улмаас тархины үхэлтэй оношлогдсон иргэнээс элэг, хоёр бөөр, тэдгээрийн эргэн тойронд байгаа судсыг авах зөвшөөрлийг гэр бүлийн гишүүдээс нь авсан ч элгийг авахдаа цөс, доод мөчдийн эрхтнээс шөрмөсийг бэхлэгдсэн хэсгүүдийн хамт авдаг болохыг бүрэн гүйцэд тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан" гэмт хэрэгт холбогдсон. Мөн “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гэр бүлийн гишүүдээр мэдээлэл бичүүлж, гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр, шөрмөс” хэмээн нөхөж бичсэн гэж үзжээ.

Энэ хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хяналтын шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд П.Батчулуунд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Зургийн тайлбар: П.Батчулуун эмчтэй холбогдох хэргийн шүүхийн шийдвэрүүд

Учир юу гэвэл олон улсын баримт бичгүүдэд “эрхтэн шилжүүлэх ажиллагаа бол хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах буянтай үйл хэрэг бөгөөд үүнийг аливаа байдлаар бизнес, ашиг хонжооны хэрэгсэл болгох нь ёс зүйгүй” гэсэн үзэл санааг тусгасан байдаг. Харин П.Батчулуун эмчийн тохиолдол нь ашиг харсан санаатай үйлдэл биш тул ийн шийдвэрлэжээ. Мөн Шүүхийн дээд шийдвэрийн тойм, хураангуйд "Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, тэр дундаа Донорын тухай хууль, түүнд нийцүүлэн Эрүүл мэндийн сайдын баталсан эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаарх журам, зааврууд нь харилцааны зүйлийг бүрэн хамарч зохицуулаагүй, тэдгээрт тодорхойлсон зарим нэр томьёо, ухагдахуун нь хоёрдмол утгатай, тодорхой бус, олон улсын жишигт нийцээгүй зэрэг нөхцөл байдлууд нь анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг бодитойгоор тогтоож чадсан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн" гэж дүгнэсэн байна. Энэ нь уг хэрэг нь зөвхөн эмнэлгийн мэргэжилтнүүд төдийгүй хууль тогтоогчид, энгийн иргэдэд ч сургамж болохуйц хэрэг учир “сэрүүлэг” хэмээн нэрийдээд буй юм.

Цаашлаад иргэдийн дунд донорын хандивтай холбоотой ташаа мэдээлэл түгж, төөрөгдөл үүсэх нь ирээдүйд олон хүний амийг "таслах" эрсдэлтэй. Гэтэл начир дээрээ нэг амьгүй донор найман хүний амийг аврах боломжтой байдаг. Донор хомсдолтой байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буй ч иргэдийн хандлага юу юунаас илүү хамааралтайг албаны хүмүүс дурддаг. Харин П.Батчулуун эмчийн хэрэг энэ үзэгдлийг дэврээсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс хэргийн үнэн мөнийг олон нийтэд тайлбарлахын зэрэгцээ донорын ач холбогдлыг мэдүүлэх нь чухал байна.

Донорын талаар таны мэдэх хэрэгтэй ойлголтууд

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нь амь нас нь аюулд тулгарсан өвчнүүдийг аврах үр дүнтэй арга юм. Зарим тохиолдолд уг арга нь цорын ганц гаргалгаа байдгаас донорын ач холбогдол ямар том нөлөөтэйг харж болно.

Донорыг амьд донор болон амьгүй донор гэж ангилна. Амьгүй донор нь дотроо тархины үхэлтэй донор болон зүрхний үхэлтэй донор гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Одоогоор манай улсад зөвхөн тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хэрэгжүүлж байна. Үүнийг хууль эрх зүйн хүрээнд, хандивлах зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэдэг байна.

Дэлхийн улс орнуудад эс, эд, эрхтэн хандивлах зөвшөөрөл олгохдоо Opt-in” ба “Opt-out гэсэн хоёр төрлийг хөгжүүлсэн байдаг.

  1. OPT-OUT- нь өөрийн биеэр донор болох хүсэлтийг татгалзаагүй тохиолдолд донор гэж тооцдог систем. Энэ нь Европын холбооны орнууд буюу эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал өндөр түвшинд хөгжсөн орнуудад нэвтэрсэн.
  2. OPT-IN- сайн дурын бүртгэлд суурилсан донорын тогтолцоо учир амьд байх хугацаандаа донор болохыг зөвшөөрсөн байх шаардлагатай. Хэрэв амьгүй донорт бүртгэгдвэл гэр бүлээс нь зөвшөөрөл авч, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг.

Манай улсын хувьд Донорын тухай хуулиараа амьгүй донороос эс, эд, эрхтнийг нь авахдаа зөвшөөрөлд үндэслэсэн байхыг шаарддаг. Үүний дагуу “Opt-in” хувилбарыг хэрэгжүүлдэг аж.

2018 оноос хойш Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны мэргэжилтнүүд тархины үхэлтэй донор илрүүлэх чиглэлээр 278 боломжит донор илрүүлж, шалгуурын дагуу тэнцсэн донорын ар гэртэй уулзаж хүсэлт тавихад 37 нь зөвшөөрч, 31 нь бодит донор болсон байна. Үүнээс 45 бөөр, 27 элэг, 173 шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж 72 хүний амь насыг авран, 173 хүний амьдралын чанарыг сайжруулжээ.

Зургийг илүү интерактив байдлаар эндээс үзээрэй

Гэвч 2025 он гарсаар нэг ч тархины үхэлтэй донор илрүүлээгүй атал донорын хүлээх жагсаалтад хүнд өвчтэй 1000 гаруй хүн байна. Энэ нь донорын хэрэгцээ шаардлага ямар хэмжээнд байгааг харуулж буй үзүүлэлт юм. Үүнийг сайжруулахын тулд зөвхөн эрүүл мэндийн ажилтнууд анхаарах бус бусад салбарынхан хамтарч ажиллах хэрэгтэй нь өнөөдрийн нийтлэлийн жишээгээр харагдаж байна. Донорын тогтолцоог сайжруулах нь хүний амь аврахын сацуу нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн зардал бууруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх зэргээр олон талд эергээр нөлөөлдөг. Иймээс хууль зүйн орчныг илүү тодорхой, ээлтэй байдлаар шинэчлэх шаардлагатай. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд донорын ар гэртэй харилцах харилцаа, асуумж зэрэгт анхаарал хандуулж, зөвлөмж боловсруулах хэрэгтэй байгаа аж. Нөгөө талаас иргэд донорын ач холбогдлыг ойлгож, үйл ажиллагааны талаарх мэдээллийг баталгаатай сувгаар хүлээн авч байх нь зүйтэй.


Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.70
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь эмчийн цагаатгалыг "итгэлийн гэрэл" хэмээн онцолж, эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулахыг уриалсан өөдрөг, мэдээлэл өгөх агуулгатай. Уншигчдад найдвар төрүүлж, системийн алдааг засах боломжийг харуулна. Сэтгүүл зүйн хувьд бодит баримтад тулгуурласан, сургамжтай. "Итгэлийн гэрэл", "цагаатгал", "сэрүүлэг", "амь аврах" гол үзүүлэлт болсон. Эрүүл мэнд, хууль эрх зүйн салбарт хамаарна.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Донорын тогтолцоог сайжруулах "сэрүүлэг"

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хувьд “сэрүүлэг” болсон нэгэн хэрэг шийдэгдэв.

News Image
bookmark more

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

Цэнд

Sep 1, 2025

9 сарын 1: Баярын өдөртэй зэрэгцсэн “бяцхан” зөвлөмж

Баярт энэ өдөртэй зэрэгцэн аюулгүй байдал, анхаарал татах олон асуудлууд санаа чилээдэг нь нууц биш. Тиймээс асран хамгаалагч, аав, ээжүүд болон хүүхдүүддээ зориулсан “бяцхан” зөвлөмжийг хүргэж байна.

News Image
Author Image

Батцэцэг

Jun 22, 2025

Post-Fact буюу “үнэний дараах” нийгэмд зайлшгүй мэдэх шаардлагатай сэдвүүдийг подкастаараа хүргэж байна

Хэрвээ та Монголын баримт шалгах төвийг дагадаг, түгээж буй мэдээллийг маань тогтмол уншдаг бол Post-Fact подкастыг хэдийн үзсэн байж магадгүй.

News Image
Author Image

Ц.Санчирмаа

Jun 24, 2025

ДУРСАМЖ ХЭЗЭЭ Ч СААРАЛ БАЙДАГГҮЙ

Одоогоос 4 жилийн өмнө эхэлсэн Орос, Украины хооронд үүссэн зөрчил мөргөлдөөн улам хурцадсаар буй өнөө цаг үед хоёр улсын хилийн бүсэд амьдардаг жирийн ард иргэдийн амьдрал ахуй хэрхэн хэлмэгдэн доройтож байгааг энэ номын үйл явдлаас харж болно.

News Image
Author Image

Bolor News

Dec 8, 2025

Айлын хүүхдүүдэд атаархчихлаа

Ингэж дүү маань ус алдаж байгаа гэрт нь очиж ус хаах хэн нэгнийг олох, хаалга эвдүүлэх, гэрийнхээ шалыг солих, доод айлд засвар хийж өгөх асар хүнд дарамтаас ухаалаг тоолуурын ачаар хохиролгүй зайлсхийсэн юм

bookmark more