ДОТООД ОРЧИН БУЮУ ТАНЫ ГЭРИЙН АГААР ИЛҮҮ АЮУЛТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ
Enkhjin Shinebayar
Nov 23, 2025
3 мин уншина
Өнгөрсөн онд (2024) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-г хийсэн бөгөөд манай улсад жил бүр 2839 хүн гадаад орчны, 4300 хүн дотоод орчны агаарын бохирдлын нөлөөгөөр нас барж байна гэсэн үр дүн гарсан.

Гадаад, дотоод орчны агаарын бохирдлоос үүдэх эдийн засгийн хохирол нь 4.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 10%-тай тэнцэнэ. Үүнийг:
- Эрүүл мэнд, халамж үйлчилгээний зардал
- Ажлын байрны бүтээмж буурах
- Цаг бус эндэгдэл
- Байгаль орчинд учирсан хохирол зэргийг тооцоолж хэмжсэн байна.
Хүмүүнлэгийн сэтгэл судлалыг үндэслэгч Абрахам Маслоу агаар, ус, хоол зэргийг физиологийн буюу хүн амьдрахад шаардагдах хамгийн анхдагч хэрэгцээ гэж тодорхойлсон байдаг.

Гэтэл Улаанбаатар хотод цэвэр агаар бараг л “тансаг хэрэглээ” болжээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй хэсгийг "Баянхошуу, Долоон буудал, Баянбүрд орчим" гэж тооцоолсон.
Тус бүсэд 850 гаруй мянган иргэн амьдарч буй нь нийслэлийн нийт хүн амын 48 хувьтай тэнцэнэ. Харамсалтай нь, эдгээр иргэдийн дийлэнх нь амьжиргааны түвшин доогуур, бага орлоготой өрхүүд юм.

Энэ мэтчилэн агаарын бохирдлыг тойрсон асуудал хөврөх боловч дотоод орчны агаарын бохирдлын асуудлыг олон нийт төдийлөн хөнддөггүй.
Тодруулбал, бид амьдралынхаа 90%-ийг дотор орчинд өнгөрүүлдэг боловч дотоод орчин нь гадаад орчноос 2-8 дахин их бохирдуулагч бодис агуулдаг гэсэн судалгаа бий.
Бохирдуулагч бодис гэдэг нь гаднаас орж ирэх бохир агаар, нүүрс, мод, хог, хатуу түлш, тамхи, барилгын материал, тавилга, будаг, цавуу, цэвэрлэгээний бодис, үнэр дарагч бүтээгдэхүүн, хүний амьсгал, хөлс, үхэжсэн арьс, тоос зэргийг хэлнэ.

Үүнээс сэргийлэхийн тулд өдөр тутамдаа гэртээ тамхи татахгүй байх, цонх, гэрээ дулаалах, чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээс гадна агаар цэвэршүүлэгч хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөдөг.
Тэгвэл “Airee Felt” компани энэ асуудлыг шийдэхийн тулд монгол хонины ноосон шүүлтүүр бүхий байгальд 100% задардаг агаар цэвэршүүлэгч бүтээжээ.

Асуулт: Яагаад хонины ноосыг сонгосон бэ?
“Airee Felt” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч М.Батмөнх: Манай улсад нөхөн сэргээгдэх боломжтой хамгийн элбэг байгаа түүхий эд нь ургамал гэхээсээ илүү хонины ноос байсан учраас энэхүү байгальд ээлтэй, дахин боловсруулах боломжтой түүхий эдийг сонгосон.
Үүнээс гадна хонины ноос нь хиншүү, тамхины утаа, цэвэрлэгээний бодис зэрэг хорт хавдар үүсгэгч дэгдэмхий органик нэгдлийг (VOC) шүүж авдаг гэдгээрээ онцлог байдаг.

Асуулт: Дотоод орчны агаарын бохирдолд хамгийн их өртөж байгаа гэр хорооллын өрх, сургууль, цэцэрлэгт туршилт хийсэн үү?
“Airee Felt” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч М.Батмөнх: 2023 онд бид “Цэвэр агаартай цэцэрлэг” төслийн хүрээнд “Сайншанд салхин парк” ХХК-тай хамтран Сайншанд сумын 14-р цэцэрлэгт цонхны шүүлтүүр суурилуулж, Airee 2.0 шинэ загварыг хандивласан. Үр дүнд нь хүүхдүүдийн дунд ханиад томууны өвчлөл буурч, ирц мэдэгдэхүйц сайжирсан.
Цаашид ч мөн урьдчилсан захиалга бүрийнхээ 10%-ийг Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй бүсэд байрлах цэцэрлэгт зарцуулахаар шийдсэн учраас хэрэглэгчид маань энэ төслийн нэг хэсэг болж, хувь нэмрээ оруулах нөхцөл бүрдэж байгаа.

“Airee Felt” ХХК монгол авдрын уламжлалт загвараас санаа авч, Airee 3.0 загварыг зохион бүтээсэн бөгөөд энэ нь өмнөх загвараасаа бүх үзүүлэлтээрээ 33%-аар илүү хүчин чадалтай аж.

Та Fundea.mn сайтын “Авдар дүүрэн цэвэр агаар” төслийн хүрээнд Airee 3.0 агаар цэвэршүүлэгчийг 20% хямдралтайгаар урьдчилан захиалж, “Цэвэр агаартай цэцэрлэг” аяныг дэмжих боломжтой.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Үндэсний үйлдвэрлэгч 🔗 “Airee Felt” ХХК
Холбогдох: 9102-0090 | 9922-5906
🖇️ Эх сурвалж:
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа, https://shorturl.at/qq8QR
- Хүрээлэн буй орчны судалгаа ба нийтийн эрүүл мэнд олон улсын сэтгүүл, https://shorturl.at/DmWLN
- Улаанбаатар иргэн төвтэй хот, https://shorturl.at/rNsj6
- Үндэсний статистикийн хороо, https://shorturl.at/2iTtM
- Airly, https://shorturl.at/mRFZR
- Indoor Air Quality in Buildings: A Comprehensive Review on the Factors Influencing Air Pollution in Residential and Commercial Structure, https://shorturl.at/z9Aek
- Simply Psychology, https://shorturl.at/3NhQ0
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь дотоод орчны агаарын бохирдлын аюултай байдлыг статистик баримтаар тодорхойлж, уншигчдад санаа зовоосон мэдээлэл өгнө. Гэвч "Airee Felt"-ийн монгол ноосон агаар цэвэршүүлэгч, түүний үр дүн, нийгмийн хариуцлагын төслийг танилцуулснаар асуудлыг шийдэх боломж, найдвар төрүүлж байна. Сэтгүүл зүйн хувьд асуудал дэвшүүлж, шийдлийг танилцуулсан объектив мэдээлэл юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
Enkhjin Shinebayar
2 followers
Enkhjin Shinebayar
Dec 7, 2025
ChatGPT-тэй харилцах урлаг буюу prompting 101
Том хэмжээний хэлний загвар (LLM) ашиглахдаа цагаа хэмнэж, илүү үр дүнтэй хариулт авахын тулд "prompt" буюу зааварчилгаа хэрхэн бичих талаар ChatGPT-ын жишээн дээр танилцууллаа.
Enkhjin Shinebayar
Nov 23, 2025
ДОТООД ОРЧИН БУЮУ ТАНЫ ГЭРИЙН АГААР ИЛҮҮ АЮУЛТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ
Байгальдаа, хүндээ ээлтэй орчинг бүтээх зорилгын дор нэгдсэн монгол залуусын биотехнологи, шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн, бизнесийг онцолж байна.
Pluma -с санал болгосон
Oyuh Oyu
Dec 16, 2025
Сурвалжилга: Хайраар амилдаг газар
Эзэнгүй амьтад эмнэлгийн тусламж хэр авч байна вэ? Мал эмнэлэг гэж ямар газар байдаг вэ?
Bolor News
Nov 28, 2025
И.Нуваанчимэд: Мөнгө авчхаад, мурьдаг хакер олон байдаг
Хакертай хийсэн ярилцлага
Цэнд
Aug 28, 2025
Хөвсгөл нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хав.дөр.км талбай бохирдохоос хамгаалсан
Хөвсгөл нуур бол манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Тэрчлэн 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг экосистемийн онцгой тогтоцтой нуур юм.
Б.Янжмаа
Aug 15, 2025
“Дамбад ирээд залга”
“Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг санаачлагч Ц.Оюунгэрэлийн нүүр ном руу орж харвал “Дамбад ирээд залга” гэсэн өгүүлбэр олж харах вий. Жорлонгийн хувьсгал ямар шатандаа явааг асууж шалгаахыг хүсвэл Дамбыг зорих ёстой нь тодорхой болов. Гэр хорооллоос хүн хайх амаргүй ч “Google map” ашиглан, жорлонгийн хувьсгалчдын “штаб”-ыг дор нь илрүүлчих юм билээ.