Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
“Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Өөрөөр хэлбэл, Монголын хэрэглэгчид taobao-гоос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ шууд хүргүүлэн авах боломжтой болж байна.
Taobao юугаараа онцлог вэ гэж үү?
Taobao бол дэлхийн сая сая хүний худалдааны хэв маягийг өөрчилсөн, асар том нөлөө бүхий платформ билээ. Уг платформ нь хямд үнэ, өргөн сонголт, хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлсэн хайлтын систем, хэрэглэхэд хялбар орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт ажиллаж байгаа энэ платформ хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний хязгааргүй сонголтыг түгээсээр байна. Тэд өдрөөс өдөрт зах зээлээ тэлсээр, сүүлийн жилүүдэд л гэхэд Төв Азийн орнууд, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират улсад хүч түрэн орсон нь олон улсад байр сууриа улам бэхжүүлж буйн илрэл юм.
“Taobao Монгол Улсад албан ёсоор нэвтэрч буйд бид үнэхээр баяртай байна. Бидний гол зорилго бол хэрэглэгч бүрд цахим худалдааг илүү ойр, хүртээмжтэй болгож, тухайн орны онцлогт тохирсон тусгайлсан үйлчилгээ, санал болгох явдал. Монголын хэрэглэгчид одоо илүү амар хялбар, өргөн сонголттой, найдвартай үйлчилгээг мэдрэх боломжтой боллоо.” хэмээн Taobao-гийн Ази дахь цахим худалдаа хариуцсан захирал Каролайн Рен хэлжээ.
Зөвхөн Монголчуудад зориулсан онцгой боломжууд
“Taobao Монголд угаасаа л байсан шүү дээ. Албан ёсоор нэвтрэхийн ялгаа нь юу юм бол” гэж гайхаж байгаа хэрэглэгч байвал маш амархнаар тайлбарлая. Хамгийн том ялгаа бол таны захиалсан бараа хилийн цаана бууж, хэн нэгнээр дамжин ирэх биш дэлгүүрээс шууд таны гар дээр ирэх боломжтой болж буй явдал юм. Тодруулбал, өмнө нь хэрэглэгчид taobao-гоос бараа захиалахад Эрээнд хүлээн авах хаяг оруулах, эсвэл туслан зуучлагчаар дамжуулан захиалж, бараагаа ирмэгц нь каргоноос очиж авдаг байсан бол одоо бараагаа Монголд хүлээн авах хаягаа шууд оруулаад л чирэгдэл, төвөггүй авах боломж бүрдлээ гэсэн үг.
Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтрэхдээ зөвхөн бидэнд зориулсан хэд хэдэн чухал шинэчлэл, урамшууллыг санал болгож байна. Тодруулбал,
- Төлбөрийн хялбар шийдэл: Монголын хэрэглэгчид олон улсын VISA болон MasterCard, Apple Pay, Google Pay, and WeChat Pay ашиглан төлбөр төлөх боломжтой. Ингэснээр, гүйлгээг илүү аюулгүй, шуурхай, найдвартай хийнэ гэсэн үг юм.
- Валют хөрвүүлэх шаардлагагүй боллоо: Өмнө нь бараа бүтээгдэхүүний үнийг бодохдоо юаниас төгрөг рүү хөрвүүлж тооцдог байсан бол одоо ингэх шаардлагагүй боллоо. Учир нь, Taobao монгол хэрэглэгчдэд зориулж, бүх бүтээгдэхүүний үнэ төгрөгөөр (MNT) харагддаг болгожээ.
- Шинэ хэрэглэгчийн урамшуулал: Taobao-д шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүр эхний худалдан авалтдаа урамшууллын купон авах боломжтой. Тухайлбал, 15,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа худалдан аваад 10,000₮-ийн хөнгөлөлт эдлэх юм.
- Үнэгүй хүргэлт: Та 49,999₮-өөс дээш үнийн дүнтэй бараа захиалбал үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Хувцас, компьютер, гар утас, гэр ахуйн бараа, ахуйн хэрэгсэл гээд өөрт хэрэгтэй бараагаа өргөн сонголтоор худалдан аваарай.
- Шуурхай хүргэлт: Таобао нь Монгол Шуудан, Hicargo зэрэг хэд хэдэн найдвартай хүргэлтийн газартай хамтран ажилласнаар хэрэглэгч захиалсан бараагаа ердөө 7–10 хоногт л авах боломжтой боллоо.
- Бараа буцаах боломж: Хүргэлтээр ирсэн бараагаа үзтэл сэтгэлд нийцэхгүй бол яах вэ гэж үү? Тэгвэл, энэ тохиолдолд авах арга хэмжээ бий тул бүү санаа зов. Энэ бол бараагаа Монголдоо буцаах боломж. Ингэснээр, платформ ашиглах итгэл, эрмэлзлийг нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хүндэтгэх механизм улам бэхжинэ гэсэн үг юм.
- Эх хэлээрээ бараагаа хайх, захиалах боломж тун удахгүй… Одоогоор Taobao платформ нь Англи, Орос, Хятад хэлээр ажиллаж байна. Удахгүй хиймэл оюун ухааны технологи ашиглан тус платформд монгол хэлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь монгол хэрэглэгчдэд улам ойртох томоохон алхам болжээ.
- “Хуваалц, Хож” хөтөлбөр: Тaobao хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэхийн тулд “Хуваалц, Хож” урамшууллын хөтөлбөрөө эхлүүлжээ. Хэрэв та найзынхаа урилгаар Taobao-д нэгдвэл 45 юанийн хөнгөлөлт эдлэхээс гадна, урьсан найз тань ч мөн 45 юанийн урамшуулал авах боломжтой гэнэ.
- Жилийн хамгийн том хямдрал тун удахгүй: Жил бүрийн 11-р сарын 11-нийг угтан Таобао платформд хамгийн том хямдралын хур бууж, худалдааны баяр болдог. Энэ жилийн “11.11 Олон улсын худалдааны фестивал” 10-р сарын 20-ны 20:00 цагаас эхлэх тул хэрэглэгч та энэ өдрийг календартаа тэмдэглэж байгаад, авахыг хүссэн бүх бараагаа амжиж сагслаарай.
Ийнхүү, Taobao манай улсад албан ёсоор нэвтэрснээр, бид дэлхийн хэмжээний худалдааны зах зээлээс хямд үнэ, өргөн сонголт, олон төрлийн хөнгөлөлт урамшууллаар хүссэн бараагаа хүссэн газартаа түргэн, шуурхай авах боломжтой боллоо. Түүнчлэн, монгол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр буйг Таобао ч анзаарч, үйлчилгээний чанар, найдвартай байдлаа илүү сайжруулан төгөлдөржүүлсээр байгааг дуулгахад таатай байна.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэхүү мэдээ нь Taobao Монголд албан ёсоор нэвтэрсэн тухай өөдрөг, мэдээллийн шинжтэй. Уншигчдад хямд үнэ, өргөн сонголт, хялбар хүргэлт зэрэг шинэ боломжуудыг мэдрүүлж, сэтгэл ханамж, хүлээлтийг төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд мэдээлэл өгөх, сурталчлах шинжтэй. "Албан ёсоор нэвтэрлээ", "боломжтой боллоо", "хөнгөлөлт", "үнэгүй хүргэлт" зэрэг үгс эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Эдийн засаг, цахим худалдааны салбарт эерэг нөлөөтэй.
Сэтгэгдэл (2)
Зочин
3 weeks ago
Сайт razomv
Adiya Ajv
Nov 7, 2025
Тaobao 11.11 – Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
Жил бүрийн 11 сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү? Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн 11.11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу 11.11 Олон улсын худалдааны баярын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ мэдээг хуваалцаарай.
Adiya Ajv
Oct 15, 2025
Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
“Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Өөрөөр хэлбэл, Монголын хэрэглэгчид taobao-гоос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ шууд хүргүүлэн авах боломжтой болж байна.
Pluma -с санал болгосон
Ariuntuya Enkh
Dec 5, 2025
Технологи хүйсээр ялгаварладаг уу?
Дэлхий даяар технологийн салбар дахь ажилчидын жендерийн тэгш бус байдал анхаарал татаж буй бөгөөд технологийн салбарын топ 15 компанийн ажилчдын эмэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоогоор ердөө 30% бол Европт энэ дүн 10% ч хүрдэггүй байна.
Adiya Ajv
Oct 15, 2025
Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
“Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Өөрөөр хэлбэл, Монголын хэрэглэгчид taobao-гоос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ шууд хүргүүлэн авах боломжтой болж байна.
Дэлгэрцэцэг
Dec 11, 2025
“24/7 чамайг сонсох чатботод итгэж болох уу?
Хиймэл оюунаас хайрын зөвлөгөө авах нь зөв сонголт уу?
Ц.Санчирмаа
Jun 30, 2025
ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ
Аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг энэ номоос мэдэрнэ. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөн ухаажих мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх болно.
Зочин
3 weeks ago
Сайт