Нарны хэт ягаан туяаны хорт нөлөөнөөс хамгаалдаг байгалийн “бамбай” бол озоны давхарга
bayaraa tsend
Sep 16, 2025
2 мин уншина
Озоны давхарга нь биднийг нарны хэт ягаан туяаны хорт нөлөөнөөс хамгаалдаг байгалийн “бамбай” юм. Хэрэв озоны давхарга сийрэгжвэл хүний эрүүл мэнд, амьтан, ургамал, усны экосистемд ноцтой хохирол учруулдаг байна.
Эрт цагт хүн төрөлхтөн тэнгэрийн хөх өнгийг зөвхөн үзэсгэлэн гэж хардаг байв. Харин XX зууны эхэн үед эрдэмтэд нарны хэт ягаан туяа (UV) амьд биед аюултай гэдгийг олж, “Яагаад бид амьд, аюулгүй явж байна вэ?” гэсэн асуултад хайгуул хийж эхэлсэн бөгөөд 1913 онд Францын эрдэмтэд Шарль Фабри болон Анри Бюссон нар озоны давхаргыг илрүүлжээ. Харин дараа нь Английн физикч Гордон Добсон тусгай багаж бүтээж, озоны хэмжээг тогтмол хянах боломжтой болгож, тус багажийг өнөөг хүртэл түүний нэрээр “Добсоны спектрофотометр” гэж нэрлэдэг. Харин1970-аад оноос хүн төрөлхтөн өөрөө өөрсдийн хамгаалалтын бамбайг гэмтээж эхэлсэн бөгөөд хөргөгч, аэрозолийн баллон, зарим үйлдвэрийн хий нь фреон гэх бодис ялгаруулж, озоны давхаргыг нимгэлж байжээ. 1985 онд Английн эрдэмтэд Антарктидын дээрээс “озоны цоорхой” илрүүлснээр дэлхий даяар цочрол дагуулж, энэ мэдээ хүн төрөлхтнийг нэгэн зэрэг сэрээсэн гэж хэлж болно. Улмаар 1987 онд улс орнууд нэгдэн “Монреалын протокол”-ыг баталж, озоныг гэмтээдэг бодисын хэрэглээг зогсоох шийдвэр гаргасан. Энэ нь дэлхийн улс орнуудын хамгийн амжилттай хамтын ажиллагааны нэг гэж тооцогддог бөгөөд озоны давхарга аажмаар нөхөн сэргэж, 2060 он гэхэд бүрэн хэвийн болно гэж эрдэмтэд тооцоолж байна.
Озоны давхаргыг хамгаалах өдөр буюу "International Day for the Preservation of the Ozone Layer" жил бүрийн 9-р сарын 16-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нь 1987 оны 9-р сарын 16-нд улс орнууд озоны давхаргыг гэмтээдэг бодисуудыг хязгаарлах тухай "Монреалын протокол"-ыг байгуулсан өдрийг сануулах зорилготой бөгөөд 1994 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр албан ёсоор тэмдэглэх болжээ.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь озоны давхаргын ач холбогдол, түүнд учирсан хохирол, олон улсын хамтын ажиллагааны үр дүнд нөхөн сэргэж буйг өгүүлсэн. Эхэндээ болгоомжлуулсан ч, эцэстээ амжилттай шийдэл, ирээдүйн эерэг төлөвийг харуулсан тул өөдрөг, эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Уншигчдад байгаль орчны асуудалд санаа зовох боловч, хамтын хүчин чармайлтаар шийдэгдэх боломжтойг ойлгуулж, найдвар төрүүлнэ. Сэтгүүл зүйн хувьд бодит мэдээлэл өгсөн, шинжлэх ухаан, байгаль орчны сэдэвтэй. "Амжилттай хамтын ажиллагаа", "нөхөн сэргэж байна" гэх үгс эерэг байдлыг илтгэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигээгүй байна.
bayaraa tsend
2 followers
bayaraa tsend
Mar 30, 2026
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, алдаагаа дэнсэлж, ахин тэмүүлэх зориг гээд олон төрлийн “араншин” түүнийг тодотгодог нь бахархмаар... Ийм л замаар өнөөдөр бид амьдарч бас ажиллаж байна. Энэ удаад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.
bayaraa tsend
Jan 22, 2026
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал
Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.
bayaraa tsend
Dec 9, 2025
Кибер аюулгүй байдал ба хариуцлага
Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.
Pluma -с санал болгосон
Билгүүн
Jun 26, 2025
ChatGPT таны тархийг ялзруулж байж магадгүй
Хиймэл оюун ухааны технологид суурилсан чатботууд нь таны суралцах үйл явц, танин мэдэхүйн чадварт сөргөөр нөлөөлж байж болзошгүй тухай Массачусетсын технологийн институтийн судлаачид анхааруулжээ.
Б.Янжмаа
Mar 12, 2026
Бидний амьдрал дахь парламентын боловсрол...
Сурагч О.Нандин-Эрдэнэ “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагддаг. “Ардчилал ба хууль тогтоох засаглал” сэдвээр үе тэнгийнхэндээ сургалт хийжээ. Харин оюутан байхдаа гишүүний уулзалтад очиж байсан Н.Учрал өдгөө спикер болсон.
Батцэцэг
Jun 19, 2025
“Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж буй” гэх судалгааг зөвлөх үйлчилгээний компаниас зохион байгуулалттай түгээсэн шинжтэй байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт УИХ-аас итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй үед Sancrox Political Advisory гэх Их Британид бүртгэлтэй улс төрийн зөвлөх үйлчилгээний компаниас хийсэн
bayaraa tsend
Dec 6, 2025
Суурин утаснаас дижитал эрэн хүртэлх "БИ"
Өглөө бүр шинэ боломж ирдэгтэй адил шинэ техник, технологи “мэндэлж”, түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлагыг биднээс “нэхэж” байгаа нь интернэтийн нөлөөлөл гэж боддог.