Үүдний хаалгыг нээхэд эмнэлгийн ажилтан шалан дээрх шээсийг арчиж харагдахтай зэрэгцэн амьтны эхүүн үнэр ханхлах нь ямар газар болохыг шууд илтгэнэ. Энэ газар бол “Жонон” мал эмнэлэг юм. Үүдний хэсэгт хүмүүс нохой, муураа тэврэн, ээлжээ хүлээн зогсож байв.
Харин тэдний дунд өрөвдмөөр царайтай, өрвийсөн жоохон муурын зулзагыг олсон ахлах ангийн сурагчид бас ирсэн байна. Тэр муурын зулзагыг тэдгээр сурагчдын нэг нь тэжээхээр болжээ. “Чи сайн хоол өгч байгаа юм уу?” гээд л аль хэдийн эзэн нь болоод удаж байгаа мэт нэгнээрээ тоглоом, шоглоом хийж инээлдэн, бяцхан зулзагыг тойрон зогсоно.
Энд дийлэнх нь эзэнтэй амьтад байсан, харин эзэнгүй амьтад байрладаг тор нь хоосон байлаа. Учрыг нь Б.Нямгарав эмчээс асуухад өдөрт хоёроос гурван л эзэнгүй амьтад ирдэг бөгөөд авчирч эмчлүүлсэн хүмүүс нь өөрсдөө тэжээж эсвэл өөр эзэнтэй болгодог гэнэ. Хотод амьтны эмнэлэг нэмэгдсэн болохоор ачаалал харьцангуй бага. Мөн “Азтай савар” гэх мэт хэд хэдэн төрийн бус байгууллагатай болон амьтны асрамжийн газартай хамтарч ажилладаг учраас энд эзэнгүй амьтад байрлах нь цөөн байдаг байна.
Хүмүүс амьтнаа эмчлүүлээд гарахад “Төлбөр нь 50 мянга, 40 мянга боллоо” гээд эмч нар янз бүрийн үнэ хэлж байна. Ихэвчлэн авдаг үйлчилгээний үнийн талаар тодруулахад, ерөнхий үзлэг 10 мянга, рентген 50 мянга, биохимийн эмчилгээ 95 мянга, дусал нь тухайн амьтны биеийн байдал, хэмжээнээс шалтгаалж 65-120 мянга орчим байдаг гэнэ.
Эмнэлэг дотор байрлах амьтны дэлгүүрт орвол нохой, мууранд зориулсан хоол, тоглоом, дагалдах хэрэгсэл гээд бүхий л зүйл байна. Бүр шинэ жилийн хувцас хүртэл байна. Хүмүүс “Манай нохой тоглочих жижигхэн ямар тоглоом байна?”, “Аль гутал нь таарах бол?” гэж худалдагчаас асууцгаана. Худалдагчийн хэлснээр үйлчлүүлэгчид ихэвчлэн хоол авахаар ирдэг ч амьтандаа тоглоом эсвэл амттан авахгүйгээр гарч чаддаггүй ажээ.
Үүнээс харахад эзэд нь амьтдынхаа эрүүл мэндэд санаа тавихын хажуугаар хүүхэд шигээ эрхлүүлж, хайрладаг болох нь гарцаагүй. Нэгэн ахимаг насны эмэгтэй шаргал өнгийн нохойгоо дагуулан эмнэлгийн үүдээр орж ирлээ. Үзлэг дууссаны дараа амьтны дэлгүүр лүү орж, хувцасгүй байсан нохой нь хувцастай болоод гараад ирэв. Хэлээ унжуулан гүйж байгаа нь харваас баясгалантай байгаагийн шинж. Үүнийг нь харсан эзэн нь хүртэл инээмсэглэсээр хоёул гарлаа. Эзэн нь яг л тэр нохойны “эмээ” шиг нь санагдсан гээч.
Эдгээр амьтад эзнийхээ энгэрт эрхлэн өсөж байна. Гэвч гудамжинд хоол хайн, дааран чичирч, өдөр хоногийг аргацаадаг амьтдад хэн тусалдаг юм бол? Туслах нь бүү хэл үүрэндээ байгаа нохойг хүртэл буудаж, гөлөгнүүдийг нь өнчрүүлдэг. Зам дээр дайрчхаад юу ч болоогүй мэт тоолгүй яваад өгдөг. Энэ асуудлын талаар Б.Нямгарав эмчтэй ярилцлаа.
-Таны хувьд нохой устгалын ажил хэр зөв шийдэл шиг санагддаг вэ?
-Амьтныг буудаж хөнөөнө гэдэг бол үнэхээр хүнлэг бус санагддаг. Таарсан бүх амьтнаа устгах бол яахын аргагүй байж боломгүй зүйл. Гэвч нохой устгалыг бүрэн зогсоох боломжгүй нь харамсалтай. Харин дахин олон амьтдыг хэрцгийгээр хөнөөлгөхөөс хамгаалахын тулд амьтдад заслага хийлгэх хэрэгтэй. Заслага хийлгэвэл жилдээ 40-100 хүртэл болж үржих боломжийг хязгаарлаж чадна. Төрсөн зулзагануудыг гаргаж хаях биш заавал эзэнтэй болгож өгөх хэрэгтэй. Тэгж байж л тэдгээр амьтдын тоо толгойг арай хүнлэг аргаар зохицуулах боломжтой.
-Бид өөрт байгаа боломжоороо тэдгээр амьтдад хэрхэн тусалж чадах вэ?
-Хүн бүр ядаж авсан амьтныхаа өмнө хариуцлага хүлээж чадвал тэдэнд тус болж байна гэсэн үг. Эзэн нь амьтнаа зодож, бэртээсэн тохиолдлуудтай ч таарч байсан. Амьтан авч тэжээнэ гэдэг бол маш том хариуцлага. Эхний жил вакцинд нь 200 мянган төгрөг, түүнээс цааш сар бүр 100-150 мянган төгрөг хоолонд нь зарцуулах шаардлагатай. Амьтан тэжээнэ гэдэг бол хүүхэдтэй болж байна гэсэн үг. Бүх эрсдэл, боломжоо тооцож байж тэжээх эсэхээ шийдвэл зохино.
Ийнхүү ярилцаж байхад Б.Нямгарав эмчийн хоолой нь зангирчбайсан нь амьтанд хайртай, тэдэнд туслах чин хүсэлтэй гэдэг нь ч харагдсан юм. Тэнд ажилладаг бас нэгэн эмч болох Б.Алтанхүү “Малын эмч гэдэг бол хүн бүрийн хийж чадах ажил биш. Би багаасаа амьтанд хайртай хүүхэд байсан. Тийм ч учраас өдөр бүр амьтдын баас, шээстэй зууралдах шаардлага гардаг энэ ажлыг хийж чаддаг байх” гэж хэллээ.
Энд амьтнаа хүүхэд шигээ хайрлаж өсгөдөг эзэд, тэдэнд чин сэтгэлээсээ тусалдаг эмч нар амьтдад аз жаргал, амьдрал бэлэглэхээр өдөр бүр ажилладаг. Энэ газар бол хайраар амилж байдаг газар ажээ.
Баримт шалгалтын төлөв.
Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.
Ерөнхий Сэнтимент
Тайлбар
Энэ нийтлэл нь амьтдад хайртай эзэд болон эмч нарын сэтгэл, хариуцлагыг онцолсон эерэг өнгө аястай. Уншигчдад амьтдаа хайрлах, хариуцлагатай байх сэтгэлийг төрүүлнэ. "Хайраар амилдаг газар" гэх мэт үгс нь гол үзүүлэлт. Гэвч гудамжны амьтдын хүнд нөхцөл байдлыг хөндсөн нь нийгмийн асуудал болохыг харуулна. Сурвалжилга хэлбэрээр бичигдсэн.
Сэтгэгдэл (11)
Зочин
1 month ago
Зочин
1 month ago
Зочин
1 month ago
Зочин
1 month ago
Зочин
1 month ago
Зочин
1 month ago
Oyuh Oyu
1 month ago
Зочин
1 month ago
Зочин
1 month ago
Pluma -с санал болгосон
Цэнд
Oct 22, 2025
Ч.Гантогтох: Шүхэрчин болох мөрөөдлөө биелүүлж, өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэж байгаа минь миний бахархал
Түүх гэдэг өнгөрснийг сануулж, өнөөдрийг зураглаж, ирээдүйг бүтээхийн нэр гэдэг. Түүхийг бүтээлцэх нь тухайн хүний ажил, мэргэжлийн онцлог болоод хандлага, харилцаа, ур чадвараас шалтгаална. Бусадтай инээмсэглэн мэндлээд зөрөх тэр агшин, өөрийн сурсанаа зааж өгөх тэр боломж, аврал эрсэн хүний төлөө амь биеэ үл хайрлан тэмүүлэх сэтгэл гээд юугаар ч сольж болзошгүй эрхэм нандин чанарууд алба хаагч бүрт байдаг гэж бодохоор бахархам сайхан. Тиймээс энэ удаад Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, дэд хурандаа Ч.Гантогтохыг танилцуулж байна.
Цэнд
Sep 10, 2025
Т.Оюунсүх: Олон улсад үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаанууд албандаа зүтгэх тэвчээр, хатуужил, зоригийг өгсөн
Хүн бүрийн мөрөөдөлд хүрсэн алхам өөр хэдий ч хүсвэл, зорьвол бүтдэггүй, болдоггүй зүйл гэж байдаггүй. Оч мэт гялалзаж, орд мэт нэг л өдөр “сүндэрлэдэг” онцлогтой. Хувь хүний хөдөлмөр, тэсвэр, тэвчээр, ур чадвар гээд цагийн аясаар бүх зүйл түүний амжилтыг тодотгодог. Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх хугацаандаа олон улсын аврах ажиллагаанд хоёр ч удаа оролцож, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн үйлчилгээг хариуцаж ажилладаг нь түүний ажлын онцлог. Тиймээс ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн эмч, хошууч Т.Оюунсүхийг танилцуулж байна.
Ariuntuya Enkh
Nov 29, 2025
Ж.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайжирсан
Ирэх оны улсын төсөв улс төр, нийгмийн хүнд нөхцөлд арай гэж хугацаандаа багтан энэ сарын 12-нд батлагдсан билээ. Иргэд, мэргэжилтнүүд цахим орчинд “урьд өмнө батлагдаагүй маш муу төсөв” гэх мэтээр шүүмжлэлттэй хандаж байгаа юм. Төсвийн онцлог, бодлогын зорилт, эдийн засгийн өсөлт, таамаглалын талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
Б.Янжмаа
Oct 15, 2025
Э.Ганзул: Тийм ээ, би Засгийн газруудад зөвлөгөө өгдөг ажилтай
Дэлхийн банкинд есөн жил ажилласан Э.Ганзул хэмээх монгол бүсгүйтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийгээс Ази руу Азиас Монголоо зорьсон нүүдэл хийж буй. Бага нас, хүсэл мөрөөдөл, алсын хараа энд багтсан. Улс орнуудын удирдагч нарт зөвлөдөг хүн Монголоо хэрхэн дүгнэдэг бол?
Зочин
1 month ago
Зочин
1 month ago