logo

С.Ганбат:Онцгой байдлын байгууллага бол залуучууд бидний бахархал, гэр бүл, нэр төр

Мөрөөдлөөрөө жигүүрлэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж, амжилтыг “бүтээсэн” олон залуус үе, үеийнхэндээ үлгэр дууриалал болж байдаг онцлогтой. Залуу үеэ сургах, залгамж, халаагаа бэлтгэх нь олон жил ажилласан туршлагаас гадна хийсэн ажил бүрийн онцлог, сурсан мэдлэг бүрийн тэнцлээр бий болдог гэж боддог. Энэ удаад Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбатыг онцолж байна.


-Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Айлын том хүүхэд. Бага нас бусдын л адилаар өнгөрсөн. Зуны амралтаараа өвөөгийндөө хөдөө очиж, мал хариулна, хонины бэлчээрт олон зүйлийг мөрөөдөж, түүнийгээ биелсэн мэтээр төсөөлдөг байлаа. Энэ мөрөөдлөө өнөөдөр биелүүлээд цэргийн хүн болсон байна. Сумынхаа ерөнхий боловсролын “Тэмүүлэл цогцолбор” сургуулийг 2001 онд төгсөж, 2011 онд Цагдаагийн академид Онцгой байдлын байгууллагын ажил-эрх зүй мэргэжил эзэмшиж, улмаар 2017 онд ДХИС-ийн Удирдлагын академийг Онцгой байдлын стратеги-тактик удирдлагаар суралцаж, магистрын зэрэг хамгаалсан.


-Онцгой байдлын албанд 22 дахь жилдээ ажиллаж байна. Анх 2003 онд тухайн үеийн аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангид шалгалт өгч, тэнцсэнээр гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Үүнээс хойш буюу 2005-2007 онд Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 52 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр, 2011-2012 онд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангид салааны захирагч, 2012-2013 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангид салааны захирагч, 2013-2015 онд Төрийн ордны галын албанд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, 2017-2020 онд Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагчаар ажиллаж байгаад 2020 оноос Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ажиллаж байна.


- Манай аймаг тал, хээрийн бүс нутаг, жилийн бараг 200 орчим өдөр нь салхи, шуургатай. Үүнээс үүдэн хуурайшилт ихсэж, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Үүнээс гадна цасан болон шороон шуурганд төөрсөн, сураггүй болсон, зуд, зам тээврийн осол, мал, амьтны гоц халдварт өвчин гээд бүх төрлийн дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд 185 удаагийн гамшиг осол, гал түймрийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, энэ оны III сард Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан. Онцгой байдлын газрын алба хаагч болон сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хамтаар 4 өдөр ажиллаж, 48 өрхийн 61 гэр, эд хөрөнгийг авран хамгаалсан. Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх шатны Засаг дарга нарын хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.


-Онцгой байдлын алба хаагчид тал бүрийн мэдлэгтэй, олон төрлийн мэргэжлийг эзэмшсэн байдаг. Албаны маань онцлог, ажил, мэргэжлийн үүрэг гүйцэтгэлээс шалтгаалдаг байх. Нөгөө талаар Онцгой байдлын байгууллага бол залуучууд бидний хариуцлага, бахархал, гэр бүл, нэр төр. Тийм ч учраас захирах, захирагдах ёс, бие биенээ хүндлэх зарчим, харилцан суралцах чадвар, хамтын хүч гээд багийн ажиллагаа байдаг.


-Мэргэжлийн биш ч байгалийн гэрэл зураг авах хоббитой. Тухайн зургийг нэг өнцгөөс авахад дахин давтагдашгүй онцлогтой, гайхалтай дүрслэл “буудаг”. Зураг авч байх үеийн байгалийн өнгө, гэрэл сүүдэр, нарны байдал, үүлний хэлбэр дүрс, бүгд өөр, өөрийн гэсэн онцлогтой. Мөн түүхийн холбогдолтой ном унших дуртай.


-Бүх л спортод сонирхолтой, хичээллэнэ, тоглоно. Арван жилийн сургуульд байхдаа үндэсний бөх, сагсан бөмбөгөөр хичээллэдэг байлаа. Өсвөрийн үндэсний бөхийн аймгийн аваргын мөнгө, сагсан бөмбөгийн аймгийн аваргын хошой мөнгө, Галын техникийн спортын I зэрэгтэй. Аймгийн болоод бүсийн хэмжээнд зохион байгуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага гээд бүх төрлийн тэмцээн, уралдаануудад алба хаагчдаа дасгалжуулж, бэлтгэл сургуулилтыг нь хангаж оролцуулж байна.


-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Миний ханийг С.Гантуяа гэдэг, хувиараа ажил эрхэлдэг. Том хүү Г.Эрдэмбаяр XI ангид, бага хүү Г.Эрхэмбаяр 9 ангид орно. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж хэлэх дуртай. Мөрөөдлөөрөө жигүүрлэн Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж, шат дараалсан албан тушаалуудыг хашиж байгаа минь нэр төрийн хэрэг. Бахархал болсон алба хаагч та бүхэндээ хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Баримт шалгалтын төлөв.

Энэхүү мэдээлэлд хиймэл оюун ухаанаар таних боломжтой хуурамч мэдээлэлд илэрдэг аливаа түгээмэл шинж чанар агуулагдаагүй байна.

* Плюма нь чөлөөт сэтгүүлчдийн ямар нэг цензургүй талбар юм. Тиймээс энд нийтлэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд баримтын хувьд зөрүүтэй байх боломжтой тул бид эрсдэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээ нийтлэлүүдэд үнэлгээ өгч байна. Энэхүү хиймэл оюун ухаан нь Монголын баримт шалгах төвийн 2020 оноос хийсэн нийт баримт шалгалт болон тандаж илрүүлсэн хуурамч, ташаа мэдээллийн өгөгдлийн санд үндэслэн, хуурамч мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг уншигчдад таниулах зорилготой юм.

Ерөнхий Сэнтимент

Оноо 0.90
-1.0 0 +1.0

Тайлбар

Энэ нийтлэл нь Онцгой байдлын алба хаагчийн амжилт, үлгэр дуурайллыг өгүүлсэн тул маш эерэг байна. Албан ёсны, урам зориг өгөх аястай. Уншигчдад бахархал төрүүлж, төрийн албыг үнэлэх сэтгэгдэл төрүүлнэ. "Бахархал", "мөрөөдлөө биелүүлсэн" зэрэг үгс гол үзүүлэлт болсон. Төрийн алба, хувь хүний амжилтыг онцолсон.


** Энэхүү сентимент шинжилгээний хэсэг нь уншигчид тухайн нийтлэлд дурдагдаж байгаа аливаа агуулга Монголын хэвлэл мэдээллийн орчинд ямар хэмжээнд түгсэн тухай мэдээлэл авах, улмаар өөрийн байр суурь, дүгнэлтээ мэдээлэлд суурилан гаргахад чиглэсэн мэдээллийн хэсэг юм.
AI-ээр шинжилсэн
AI алдаа гаргах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичигээгүй байна.

Author Image

bayaraa tsend

Mar 30, 2026

Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал

Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, алдаагаа дэнсэлж, ахин тэмүүлэх зориг гээд олон төрлийн “араншин” түүнийг тодотгодог нь бахархмаар... Ийм л замаар өнөөдөр бид амьдарч бас ажиллаж байна. Энэ удаад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.

News Image
Author Image

bayaraa tsend

Jan 22, 2026

Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал

Эх орондоо төрж өсөж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаадаа бахархаж, талархаж явдаг даа.

News Image
bookmark more
Author Image

bayaraa tsend

Dec 9, 2025

Кибер аюулгүй байдал ба хариуцлага

Кибер аюулгүй байдал – cybersecurity – кибер хэмээх грек үгийн угтвар нь XX зуунд анх гарсан кибернетик буюу хүний харилцаа холбоо болон машины үйлдэл, түүний хяналтын процесс судлалыг илэрхийлсэн үгнээс гаралтай аж. Улмаар интернэтийн хөгжил, тоон системийн хэрэглээтэй хоршин кибер орон зай, кибер хамгаалалт, кибер халдлага, кибер гэмт хэрэг, кибер кафе, кибер соёл, кибер ардчилал, кибер зах зээл, кибер нэр хүнд гэх мэтээр олон утга бүхий хэрэглээтэй болжээ.

News Image

Pluma -с санал болгосон

News Image
Author Image

bayaraa tsend

Jul 22, 2025

Гол, уснаас өөрийгөө хамгаалах “дархлаатай” байя

Гэвч...Усанд эндлээ, усанд урслаа, усанд живлээ гэх мэдээллүүд сэтгэл сэртхийлгэж, сайхныг төсөөлсөн бүхнийг хоромхон зуурт үгүй хийх нь тун ч харамсалтай. Гэр бүлийн хүмүүс, бяцхан “зүрх” гээд нас, насны нийт 17 хүн усанд амиа “өргөж”, уй гашууг дагууллаа. Энэ тоо бол дөрөвхөн өдөрт л тохиолдсон мэдээлэл.

News Image
Author Image

Билгүүн

Jun 26, 2025

ChatGPT таны тархийг ялзруулж байж магадгүй

Хиймэл оюун ухааны технологид суурилсан чатботууд нь таны суралцах үйл явц, танин мэдэхүйн чадварт сөргөөр нөлөөлж байж болзошгүй тухай Массачусетсын технологийн институтийн судлаачид анхааруулжээ.

News Image
Author Image

Пүрэвзол

Dec 10, 2025

5G сүлжээ бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй юу?

5G сүлжээг үүрэн телефоны операторууд Монголд оруулж ирсэн нь технологийн дэвшил, өөрчлөлт болж байна. Гэхдээ 5G сүлжээний яг үндсэн хэрэглээ юу юм бол?

News Image
Author Image

bayaraa tsend

Sep 15, 2025

Монгол Улсын газар нутгийн 75 гаруй хувь нь хөрсний доройтолд өртсөн

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид 197 улс нэгдэн орсон бөгөөд энэ нь цөлжилт, газрын болон гангийн доройтолд өртсөн бүс нутгийг сэргээх, хамгаалах, нэмж доройтохоос сэргийлэхэд чиглэсэн олон улсын конценц.